Тун гайхалтай нь бүхэл бүтэн хотхон байна даа тэнд. Галт тэрэг, байшингууд, сургууль гээд л. Бэлэг дурсгалын тасаг бол бүр хүмүүсийн халаасыг сэгсрэнэ л гэнэ шүү л болсон байгаа юм чинь. Том зулзага шидэт саваа авах гэж нэг үзсэнээ больчихсон. Зөгнөлт ертэнцөөсөө гэнэт бууж ирсэн байх хэхэ. Нээрээ энэ чинь шидэт биш шүү дээ гэж...
Мөн Харригийн зүүдэг ороолтыг авах гээд, азаар өнөөх нь дуусчихсан байсан. Хэ хэ. Бүр нөмрөг, цамц, зангиа гээд л ер нь Харригийн хэрэглэж байсан бүх л зүйлийг зарж байна билээ. Тэр үнэтэй зүйлсийг худалдаж аваад нөмрөөд, өмсөөд яваад байх хүн зөндөө байсан. Аргагаүй л дуртай улс юм даа л гэж бодов. Хэ хэ. Ажлынхандаа мэлхий шоколат худалдаж авдаг юм билүү гэсэн чинь 2 цаг дугаарлана гэхээр нь больчихсон. Аймар байна уу? Тээр жилийн каартны талханд дугаарладаг байсан шиг л юм болох нь байна шд.
Сургууль нь |
No comments:
Post a Comment