болох шив дээ. Төрөлх хотын минь төрсөн өдөр. Өнөөдөр сүнсний баяр.
1. Хотын төрсөн өдрөөр нэг л их сүртэй цуглаан болсон байна лээ тэ талбай дээр. Нүүр ном дээрээс жаал зураг харж баясав. Арай л хэтрүүлж тэмдэглээд байдаг юм шиг санагддаг шүү олон олон баяраа, миний монголчууд.
2. Сүнсний баярт нэг их дуртай биш. Гэхдээ энд дэлгүүр хоршоо юм л бол нэг тийм шар өнгөтэй зүйл зараад байна. Есөн жорын л юм байна, чихэр, жигнэмэг гээд л. Зулзагууд минь хүртэл сургууль цэцэрлэгт нь сүнсний баярын уур амьсгал дүүрэн байх шиг. Гэртээ ирээд л ярих юм. Ёс болгоод нэг амттан авлаа. Хоолныхоо дараа иднэ.
За энд бас 11 сарын 3нд соёлын өдөр гээд амрана. Энд тэнд олон арга хэмжээ болох байх. Харж байгаад нэгийг нь сонгоод очно доо. Зулзага нартаа л тааруулж сонгох байх даа. Танин мэдэхүйн чанартай зүйл байвал явна аа.
Мөн өнгөрдөг хагас бүтэн сайнд хорооны баяр болсон. Хорооныхо оршин суугчдын тарьсан ногооны худалдаа, гар хийцийн янз бүрийн зүйлийн худалдаа, хоолны худалдаа, хуучин эд зүйлсийн худалдаа гэх мэт болдог. Ер нь энд баярыг янзан бүрийн зүйл худалдаж, худалдаж авч л баярлах юм даа гэж.
Бага сургуулийн сурагчдын бүтээлийг дэлгэн тавьсан байсан. Мөн хороон дээр явагддаг элдэв сургалтын сурагчдын бүтээл байсан. Жишээ нь уран бичлэг, нэхмэл, оёдол гэх мэт. Энэ сурагчдын насны ангилал янз янз. 8 настай балчираас 80 настай буурал ч бий...
No comments:
Post a Comment