Сая номын сангаас дандаа хорхой шавьжны тухай ном зээлж авав.
-Дуртай юм чинь, та харин уншиж өгнө шүү.
-За.
Нэг ийм хорхой байна. Япон нэр нь данго мүши. Англиар wood louse гэдэг гэнэ. Модны бөөс? Ойн бөөс? Ёстой хэлж мэдэхгүй юм.
Өнөөх чинь ингээд бөөрөнхий болчихдог юм. Зараа шиг. Тийм болохоор хүүхдүүд сонирхоод барьж гүйгээд байдаг байх. Бага зулзага хаа нэгтээгээс олоод л ирчисэн, та үүнийг түр барьж байгаач гэж ирээд л надад өгнө. Хэхэ. Эд чинь бүр эр эмийг нь хүртэл мэдээд байх юм билээ. Элбэг ч гэж юүхэв, энэ хорхой.
За энэ нэг хорхойг бүр тэжээнэ гээч. Голцуу эрэгтэй хүүхэд тэжээж харагддаг юм. Зарим цэцэрлэг бас загас тэжээдэг шиг тэжээгээд, хүүхдүүд тэрийг нь ажиглаад, суралцаад? явдаг шиг. Японоор кабүтомүши. Англиар Japanese rhinoceros beetle. Латинаар Trypoxylus dichotomus .
Энэ гайхлыг күвагатамүши гэнэ. Бас л тэжээнэ. Англиар Stag beetle.
Энэ гурав бол төлөөлөл. Цаашлаад шоргоолж, эрвээхэй, цох хорхой гээд л явж өгнө. Тэжээхгүй ч барьж гүйгээд энийг хараа гээд л.
Номын сангаас зээлж авсан ном. Ганц хоёр нь л өөр, бусад нь ямар нэгэн байдлаар дандаа хорхой шавьж. Хорхойны нүүр, хоолоо оллоо доо гэх мэт гарчигтай. Тухайн хорхойны тухай танилцуулга, онцлог гэх мэт бүхий л зүйлийг сонирхолтой аргаар бичсэн нь их. Тийм ч болохоор хүүхдүүд багаасаа хорхой шавьжинд дуртай байдаг байх.
Манай Монгол хүүхдүүд шиг хөдөө гарч таван хошуу малтай харьцах гэх мэт ойлголт байхгүй учир ийнхүү хорхой шавьжаар дамжуулж хорвоотой танилцдаг болов уу?
Эсрэгээрээ Монгол хүүхдүүд аалз энэ тэр харахаараа уйлах нь холгүй байдаг юм билээ. Хэ хэ. Дээхэн нэлээд том хүүхэд шдээ, ирчихээд байрлаж байгаа айлынх нь 00-д аалзны тор байна яах вэ гэж ирээд л уйлагнаж утасдаж байсан юм даг. Ккк. Аалзны тор харчихаад уйлаад байхдаа яадаг юм, бла бла гэж загнаж орхисон. Одоо ихээ том болоод загнуулснаа бодоод уур нь хүрдэг байх даа. Ккк
Дээрх хорхойнуудын зургийг нетээс гуйж авлаа. Баярлалаа нет гуай, хүссэн болгоноо танаасаа л авчих юм даа.
tejeehed amar, hool neheed orilood bhgui. sudlangaa hajuugaar ni zunduu olon zuil medeed avchihna. amar hialbaraar yum shiiddeg humuus shuu neeree kkk.
ReplyDeleteхараад байхад их энгийн шдээ, бид их сүр болдог улсууд юм билдээ. Монгол хүний зан шдэ гээд л ккк
ReplyDeleteби ч бүр дотор арзайгаад байдаг юмаа, ямар сайндаа хойд туйлруу нүүхүү ядаж л томхон амьтад байгаа гээд сууж байхав хэхэ
ReplyDeleteучиргүй орилж чарлаад зугтахгүй ч жоомноос болоод бүр хамаг бие арзайдаг болчихсон ккк
BMP:zarim horhoi shavij ch dotor muuhai orgimoor shu te. za endhiin joom aimaar zevuunshd. kkk
ReplyDelete