Багахан зулзагын минь доод үүдэн шүд хөдлөв өө. Өөрөө их л баяртай хүн болгонд зарлаад л. Нэг өдөр цэцэрлэгтээ өнөөх шүдээ оролдож байгаад унахад бэлэн болгочихоод ирэв. Аниагаа тарж ирэхэд нь үзүүлсэн чинь аниа нь
-Өө, авчих, тэгэхгүй бол над шиг идчихнэ шдээ .
гэснээ суга татаад л авчихсан.
-Ёооё л доо.
Уйлж барьсангүй. Орой нь аавдаа шүдээ суга татуулаад уйлаагүй баатар хүн л тайлангаа тавьсан.
Аниа нь өөрөө анхныхаа унасан үүдэн шүдээ цэцэрлэгтээ хоол идэж байхдаа залгичихаад ирсэн хүн байхгүй юу. Тэгээд ээж нь идэвхитэй юм болохоороо энд ингээд л бичиж байж.
http://saruul-uhaan.blogspot.jp/2008/01/v.html
Уншсан чинь бас л хөөрхөн дурсамж. Коршоконд баалгаад, баасыг нь савхаар ухаад, залгисан шүдийг нь гаргаж ирж байлаа шүү дээ.
Хүүхэдгүй хүмүүсийн сэжиг нь хүрээд огиудас нь хүрж байна уу. Хэ хэ.
Хүн чинь аав, ээж болохоороо үрийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн болно шүү дээ.
Одоо онгорхой буйлтай хүн, хүн болгонд үзүүлээд л, хажуугийнх нь үүдэн шүд бас хөдлөөд эхэлчихсэн байна лээ.
Цаг хугацаа нээрээ үнэн харвасан сум шиг л хурдан байна шүү. Саяхан л улаан нялзрай байсан чинь. Хэ хэ.
Сэжиг хүрэхгүй байна өө, хажуу хавиргаар дүүрэн эцэг эхүүд байгаа болоор сурчихсан хэхэ
ReplyDeleteхурдан гэж юугхүү энэ цаг хугацаа, хүүхдүүдийн хурдан том болдог гэж юугхүү
Яасан сайхан дурсамж вэ? Ухна ухна ялгаагүй хэхэ
ReplyDeleteХэ хэ, тэр хэсэг дээр эхэлээд ийийи гэж бодогдсон ч залгуулаад, хүүхэдтэй болохоороо би ч бас ингэх байх даа л гэж бодогдлоо ш д.
ReplyDeleteЗоригтой эгч дүү хоёр байна даа, нэг нь шууд сугалаад, нөгөөх нь шууд л сугалуулдаг :)
Bayarlalaa. Unenchhen 3 mini.
ReplyDeleteharaahan ur huuhedtei boloogui ta 2 ch yaj amia tavih boldoo te,Pigletee.
Ene udaad harin uhuulsangui, ania ni aygu bol bi uhaj magad geed sejigleed anhnaas ni sugalaad avchihsan ni deer gj bodsiin boluu kkk.
хэхэ хүүхэдгүй хүн болохоор жаахан эвгүй оргив..
ReplyDeleteDelgermaa Erka huuhedtei bolohooroo oilgonoo hehe.
ReplyDelete