Ерөөсөө бидний баяр даа.
Хичээлийн шинэ жилийн гараа амжилттай биз дээ, уншигч олон түмэн минь.
Жил бүрийн өдийд бага сургууль явж улсаа танилцуулдаг даа.
Ажлын газраас минь зохион явуулдаг арга хэмжээ.
Энэ жилийн гараа минь ч амжилттай боллоо. Сая нэг дэх өдөр очсон сургууль ганц л монгол улсын танилцуулгыг хүссэн байсан.
Ганц улс дангаараа очих тул цаг хангалттай байсан учир ажлынхаа газрын хариуцаж буй хүнтэйгээ ярьж байгаад нэг монгол оюутныг дайчлав. Тэр оюутны дүү нь амралтаараа ирсэн байгаа тул азны юм гээд давхар дайчлав.
Миний ажил хөнгөлөгдөнө гэсэн үг. Бага хугацаанд юм юм л танилцуулмаар болоод байдгийг хэлэх үү.
Хүссэн бүхий л зүйлээ танилцуулж амжсан.
Энэ жил шинээр нэг зүйлийг өөрийн танилцуулгадаа оруулав. Нэг ёсондоо агуулгаа баяжуулсан. Хэ хэ. Хэлэх гэхээр жаахан санаа зовоод, өөрөө чадахгүй байж түүнийгээ хаа байсан арлын орны хүүхдүүдэд зааж маагаад байгаадаа. Ккк.
Дараа нэг дураа хүрвэл зураг оруулна аа. Юуг айхтар сүрхий мэдээд, заагаад, танилцуулаад байгаагаа.
Хамгийн сүүлийн сургууль явах өдөр 12 сард байгаа. 12 сарын дуустал өөрөө өөртөө амжилт.
Гэснээс хэдхэн сарын дараа шинэ он гарах гэж байна. Сая 12 сарынхаа ажлын хуваарийг харж байгаад гэнэт л юу билээ? Ийм хурдан он солигдох гэж байгаа билүү гэж бодов. Тэр болтол ажлуудаа нэг нэгээр нь амжилттай дуусгаад ард нь гараад байвал ч болох нь тэр дээ.
Та нартаа ч бас амжилт. Шинэ он гарах хүртэл урд урдах ажлаа хичээгээрэй.
Шинээр юу танилцуулсан аа хурдан хэлээрэй :)
ReplyDeleteшинээр юу танилцуулав?
ReplyDeleteзургаар юуг яаж танилцуулдагаа үзүүлээрэй
bayarlalaa 2oo, tegj bgaad bichnee, hehe
ReplyDelete