9 сарын сүүлчийн бага сургуульдаа очиж эх орноо танилцуулав.
Энэ удаад Солонгос, Шинэ Зеланд гэсэн хоёр улсын хүнтэй хамт явлаа.
Бага сургуулийн 6-ранги. Хоёр хятад сурагч байсан. Намайг дээлээ өмсөөд л зогссон чинь хятад хэлээр мэндчилээд сүйд болж байна. Хариу ганц мэддэг хятад хэлээрээ мэнд мэдчихээд л зогслоо. Дипломат зантай хүн шүү дээ би чинь. Хэ хэ.
Гэм нь нэг бондгороос бондгор хятад хүүхэд хүний үг сонсдоггүй байрын шинжтэй юм билээ. Багш нар нь үгээ хэлдэг шиг санагдсан. За тэр ч яахав...
Энэ сургуулиас ирсэн хүсэлт гэвэл хоёр орны ижил төстэй зүйл, мөн хоёр орны хоорондын ямар нэгэн холбоо хэлхээсийн тухай.
За тэгээд бага ангийн сурагчид тул хүнд хүнд сэдэв ярихгүй шүү дээ. Хамгийн энгийн холбоо харилцаа гэвэл сүмо. Яг одоо барилдаж буй аваргууд нь бүгд монгол хүмүүс. За тэгээд гэрт минь морилон ирж байсан сүмо бөхчүүдийн тухай ганц нэг.
Хамгийн сонирхож хүлээж авсан нь энэ ундааны тухай. Би ч уух дуртай. Нэлээд чихэрлэг нялуундуу амттай ч дуртай. Үүх түүхийг нь мэдсэнээс хойш бүр ч дотно санагдаад байдаг юм.
Сүүлийн үед амт төрөл нь ч арвижаад байгаа. Эд чинь нэг зүйлийг судлаад, баяжуулаад явахдаа туйлаас гарамгай хүмүүс ээ гэж. Нэлээд өтгөн савлагаатай, шингэжрүүлж уудаг олон жимсний амттайд нь сүүлийн үед ихээхэн дурлаж ууж байгаа гэрээрээ.
Японд ирвэл та бүхэн ч гэсэн заавал ууж үзээрэй. Айрагны минь төрөл садантай танилцаарай.
CALPIS ундааны ам дамжсан түүх нь Монголд айраг уусан япон хүн "энэ амтыг л япон хүмүүст зориулж гаргамаар байна" гэж бодож явсаар зорилгодоо хүрсэн гэж ярьдаг юм.
Харин энэ компанийн албан ёсны цахим хуудсанд бол Мишима Кайүн гэдэг хүн анх Өвөр Монголд очихдоо Чингис хааны үр сад болсон монголчуудын өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг сүүний хүчил гээч зүйл нь монголчуудын эрүүл мэнд, хүчирхэг зан чанартай нь салшгүй холбоотойг ойлгож, нутагтаа харьж ирээд анх энэ компаниа үүсгэн байгуулж байсан. 1919 анх худалдаанд гаргаж байсан.
Гэх мэт үүх түүх нь бичээстэй байна лээ.
Сонирхсон хүн http://www.calpis.co.jp/ орж үзээрэй. Англиар сонирхож байвал CALPIS гэж гүүглээс хайвал гараад ирэх байх өө.
Амжилт хүсье.
Миний сонссоноор бол нэг Япон залуу (бодвол энэ ундааг хийсэн хүн) Монголд (Ар, Өвөр аль нь гэдгийг мэдэхгүй байнаа) явж байхдаа ядарч туйлдаад адуу малтай айлд айраг ууж тэнхэрсэн гэдэг. Тэгээд энэ шидтэй ундааг эх орондоо дэлгэрүүлнэ гэж жил бүр эргэн очиж, дээж авч судлаад амт найрлагыг нь өөрийн нутагдаа тохируулж өөрчлөөд чанарыг нь хадгалж үлдээсэн юм гэдэг. Үнэн болов уу хэхэ.
ReplyDeleteАмжилт бүсгүй минь!
Calpis merkurid, bas Arig&Anya geed ramengiin gazar zardag bolson. goyo shuu
ReplyDeleteGutalchin
bayarlalaa.
ReplyDeletePiglet: hehe. tiim uu, humuusiin am damjsan yaria huchtei shuu. tiim boltol ni uurchilsun bh ni. bi anh udaagaa sonsoj bna.
Gtalchin: zaraad eheltsen u. jpnchuud suun buteegdehuun baga heregledeg, mglchuud bid bol tsagaan ideegee l sain idehed boloh yum bgan. zaaval gadnii zuil oruulj irelguigeer...
манайхан цагаан идээгээ сайхан боловсруулаад гадагшаа гаргадаг бол сайхнаа тэ. Хэдэн жилийн өмнө чихэртэй хорхой ааруул лаб-ынхаа хоёрт амсуулсан чэн исгэлэнг нь гайхаад арай гэж ганц нэгийг идсэн хэхэ
ReplyDeleteayataihan tanil amt baisan yum, iim uchirtai yum baij. zuun umnud aziinhan pocari sweat-d durtai yum shig baigaa yum. coconut water shig amttai baidag gesen.
ReplyDelete