Бороотой болон өвдсөн өдрийн уран бүтээлээсээ оруулах уу? Амласан ёсоороо. Бага зулзага бид хоёрын том оригами дуусаад, жижиг хатуу оригамигаар бүтээл туурвилаа нэг хэсэг. Саяхан санан санан том оригами худалдаж авав.
Далайн хажууд өсч байгаа хүүхдийн бүтээл байна гэж танил эгч хэлсэн. Нээрээ л тийм. Хурга, ишиг, тугал, ботго, тугал ер нь ховор зурна. Цаасаар хийхэд ч бараг байдаггүй юм билээ.
Ихэвчлэн загас, туулай, баавгай, нохой, муур, шувуу гээд л их.
Монголд хүүхдүүд ихэвчлэн таван хошуу мал, адуу зурах дуртай байдаг даа. Одоо цаг үе өөрчлөгдөөд өөр болсон уу. Хэ хэ.
Зурсан зургуудаас нь дараа зураг оруулна аа.
Гэснээс бид хоёр цэцэрлэгийнхээ тамирын өдөрлөгт орж чадсан шүү. Урд орой нь эмчдээ үзүүлээд, эмч маань инээснээ
-За маргааш цэцэрлэгийнхээ сүүлчийн тамирын өдөрлөгтөө ор доо, маргаашнаас албандаа явж болно гэж он сар өдрийг нь бичиж өгье.
-За, баярлалаа.
Бага зулзагын нүдэнд баярын оч гялс гээд л ээж рүүгээ хараад. Тэр хөөрхөн харцыг мартахгүй ээ.
Ээж ч тэр өвөө эмчид дурлааский. Хэ хэ.
Багш нар нь ч бөөн баяр. Арга хэмжээ дууссаны дараагаар ам уралдаад л магтуулав шд. Учир нь "амарч амарч ирээд, бүжгийнхээ хөдөлгөөнийг, дасгалынхаа хөдөлгөөнийг мартаагүй мундаг байсан. Өөртөө итгэх итгэл нь ч нэмэгдэхэд гүнзгий нөлөөлөх нь гарцаагүй" гэсэн.
Одоо нэг тамирын өдөрлөг үлдсэн. Тэрийгээ амжилттай дуусгачихвал ч 10 сартай золгох нь. За энэ 10 сар ч бас бөөн бөөн хувь хувьсгалын ажил хүлээж байна даа гэж...
Бороо бороо битгий ороосой, Монголын маамуу ч битий ирээрэй гэж дуулж эхэлж байна. Уг нь бороо бороо ороосой, Монголын маамуу ирээрэй гэж бага зулзага бид хоёр дуулдаг юм.
хэхэ за ашгүй тамирын өдөрлөгтөө орсон бол болж
ReplyDeleteheleed yuhev ee, uvchnuusuu iluu tamirlagiin udurlug l hcuhal blaa hehe
ReplyDeleteХэхэ, тэр гялалзаж байгаа нүд яасан хөөрхөн байсан бол оо :)
ReplyDeleteБи ч энд халууцаж мажийчих гээд болдог бол бороо л оруулаад баймаар байна шүү, бүр айркон-той унтаж байж л хөлөрөөд байдаг болсон ш д
hehe, nud huurhun bsaan.
ReplyDeletejpnd zun boroo orhooroo muuhai bugchim haluun boroo ordiimaa, tegeed olon honog orhoor orj garch bolku zutraad.
odoo ch seruu orood l bna baga zereg. udahgui huitreheed zun boloosoi l boloh bhdaa hehe.