Хотын харъяа модны баяр гэж болов. Том зулзага албатай, хань ижил нэг тийш явсан байсан тул бага зулзагаа дагуулаад л гараад алхав.
Хаягдал модоор хөөрхөн сандал хийдэг арга хэмжээ байдаг юм. Бид хоёр хоцорчихсон. Жил бүр зохиогддог болохоор хүмүүс ихээ эрт ирээд дугаарлаад, дуусчихдаг юм байна. Ирэх жил андаж байгаад эрт очиж үнэгүй модон сандалтай болно доо.
Манайд хоёр ч тийм хөөрхөн жижигхэн модон сандал байдаг юм. Нэгийг нь бүр энд анх ирж байхдаа санаандгүй нэг иймэрхүү арга хэмжээтэй таараад, хань ижил том зулзага бид 3 хийж байлаа.
Манайхаар орж гардаг байсан сүмо банди нар хааяа суугаад л, зарим нэг том биетэйг нь
-Өө, хүүхдийн сандал эвдчихнэ
гээд суулгадагүй байлаа шүү дээ. Хэ хэ.
Багыгаа төрсний дараагаар бас нэгийг хийж байлаа. Энэ удаагийнх нь түшлэггүй. Бага зулзага энэ хоёр модон сандалд наадаг цаас наагаад л, хуулаад л гэх мэтээр эдлэнэ шүү дээ. Одоо ч томроод тэгж наахаа больсон.
Гэнэт энэ тухай бичсэн шиг санагдаад явчихлаа, уншиж байсан бол соори шүү.
Хотынхоо нэг гудамжийг бүтэн ашиглана. Замын хөдөлгөөнийг зогсоогоод, замын голд элдэв лангуу энэ тэр байна.
Бага насны хүүхдүүдэд зориулж шаараар амьтан хийж тараана.
Замын голд нэг эмээ зурагт ном уншиж өгнө. Бага зулзага хэд хэдэн ном дуустал нь сонссон. Би жаахан уйдаастай, хэхэ.
Цэцэрлэгийн эрэгтэй багш нарын дуу хуурын тоглолт болно.
Арга хэмжээний төгсгөлд хүүхдүүдэд цэцгийн үр, томчуудад 2 янзын модны үрсэлгээ тараасан. Түрүүлж ирсэн 300 хүнд л өгнө. Гэхдээ нэг л модны үрсэлгээ 300 гэж бодохоор нийтдээ 600-г тараасан болж байна.
Мөн элдэв идэш уушны худалдаа ч байна. Дандаа юм болгон үнэгүй байна гэж юу байхав. Хотын захиргаа дампуурч дуусна биз дээ, энэ чинь одоо.
Хавар цэцгийн баяр болдог юм байна, агуулга нь яг адил, цэцгийн үр, цэцгийн үрсэлгээ л тараадаг болохоос...
10-д жилийн өмнөх сандал. Яагаад шуналтаад байгаа вэ гэхээр, хааяа жаахан хүүхэдтэй хүмүүс ирэхээр сандал хүрэлцэхгүй, дээрээс нь бага зулзага сандлаа харамлаж давхиад. Хүүхэд л болсон хойно, өөр сандалд суучих гэхээр заавал хоорондоо адил сандал дээр сууна гэж урвайцгаагаад гээд олон шалтаг байна өө.
Хийдэг хүмүүс нь их л гялалзуур хийнэ гээч. Хүүхдүүдийн ямар өнгөнд дуртайг, ямар амьтан хийлгэхийг асууж ирээд л хийнэ. Сурчихмаар зүйлийн нэг. Хааяа бас өөрөө энд тэнд сайн дурын ажил хийнгээ тарааж өгвөл тэ.
хөөх тэр сандал ёстой хөөрхөн юм байнаа
ReplyDeleteГэгээлэг сайхан сэтгэгдэл төрүүлнэ вэ...
ReplyDeleteBMP hehe. tiim bgaaz. huurhun, bas deerees ni udaadn edelgeetei.
ReplyDeleteAnon: tiim bnauu. ashgui dee. gegeeleg setgel toruulsendee bayartai bna, bayarlalaa.