Sunday, November 13, 2016

Өвөөд захих нь

Охидтойгоо ширээ тойрч суугаад оригами хийнэ ээ заримдаа. Бага зулзага хамт оригами хийе гээд шалаад суучихна шүү дээ.

Тэгээд санта өвөө, цаа буга хийж байх хоорондоо энэ жил өвөөдөө юу захих тухайгаа ярилцлаа.
Ээж тэнд
-Эртхэн хүслээ хэлж байгаарай даа. Санта өвөө чинь 12 сард дэлхийн олон хүүхдийн хүслийг биелүүлэх гээд түмэн завгүй болоод, та 2-ыг мартчихаж магадгүй шүү.
Дүү
-Би бөмбөр, хийл захина аа.
Аниа
-Би хувцас захина аа.

Аниагийн хүслийг ч яахав, ойлгож байгаа. Дунд сургуульд ороод дүрэмт хувцаснаас салахаа байсан хүн. Хагас, бүтэн сайнд хүртэл дүрэмт хувцсаа өмсөөд л гараад алхдаг хүн. Хувийн хувцас нь цөөдөөд, хааяа орж гарахад өмсөх хувцас олдохгүй байх шиг байгаа юм.

Дүүгийн хүсэл жаахан ахдаад байна аа, манай гэрийн төсөвт. Хэ хэ. Тоглоомон бөмбөр, хийл аваад бэлэглэчих гэхээр, жаахан томроод ирэхээр тэр нь гэрт хөглөрөөд хаях хэцүү, байх хэцүү болчихно. Жинхэнэ бөмбөр, хийл гэхээр дийлдэхгүй үнэтэй гэж бодоод л.

Бас ч гэж хугацаа байгаа тул бодно доо. Санта өвөөгийн сэтгэл зүрх хаашаа ч эргэх юм билээ тийм ээ. Ккк.
Эх оронд минь цас ороод л хүндхэн өвөл болох сурагтай. Суугуул нутагт минь бас цас их орно гэсэн. Үүдэн дэх цасаа арилгах гэж л жаахан хэцүү шүү. Аан тийм, бас гого гутал өмсөлтгүй, нойтон цас ордог тул.

Охид ч яахав тэнд цас орлоо гэхээр энд ч ороосой, цасан өвгөн хийж тоглоно оо гээд л хөөрсөн улс.

Уншигч олон түмэн минь бас шинэ жил, бэлэг сэлт гээд догдлоод л байна уу?

5 comments:

  1. Хөөх, оригами-г ямар гоё хийдэг юм бэ. Хүү бид 2 хийнэ гэж гурилтдаг юм байна.

    Жич: Хүүгээ усанд сэлэлтийн клубт явуулж эхэлсэн. Хүүхдүүд ямар жоохноосоо хичээллэж эхэлдэг юм бэ, оройтохоо шахсан байна лээ. Танд баярласан шүү

    ReplyDelete
  2. huue, sainu, za ashgui dee, tiim bgaaz, ednii eejuud ih zavgui bdiin bnalee huuhdiihee tuluu.

    neeree olj chadsan bna te. bayar hurgey. hehe. za tegeed amjilt husey.

    zugeeree, guriltaj bj l mundag bolnoo, bid ch gesen guriltdag blaa, odoo ch guriltana shdee hehe.

    ReplyDelete
  3. манайд өвөө байхгүй болохоор онцгүй байнаа, уг санаа нь бол нэг цүнх нэг гутал нэг ээмэг зүүлт гээд л захимаар л байна кккк

    ReplyDelete
  4. Өвөөд аялал санхүүжүүлээч л гэж хэлнэ дээ хаха. Тэр өвөө нь даанч өөрөө.

    ReplyDelete
  5. БМП минь ямар олон юм хүсдэг юм бэ. Хөөрхий өвөө, нэг хүн ийм олон зүйл хүсэхээр хэцүүднэ шдээ.

    Тунгаа минь аялалын санхүү ч бас л том хүсэлт байна аа, хэхэ

    ReplyDelete