Зээлсэн номоо уншиж дуусгах сарын аян амжилттай явагдаж байна аа.
Учир нь бага зулзага бага сургуульд орсноор өглөө 7:30 гэхэд гэрээсээ гарна. Би цуглах газарт нь хүргэж өгөөд ирэхэд 7:45 хавьцаа болно.
Тэгээд том зулзага гарч явна.
Гэртээ ганцаараа үлдэнэ. Шинэхэн шавьтайгаа хичээллэх хуваарьтай бол эрт гарна. Хэрэв тийм хуваарьгүй бол өөрийн үндсэн ажил эхэлтэл ганц цагийн чөлөө гарна гэсэн үг.
Тэр цагаа элдэв жаран чавганцынхаа ажилд зарцуулаад дуусдаг байсныгаа больж ном уншихадаа зарах санаатай. Одоогоор гурав дахь хоногтоо явж байна.
Оршил урт болчихлоо. Хэ хэ.
Энэ удаагийн ном бас л их сонирхолтой ном байна. Япон хэл мэддэг хүмүүс хараад шууд унших сонирхол төрнө гэж бодож байна. Мөхөс миний орчуулгаар "Дэлхийн хэмжээнд ажилладаг хүн болох"? гэдэг гарчигтай.
Зохиогч Тажима Майко нь НҮБ-ын WFP-т ажилладаг япон хүн. 2014 онд хэвлэгдсэн ном байна шүү. Тэгэхээр одоо ажил нь солигдсон ч байж магад.
Ажлын хүрээнд дэлхийн 7 улсад ажиллаж амьдарч байсан. Нийт 60 гаран улсын иргэдтэй
ажлын шугамаар уулзаж учирч байсан.
Уншиж дуусаагүй байгаа ч мартаагүй байгаа дээрээ түүний бичсэн япон хүний давуу зан чанар, талуудыг эндээ бичиж тэмдэглэхээр шийдээд. Тэгэхгүй бол уншиж дуусчихаад бичих гэхээр зарим нэг зүйлийг орхигдуулах гээд байдаг юм.
1. Цагийг маш сайн баримталдаг.
Аливаа уулзалт цуглаан, хурал зэрэг эхлэхийн дор хаяж 10 минутын өмнө ирэх нь хэвийн үзэгдэл, нийгмийн хүний зайлшгүй үүрэг гэж үздэг тал нь дэлхийд гарч ажилладаг япон хүмүүсийн давуу тад болж өгдөг.
Цаг баримталдаг хүнд хүмүүс итгэл үзүүлдэг.
Цаг барьдаггүй орны тухай ганц нэг жишээ дурджээ.
Үүнд би Монголд 2 жил ажилласан шавийнхаа хэлснийг санаад. Монгол ажилчид нь өглөө ч тэр, өдөр цайндаа явихчаад ч тэр хэзээ ч цагтаа цуглаж байгаагүй. Өдөр цайны цагаар яг 13 цагтаа хүрч ирэхэд хэн ч ирээгүй, би дор хаяж 30 минут, тэгээд л 1 цаг, 1 цаг 30 минут хүлээдэг байлаа. Сүүлдээ тэд санаа зовсон уу? яасан? надад түлхүүрээ өгөөд, би ч цагтаа ирээд л өрөөндөө ажлаа хийгээд сууж байдаг байлаа. Тэд ч над руу яаралгүй цайгаа уучихаад ирдэг байлаа. Гэж тоглоом шоглоом болгож ярих.
2. Ажлаа дуустал нь хариуцлагатай хийж гүйцэтгэдэг.
Яон хүмүүстэй ажиллахад их амар байдаг гэж их сонсдог. Ажлаа хугацаанд нь гаргаж өгдөг. Зарим орны хүмүүст эцсийн хугацаа тэдэнд шүү гээд заачихаад байхад л хээв нэг хэдэн өдрөөр хоцордог. Шалтгаан нь товч бөгөөд тодорхой, өөр ажилтай байгаад амжсангүй.
Мөн дуусгах ёстой ажил нь байсаар байтал тараад явчихдаг, тэгэхэд япончууд ажлаа цаг хугацаанд нь дуусгах гээд илүү цагаар сунаж ажиллаад яс л хугцаандаа амжуулах нь биширмээр.
Хэ хэ. За энэ бас бидэнд ч бий тэ. Урдны ажилдаа монголчуудтай их харьцдаг байхдаа эхэндээ ч гэнэдээд яг л цагийг нь үнэнчээр хэлдэг байсан бол сүүлдээ хашраад ганц нэг өдрийн запастай хэлдэг болж билээ. Мөн цагтаа цуглаарай гэж цаг хэлэхдээ дор хаяж 10 минутын запасатай хэлдэг гэж байгаа. Хэ хэ.
3. Элдэв хэрүүл маргаанаас зайлсхийдэг.
Дуугаа өндөрсгөөд л, өөрийн сэтгэлийн хөдлөлөө дарж чадахаа байх зүйл ажлын байран дээр тэр бүр гаргадаггүй. Өөрийн үзэл бодлоо хэт дөвийлгөн бусдад тулгаад байдаггүй. Элдэв ааш гаргаж цуг ажиллаж буй багийнхаа уур амьсгалыг эвдээд байдаггүй.
Ажил дээр нь хоёр хүн маргалдаад, бараг хэрэлдээд, барьцалдаж авах нь холгүй байсан ч чимээгүй пс-гээ ширтээд, ажилдаа анхаарлаа төвлөрүүлж байгаа мэт дүр үзүүлдэг. Энэ нь нэг ёсондоо хэн нэгнийг нь өмөөрч, байдлыг улам хурцатгах биш, харин ч намжихыг нь хүлээдэгт гол шалтгаан нь байдаг. Мөн нийтийн эрх ашгийг өмнөө тавьдаг.
За энэ чанар өнөөх эдний багаар ажиллах ур чадвар гээч зүйл нь шүү дээ. Эдний ажлын байрны зар дээр багаар ажиллах чадвартай гэдэг заалт байдаггүй, учир нь ихэнхи хүмүүст энэ чадварыг бүр багаас нь суулгасан байдаг.
Гэх мэтээр бичиж. Үргэлжилнэ...
No comments:
Post a Comment