Алтан долоо хоногоор ирсэн зочинтойгоо үзсэн. Энэ жилийн сэдэв нь Америк.
10 дахь удаагийнх нь гэж байна. Цаг хугацаа ч хурдан юм даа. Анх гадаа ил талбайд болж байлаа. Тэгсэн одоо бүхэл бүтэн байгууламж бариад элсээр жуулчдыг татаад байна.
Жил бүр сэдвээ сольж, нураагаад л эхнээс нь бүтээнэ. Дэлхийн олон орноос барималч? урьж авчраад хийлгэнэ.
Хэзээ нэгэн цагт Монгол гэсэн сэдвээр хийх л байх даа. Хэ хэ. Тэр өдрийг хүртэл эндээ байж байвал ч гуяа алгадаад л үзэхээр гүйх байх даа.
Түүхэнд нэрээ үлдээсэн ерөнхийлөгчид нь. Би ч ганц нэгийг л мэдэх юм билээ. Том зулзага л тэр тэр гээд бүгдийнх нь нэрийг хэлж өгөөд байсан.
За энэ бас хэн гэсэн билээ дээ.
Үүнийг нэг юм мэдээд байгаа юм аа. Хэ хэ.
Угтаа Майкл Жорданыгаа байгаасай гэж бодож, горьдож байсан чинь. Уурандаа эртээдээс хойш нэг Жордан пүүз авах уу байх уу? гэж эргэлзээд байсныгаа очиж авдаг ч юм билүү гэж бодоод. Аваагүй л байна л даа. Хэ хэ. Уур гарчихсан чинь хэд хэдэн пүүзтэйгээ санаад.
Зарим нэг жилийн бүтээлийг үзээгүй алгассан байна лээ. Хойшид чадвал жил бүр үзэж байхыг бодно оо. Их ойрхон юм байгаам манайхаас.
No comments:
Post a Comment