Monday, March 17, 2008

Миний нутгийн чулуу

Дээхэн энэ бичлэгийг олж уншаад уйлж суулаа. Би єєрєє бас эх орноосоо гарахдаа нэгэн чулуу авч ирсэн минь бодогдоод, чухамхvv миний бодлыг биччихсэн юм шиг санагдаад уйлсан байх. Бас японд сурч буй найздаа майлээр илгээж найзыгаа уйлуулж байлаа. Найз маань утасдаад бид 2 нутгийнхаа тухай удтал ярилцаж байж билээ. Сургуулиа тєгсєєд эх орондоо очиж хvчин зутгэнээ гээд л. Найз маань ч сургуулиа тєгссєн. Монголдоо харьсан. Одоо эх орныхоо хєгжилд хvчин зvтгээд л яваа сурагтай. Бямбаа нь ч бас харих єдєр удахгvй шvv. Уулзах єдрийг тэсэн ядан хvлээнэ.

Миний нутгийн чулуу

Бичсэн Очиржавын Ганбат

"Бид гадаадад" шилдэг бичлэгийн уралдааны дэд тэргvvн байрын шагналт єгvvллэг (эх сурвалжийг оллоо.мн)
Япон улс Токио хот

Гурван жилийн ємнєсєн. Нэг тийм гэхийн аргагvй бvvдгэр єдєр байлаа. Улаанбаатарынхаа гудмаар алхаж яваад санамсаргvй нэгэн чулуу олж билээ. Яагаад ч юм олон чулуун дотроос нvдэнд тусаад л, тэгээд єєрийн мэдэлгvй тэр чулууг газраас шvvрэн авсан юм. Юу нь тэгтлээ намайг татсаныг бvv мэд. Осолдохгvй би онцлоод л тvvнийг авсан юм даг. Тэгээд халаасандаа ч хийлгvй удаан гэгч нь гартаа атгаж явсан. Юунд хаашаа явж байгаагаа ч умартан гагцхvv тэр чулууг л харж бодож явлаа...
Энэ чулуунд содон гойд юм vгvй ч соронзон адил намайг татсан нь юундаа байсан юм бол.

Чулуу хаанаас бий болж, чулуу хаашаа шингэдэг бол
Чулуу vг хэлдэгсэн бол vй тvмэн тvvхээс єєр хэлэх зvйл vгvй биз
Чулуу чухам яагаад чулуугаараа ирдэг юм бол?
Хvн чухам яагаад хvнээрээ тєрдєг юм бол?
Би ихийг бодсон, биелэшгvй зvйлийг ч бодсон
Хэлэх vггvйгээр л бодсон, хийх зvйлээ ч бодсон
Чулуунаас vvдээд би чухал vнэнг нээсэн
Чyлyyнаас эхлээд би чухамхvv нутгаа ч бодсон
Нэгэн чулууг бодсоноор нээрэн би шинийг нээсэн
Тэрхэн чулууг vзсэнээр тэнгэрийн хvv гэдгээ ч мэдсэн
Єнгє гандмал тэр л чулуу онын тvvхийг хэлэх шиг болсон
Цус муутай энэ л чулуу зvрхний бодлыг сэдрээж єгсєн
Хаа очих нь надад хамаагvй, халтар чулууны шивнээ л хэрэгтэй
Хаашаа яваа минь одоо падгvй, халуун чулуутай ярих минь л хэрэгтэй
Чулуундаа би шинвэсэн, чухамдаа суутан болноо гэж
Чулуу минь хариу хэлээгvй ч чухал vг хэлснийг ойлгосон
Суутан болохын тулд сурах хэрэгтэй гэж
Сyдар номын хэсгээс санаж байгаагаа шивнэсэн...
Тэгээд л их сургуулийнхаа гудмаар єгсєєд Засгийн газрын ордны хойд цэцэрлэгт хvрч очлоо. Яагаад ийшээ зvглэснээ єєрєє ч мэдэхгvй, ямартай ч энд ирэх л ёстой байж. Удаан гэгч нь харсан чулуу маань харах тусам єнгє нь хувираад байх шиг санагдана. Ямар гээчийн чулуу олов доо би. Яагаад сэтгэлд минь ойрхон туссан юм бол бvv мэд.
Чулуу чулуунаас ургаад чулуундаа шингэдэг vv?
Чyлyy чулуунаас vржээд чулуундаа тєрдєг юм уу?
Хаа газарт чулуу байгаа, харь гариг дээр ч байгаа
Хvний сэтгэлд ч байгаа, хvрэл зvрхэнд ч байгаа
Чулуу газарт ч байдаг юм биш
Чулуу тэнгэрт ч байдаг юм биш
Чулуу юм бvгдэд л байгаа юм, бvгдээсээ тvрvvнд хvнд ч байгаа...
Хором хугацаа явсаар, хойно хойноосоо бодлууд тvрсээр л... Би гагцхvv чулууны тухай чухал зvйлийг хайж бодсоор... нэг л мэдэхэд харуй бvрий болжээ. Харих ч ойртож, хаа нэгтээ машины дуунаас єєр чимээгvй ажин тvжин болж. Гэр лvvгээ алхлаа. Гэхдээ л нєгєє чулуу гарт минь галаар тєєнєсєєр л. Би халаасандаа чулуугаа хийгээд огт єєр зvйлvvд бодож эхэллээ.
Огт єєр зvйл нь осолдохгvй явах тухай минь л байлаа. Одоо надад чулуу биш маргааш хvний нутаг руу хvлгийн дєрєє жийх цаг ирнэ, би яах вэ гэж л бодогдож байлаа. Эх орноосоо дахиад л хєдлєх нь, элгэн саднаасаа бас л явах нь. Ээждээ vнсvvлээд, найзуудаараа vдvvлээд л гадаад их улс руу гараад єгнє дєє. Нутгаа нулимстай нvдээрээ vдэхгvй ээ, нуурлах шувууд ч тэгдэггvй юм. Харь газраас л харьж ирэхдээ харин нулимсаа унагана, хаа холын шувуу хvртэл хан Монголд минь ирэхдээ тэгдэг юм. Удаан санасан сэтгэл гэдэг уулзахаараа уйлдаг юм. Унаган нуураас нь сайхан газаргvйг усны шувууд мэдрээд тэгдэг юм.
Ямартаа ч ялгуун наран дор хєх толбот хєвгvvн би хєх тэнгэрээр нисээд л явна
Ядах зvйлгvй яруу сайхан эх орондоо
Ялсан баатар шиг буцаад л ирнэ
Yсны шувууд ч ингэдэг юм
Унаган нутгаасаа сайхныг олдоггvй юм.
Ямартаа ч ялгуун наран дор хєх толбот хєвгvvн би
Хэрхэхээ тунгаан би хэн хvнгvй л бодож байнам. Гэр лvvгээ алхах хооронд гэрэлт ертєнц тэр чигээрээ бодогдоно. Шєнийн тэнгэр одоор чимх шvлэг нойрондоо хvмvvс автжээ. Гуниг баяртаа би л ганцаар гудамж хэлхэн алхаж явнам. Эзгvйдсэн гунигийг эрхгvй vргээж эргээд л явах тухай ээлжлэн санагдана. Маргааш гэдэг магад одоо л юм шиг мартаагvй байхад санагдаад байх юм. Хэдэн цаг явж хvрэх бол доо? Хэн намайг тэнд тосох бол? Америкаас ямархан бол? Азиуд гэхээр єєр л байхдаа? Аягvй бол солонгос хvмvvстэй ав адил ив ижил л байгаа. Гэхдээ л японууд євєрмєц, гэрийн хvмvvжил сайтай, адаглаад энэ оронд чинь алдарт Тоёта, Сонигийн єлгий болсон газар. Японуудаас давж л сурах хэрэгтэй, даварсаар илvv гарах л хэрэгтэй. Алтан дэлхийд японууд америкаас эхлээд бvгдийг хуулдаг юм. Хуулахдаа давж сайжруулж хуулдаг, хуулбар нь тэгээд жинхэнэ нь болдог.
Тэдний соёл тэнгэрийн хvv надад таарах болов уу?
Тэвчээр шаардаж гэрээ санах болов уу?
Тэсэлггvй яах бол, тэнхээ мэдэн зvтгэх болов уу?
Сурах гэж би яах бол доо?
Сургах гэж тэд ч ядрах болов уу?
Ихийг бодох цаг байдаг байх нээ надад
Ингээд нутагтаа л vлдчих юмсан
Ийш тийш явалгvй ирж
Ирж буцах юмгvй гэртээ л байх юмсан
Сайхан ууланд гарч
Санаснаараа цэвэр тунгалаг агаарыг цээж дvvрэн амьсгалахсан
Саруулхан шєнє голын тохойд саахалтын залуустай цvv хаяж
Сархад айргийн амтанд сатаарч бас найрлахсан

Yргэлжлэнэ...

Saturday, March 15, 2008

大空と大地の中で

Манай энд нэг сумо залуу байх. Мэргэжлийн сумод яваагvй, тєгссєн ахлах сургуульдаа багшилдаг юм. Тэр залуугийн дуулах дуртай дуу. Дээр цуг караоке явахад дуулж байсан. Надад бас таалагдаад блогтоо оруулав.

Thursday, March 13, 2008

Єшєє (тєгсгєл)

Хожим дуулбал Дагиймаа эцэг эхийгээ дагуулан хошуу захиргаанд очиж суурин бараадан суугаад, єєрєє шинэ танхим (сургууль)-ын галч болсон дуулджээ.
Давхин очъё гэтэл ардын засгаас айж дэмий л хумсаа алгандаа шигдтэл гараа атган, шvд зуун явах болсон билээ. Одоо тvvний уураа гаргадаг юм нь єнєєх чоно болжээ. Yvрээр хангинатал улихад нь цочин сэрэнгvvтээ хараал тавин нємгєн гарч бvдvvн тэнзэн ташуур барьж очоод
-Муу гудрага, юугаа дуудаав... хvн унтуулахгvй гэж vглэн пид пид хийтэл балбана. Чоно нь эзнээ хараад єєрийн vйл лай ирж явааг мэдэн хавтгайгаараа унаж пид пид хийлгэн цохих тоолонд нь гаслан гийнана. Босоогоороо зодуулбал ууц нуруугаа хугарна гэж айдаг ч байсан байж мэдэх юм. Тэр намар Дориг гурван морь живхнvvлэн уяж эхэллээ. Нутгийнхан
За явах нь. Єнєєтєхдєє гарах нь дээ гэцгээнэ. Дориг бог мал адуугаа хоёр айлд єгєєд
-Yхэж vрэгдвэл би нэхэхгvй. Энэ зэргийн гарз намайг хотойлгохгvй, єсч vржвэл чамлахгvй, єєрийнхєє юм шиг эдэлж хэрэглэж бай. Би алс газар явлаа. Энд тогтож суух арга алга. Эргэж ирвэл тэр биз, алга болбол та нарынх болог гэж эгэл хvн шиг гунигт дуугаар ярьж хэдэн аяга шимийн архи балгаж халаад
"Чоноо ч суллаж тавина, хээрийн амьтан хээртээ жаргалтай гэдэг дээ" гэжээ. Маргааш нь бага vдийн хэрд миний найз Дорж хойд Шээзгийт дээр дурандаж суутал Дориг чоноо хєтєлсєєр Шээзгийтийн шанд дээр ирэх нь харагджээ. Тэр морьноосоо буун чєдєрлєн тавиад чононыхоо хvзvvнээс уяагаа тайлж авсан байна. Гэвч чоно нь явсангvй. Шанднаас хэд долоогоод оцойн суув. Дориг зvлгэн дээр гэдэргээ харан хэвтэж байж. Дорж хэдэн адуугаа хайн єєр зvг рvv дурандаж удаан суужээ. Тэгээд дахин дурандвал морь эзнээсээ нэлээд холдсон байна гэнэ. Харин Дориг огт хєдлєхгvй бодвол унтаж байгаа бололтой. Чоно эзэндээ ойртоод оцойн сууж байжээ. Доржийг харсаар байтал чоно дахин дєхєж толгойных нь дэргэд суув гэнэ. Жаахан байснаа эзнийхээ дээрээс даран унах шиг болжээ. Доригийн хоёр гар годосхийн єндийснєє чоноо тэврэх шиг болон дахин унав гэнэ. Дорж эзнээ барьж байна гэж бодуут мориндоо мордон тэр зvг рvv давхижээ. Ойртож ирэхэд нь морин тєвєргєєн сонссон чоно эргэн эргэн харж гулзайтал сунасаар дунд Шээзгийтийн хад руу орж гэнэ. Дориг дээр давхин очоод Дорж аймаар юм vзжээ. Тvvний хоолойг чоно тас хивж толгойг нь их биенээс нь бараг салгасан байжээ. Бахим хоёр гарт нь чонын зэгэл саарал хэдэн vс атгаастай байсан гэдэг юм.

Єєрийнхєє заяа жаргалыг єєрєє vгvй хийсэн тэр хvнээс хээрийн саарал эхийнхээ болон єєрийн єшєєг ингэж авсан юм гээд євгєн дуугvй болов. Тэнгэрийн дорно хаяа цайвартавч сар шингэж vvрийн харанхуй болсон байлаа.


Зэмбээ гуай жигдхэн хурхирна. Миний нойр хулжин, хоёр хєлт чоноос дєрвєн хєлт нь єшєє авсан тухай гунигт гашуун дурдатгалыг бодон хэвтэв. Доригийн толгодын тэндээс чоно улих дуулдав. Тvvний сулхан улилт хэдэнтээ сонсогдоод чимээгvй боллоо. "Дориг дахиад аян замд гараагvй нь ч сайн болсон бус уу" гэж бодож байлаа. Тэгээд євгєнийг сэрээхгvйг хичээн аяархан босч, vе мєчєє тэнийтэл суниав. Тэнгэрийн дорно хаяанд зурвас гэгээ цайравч харанхуй байлаа.

Єшєє (vргэлжлэл 3)

За морьдоо бєхєлчихєєд тэр ууттайг аваад ир гэлээ. Тэр шуудай дотор нэг бэлтрэг гийнаж байв шvv. Дориг
-Яараад хоёрыг нь олсонгvй. Наад муу тэнэг гударга чинь сухайн доор хаячихсан байхгvй юу. Муу хар гударга зулзагануудаа тарааж нуугаа л даа. гээд хєлсєє шувтран арчаад тухлан суув. Бэлтрэгнийхээ дууг сонсоод ч тэр vv бахардаж муужирсан чоно ухаан орсон бололтой татганан, хамраараа гийнаж байв. Дорж бид хоёр аль ч учраа олохгvй юу болохыг ч мэдэлгvй зогсож байлаа. Дориг тамхиа татаж гvйцээд босох зуур гаансаа тvрий рvvгээ гударч
-Та хоёр хєлийг нь сайн татаад єгєєрэй. Амьдаар нь хуулна даа чамайг... гэв. Тэгээд єнєєх бэлтрэгийг уутнаас гарган хvзvvгээр нь хуйваар оосорлон бутнаас уяад хvлэгтэй эхийг нь чирч аваачив.
-За та хоёр хойд хєлийг нь тэлээд сайн татаж бай гэж тушаагаад эрээн иштэй хурц нарийхан хутгаа сугаллаа. Хvзvvн дээр нь гишгэж байгаад ярж эхлэхэд хєєрхий чоно гийнан, хамаг булчин шєрмєс нь хєвчрєн, бид хоёр нэг нэг хєлийг арай л алдчихалгvй тогтоож байлаа. Нvд халтираад харж чадсангvй. Эхийгээ гийнахад бэлтрэг нь бас хааяа гийнав. Дориг чонын арьсыг гуд гуд татан хуулж байхдаа
-Муу хар гудрага. Ингээд цусал, сайхан байна уу? Єшєє гэж энэ... хэмээн шvд зуун хоолой нь чахран єгvvлнэ. Бєгсєн биеийг нь хуулуут тvрvvлэг нь харуулан толгой дээр нь гишгээд бид хоёрт
-Сайн тат гэж тушаангуут арьсыг нь толгойд нь хvртэл ширхийтэл хуу татав.

Хуулагдсан арьсыг чихнийх нь угаар тас огтлон аваад хєєрхий нvцгэн амьтныг сул тавьлаа. Хvний гараас ангижирсандаа итгэхгvй байгаа мэт салгалан боссон тэр амьтан Доригийн хормой доогуур гvйж оров. Нvцгэн хєрс нь даарч, амьтан л болсон хойно нємєр эрсэн хэрэг биз.
Омголон морьд vргэн цовхчиж, Дориг чонын нvцгэн гэдэс рvv нь пид хийтэл єшиглєв. Чоно тээр хойно vсрэн унаснаа гийнан босож, салгалан гэлдэрсээр бэлтрэгнийхээ дэргэд очоод єргєст бут руу шурган унав. Бэлтрэг бас гийнан vхэж байгаа эхийнхээ ам хамрыг долоож байна. Нvд халтирам байв. Yvнийг би одоо болтол мартдаггvй юм. Олон шєнє хар дарж зvvдэлсэн шvv. Євгєн ингэж яриад бєгшvvлэн ханиалгасаар босож тамхиа нэрэв.
-Та ханиалгаж байж тамхи татахаар улам дордох юм биш vv?
-Yгvй хvv минь, харин дарагддаг юм. Євгєн танхиа шунаглан сорно. Миний дэрний дэргэд гал нь улалзана. Хамрых нь нvхээр яарсан мэт зам татуулан гарч ирсэн утаа чєлєєт агаарт гараад тайвширсан юм шиг тvvний толгой дээгvvр аажуухан манарна.
Саран дээрээ хєєрчээ. Тvvний сvv цагаан туяанд оддын гэгээ бvдгэрэн харин газар дэлхийн байдал улам тодорсон байна. Доригийн толгод бараалан харагдана. Миний сэтгэл нэг л хачин болжээ. Зовиуртай ч юм шиг, цухалдсан ч юм шиг. Зуны шєнийн сэрvvн агаар уушгиа тэлтэл гvнзгий амьсгалж аваад
-За тэгээд гэв. Євгєн гаансаа чулуунд тогшиж дэрэн доороо хийгээд одод ширтэн удтал дуугvй хэвтэв. Тэгснээ
-Тэгээд яахав дээ, би буцлаа. Дориг єнєєх бэлтрэгийг авч явав.
-Yvнийг тэжээнэ. Анд сургана, чоныг чоноор нь бариулна даа гэв. Тэгээд ч тэжээсэн юм. Тэр жил одоо бодвол хорин дєрєв таван он юм болов уу. Хуучин хошууд тамгыг халж, хошуу захиргаа гэдэг ардын засаг тогтлоо. Нэгэн удаа Доригтой хэрэлдэн "Муу чоно чиний танхайрах хоногийн тоо гvйцэж байгаа шvv" гэж нулимж орхиод тархиа хага ташуурдуулж явсан Дэмбэрэл гэгч энгийн ардхошуу дарга боллоо. Манай энэ захын аглаг говь нутагт хувьсгал хожуухан ирсэн боловч олныг амархан дагуулсан юм шvv. Баяд дээдсийн эрх мэдэл хумигдаж, бид мэтийн ядуусын цээж тэнийж, толгой єндийсєн билээ. Доригийн ааг омог ч ил бадарч байхаа болив. Тэгэхдээ л орон гэртээ хэмжээгvй эрхт хаан хэвээрээ байсан хэрэг. Чоно ч гэсэн бас єсч байлаа. Yvрийн гэгээ, vдшийн бvрийгээр бєгсєє оцойлгон хамраа шантайлгаж байгаад уянгалуулан улина. Тэгэхдээ энэ гунигт дуудлагаа зvг бvрт хvргэх гэсэн юм шиг нар баруун эргэн дєрвєнтєєvльдаг байв. Дориг тvvгээр туулай, зээр бариулж сургав. Энэ нь тvvний дуртай зугаа болдог байж. Тэгж явахдаа авгайгаа алсаас дурандан vргэлж хардан сэжиглэнэ.

Дагиймаа орчин тойрны хувьсгал єєрчлєлтийг ухааран сэтгэж, Доригийг vзэн ядах сэтгэлийн хорслоо нууж чадахгvй болж байлаа. Яг тэр vеэр ч Мєнх хvv нийслэл Хvрээнээс эргэж ирсэн бєгєєд одоо хошуу захиргаанд алба хааж байгаа дуулдан Доригийн уур цухал улам их хvрэх болжээ. Нэг орой хонины бэлчээрт хэнтэй уулзав гэж Доригийн эрvv шvvлт эхэлжээ. Тэгэхэд нь Дагиймаа
-Хэнтэй ч уулзсан яадаг юм. Би чинь эрхээ олсон ард шvv гэчихжээ. Дориг уур шарандаа багтрах шахаж, болжмор шvvрч байгаа бvргэд шиг барин авч євдєглєн дараа нь аманд нь алчуур чихэж, хамаг хувцсыг нь хvv татан нvцгэлээд балбаж гарчээ. Тэрээр уурандаа бахардан "ээх... х... vх... х" хэмээн амьсгаадаж
-Чиний эрх чинь энэ... май, яа...сан...эрхтэй гичий вэ хэмээн єшигчиж vснээс нь татан балбав. Нэгэнтээ ухаан алдсан хойно нь чирэн гаргаж гэрийнхээ бvснээс хvлж орхиод тэр чигээр нь хонуулсан байжээ. Орилж хашгирч чадаагvй болохоор нь эцэг эх хоёр нь мэдсэнгvй... Зуны сvvл сарын шєнє байсан боловч зодуурт бэртэж шархалсан бvсгvй даарч чичирч байлаа. Єглєєгvvр Дориг тvvнийг гэртээ чирэн оруулж, хvлгийг нь суллаад лав номхроо биз гэж бодон
-Одоо чи хэрээ мэдэв vv гэж тавлахад
-Муу хулман чоно, намайг vхсэн гэж бодов уу. Чамайг тvмний жигшилд шатахыг чинь vзэхийн тулд би амьд явнаа гэж занажээ. Энэ бол єєрийн засаг тєртэй болсноо ухаарч, хvч чадалтайгаа мэдэрсэн хvний vг байсныг Дориг ойлгосонгvй. Ойлгохыг ч хvсээгvй биз. Тэр намар Дориг хойд хошуу орж єр авлага цуглуулаад иртэл хадмых нь алга байжээ. Дагиймаа эцэг эхээ аваад оргон одсонд нэг их гайхаагvй боловч цєс нь хавиргаа дэлсэж "гайгvй ээ чамайг" гэж занаад саахалтдаа давхин очив. "Тэд уржигдар нvvнэ лээ. Хаана очихоо хэлээгvй шvv" гэж тэднийх нь хэлжээ. Оройхон бэлчээрт гарсан хонио цуглуулан ирж нэг хонь алан гуриатаж vхэх шахсан чонондоо гэдэс дотрыг нь єгч єєрєє бас цадаж авсан боловч тэр цагаас эхлэн сэтгэл санаагаар унаж, єєрийн эрх дурын амьдрал нэгэнт дууссаныг мэдэн дуугаа хураав.

Єшєє (vргэлжлэл 2)

Нэг эрдэм нь гэвэл нутагтаа ирэхдээ vvрч ирсэн, элэнхий бєгст хурдан буугаараа саахалтын дотор гvйж яваа туулай алдалгvй унагадаг байсан. Анд гарвал заавал эхлээд янзага алж шарж иднэ. Юунд ингэнэв гэхэд "Мах нь амттай, зажлахад зєєлєн, шингvvр сайтай" гэнэ. "Нvгэл хилэнц биш vv" гэвэл "Хилэнцээс айвал хэлээ тат" гэнэ. Нэг зээр алах хэрэг гарвал гурав дєрвийг буудаад аль тарганыг нь шилж авна. Гэрийн сvvдэрт унтаж байгаад дээрээ гарч тонгочсон ишгийг хоёр хєлєєс нь шvvрэн авч газар савж орхиод цааш эргэн хурхич байхыг нь манай нэг найз vзсэн тухайгаа ярьсан нь санаанаас гардаггvй юм. "Хєєрхий тэр ишиг ганц ч чимээ гаргалгvй хамраас нь цус сад тавиад єнгєрсєн шvv" гэхэд л тvvний хоолой нь зангирсан байсан шvv.
Дориг байсхийгээд л хєтєлгєє морьтой алга болж, нутаг хошууныхан бараг мартаж байтал гэв гэнэтхэн хєтєл хєсєгтэй хvрч ирдэг байлаа. Морин дэл дээр хєндєлдєж, найр наадмын газар бvрийг хэснэ. Согтоод ирэхээрээ аль тааралдсан хvнд гарын тэнхээ, ташуурын амт vзvvлэх болов. Тvvний єєдєєс vг хэлэх зvрхтэн байхгvй боллоо. Хєєрхий Чойвоо гуай удалгvй хvvгийнхээ номхон зарц болсон сон.
Хоол ундыг нь бэлтгэж, морийг нь хvртэл ойртуулж явна. Дуугvй дээрээ дуугvй болж, зун цагт гэрийнхээ сvдэрт ганцаар сууж цагийг барна. Нэг єглєє чєдєрт тогтдоггvй мориных нь хойноос нар битvvгээр явсан євгєн бага vд болсон хойно хатаж vхэхээ шахаж ирээд хvйтэн юм залгилж чадалгvй морийг нь эмээллэжээ. Дориг уур цухлаа багтаан ядаж байж цулбуураа авуут vг дуугvй хєєрхий євгєний нvvрэн дундуур гурамсан чєдрєєр ороолгож орхиод мордон давхижээ. Чойвоо гуай хэрзгэр гараараа нvvрээ даран уяаны дэргэд удтал суухад гарынх нь салаа болгоноор нулимс гарч байсан гэдэг юм. Доригийн тэнзэн ташуураар тархиа цоолдуулж муна шиг гараар нь нvдээ таглуулж, шvдээ vйрvvлсэн хэдэн эрчvvд хошуу захирагчид зарга мэдvvлсэн боловч
-Тэр чинь монгол улсынхаа тєлєє зvтгэдэгээ зvтгэсэн хvн. Та нар шиг муусайн нойтон эсгийг гєвєх эрхтэй эр шvv. Гарынх нь амтыг vзсэн бол харин сайн. Хилэнц чинь нимгэрнэ. Хонго хацар хоёр чинь загатнаагvй бол дуугvй байцгаа гэж олон удаагийн хахуульд цадсан эрхэм захирагч заналтай айлджээ. Ийнхvv Доригийн дархан эрх тунхаглагдаж, энэ хавийн хєгшин залуу, эр эм олон амьтны зvрхийг чичрvvлэх боллоо. Нутаг усны залуу бvсгvйчvvдийг тэр хувийн хогшил мэт сvр хvчээр эзэрхэн, залуу харчуудыг vрээ хаздаг догшин азарганы араншингаар vзэн ядна. Хэн хvнгvй єєрєєс нь далд бол нэрийг нь мартсан мэт "хулман чоно" гэцгээх болсон юм.
Дориг намрын сэрvv ормогц хэдэн морь уяж шивхрvvлж аваад хаашаа ч юм алга болдгоороо болсон хойгуур Чойвоо хєгшний бие муудлаа. Сvvлчийн шєнє нь vеийнх нь хоёр євгєн сахиж хоножээ. Хєєрхий євгєн хамгийн олон vгээ тэр шєнє хэлжээ.
-За би ч тамдаа очих боллоо. Хэзээ хийсэн нvгэл юм бол? Хvнээс vр тєрдєг байхад надаас эрлэгийн элч тєржээ... Нутаг усандаа ийм нvгэлтэн єсгєсєн надад там л хаалгаа нээх биз. Муу хєгшин минь азтай хvн байж. Ийм vртэй байснаа vзсэнгvй. Yvнийг элийртлээ санан мєрєєдєж суусан олон жил, асгаруулсан их нулимс, уншсан маань, эх хvний далай сэтгэлийг бурхан болгоож, диваажинд аваа болов уу гэж бодох юм. Одоо аян жингийн цаг. Цаадах чинь дээрэм тонуулаа хийж яваа. Эртэд шєнє єєр шиг нь хоёр сvрхий амьтан ирээд явсан. Тэдний амнаас гарсан vг болгон нь хvртэл нvгэл. Нутаг усны ах дvv нар минь намайг єршєєгєєрэй. Yхсэнээс хойш нэрийг минь мартаж vзээрэй гэж ярьжээ. Тэгээд vрчлээ, хир даг болсон нvvр дээгvvр нь урссан нулимс хатаагvй байхад айхавтар шаналан яраглаад амьсгаагаа хураасан гэдэг юм.
тэр хаврын эхээр Дориг эргэж ирэв. Эцгийнхээ нас барсныг дуулаад
-Одоо яая гэхэв. Ганц хvн айл болдоггvй гэдэг дээ. Нэг юм олж авахаас биш гэж хэлжээ. Энэ vгийг сонссон нутгийн хvvхнvvдийн зvрх амаараа гарчих шахаж байсан нь мэдээж. Тvvний харгис харцан дор тогоог нь угаах гаслант хувь хєєрхий Дагиймаад оногдов.
Дагиймаа тэгэхэд арван долоохон настай, vргэсэн ботгоных шиг хар нvдтэй, лавай цагаан шvд яралзуулсан охин байлаа. Ёстой л манай энэ тоост говийн ганц цэцэг байсан юмсан. Эх нь тvvнийг гэртээ гарган орхиод алсын нэгэн хvн даган одож, Дагиймаа эмээ євєє хоёрынхоо энхрийлэл хайранд єсч, тэднийхээ улаан гол нь болсон билээ. Хичнээн уйлж орилж, мєргєж гуйгаад ч гашуун заяанаасаа мултарч чадсангvй. Хошуу нутгийн эрхтэн дархтан, баячууд цугласан найр удсангvй тарлаа. Хуримын бэр нь vс гэзгээ vгтээн, нvvр амаа урж уйлан чарласаар, сvvлдээ муужран унажээ. Дориг ч ийм найрыг удаахыг хvсээгvй байлгvй. Дагиймаа нутаг усныхаа Мєнх гэдэг хvvд хайртай байсан гэцгээнэ. Гайт хуримын дараахан Мєнх ганц морио унан алга болжээ. "Хvрээ орохоор явсан" гэх боловч тодорхой мэдэх хvн байсангvй.
Юндэн євгєнийх дуртай ч дургvй ч хvргэнтэйгээ айлсч, морийг нь ойртуулж, малыг нь дагах болсон юм. Дагиймаа vерхдэг бvсгvйдээ
-Амиа хорломоор байна. Даанч энэ хоёр хєгшнийг яалтай билээ гэж ярьсан гэдэг.
Нэгэн єдєр Дориг манай хотод ирж "за Зэмбээ чи маргааш vvрээр Доржтой хоёул манайд очоорой. Чоно хєєнє" гэлээ. Єглєє нь очтол
-Та хоёрын адсаганууд чоно байтугай хонь ч гvйцэхгvй биз гээд уяж хоносон хоёр сайн морь бидэнд єглєє. Тэгээд надад
-Чи овоо уургач гэдэг байхаа, уургаа ав гэж байна. Тvvний нvд нэн хорсолтой гялалзан, сэтгэл хєєрч байгаа янзтай. Бид мордон доод хєндий рvv галигуулав.
-Єчигдєр шєнє аргамжиж хоносон ганц сайн морийг минь идчихсэн байхгvй юу. Тийм хvлэг энэ хошуу байтугай халхад байхгvй. Яагаав миний бидэрт буурал гэв. Бид хоёр
-Хайран морь хэмээн зэрэг дуу алдав.
Бидэрт буурал vнэхээр сайн хvлэг байсан. Хvзvv сунган бємбєлзєхєд нь дєрвєн хєлний нь гишгэгдэл нvдэнд харагдахгvй болтол яралзаж, дагасан морьд байдгаараа сарвайвч тоосон дунд нь vлддэгсэн.
-Тэр сайхан амьтныг та юунд аргамжсан юм бэ?
-Чєдєрт тогтдоггvй шидэл байсан юм. Єглєє эрт юманд явах гээд... гэснээ
-Гайгvй ээ, муу гурианvvд гэж занаад
-Чоно одоо л гурван Шээзгийтийн хаднаас гєрєєнд гарч байгаа гэлээ.
Бид яг одоо хэвтэж байгаагаас хойхнуур гарч, энvvхэн баруунтай байх Хавчаар гэдэг газар руу явав. Yе vе тачирхан дэрс, загийн тєрєл бvхий бяцхан хоолой л доо. Зээр гєрєєс, туулай элбэгтэй газар. Хавчаарын хоолой руу ороод жаахан явж байтал, Дориг морьныхоо амыг татан
-Тэр... гэж дєрєєн дээрээ єндєсхийв.
-Харав уу бэлтрэг дагуулж явна. Yнэхээр гурван бэлтрэг дагуулсан чоно сухай ургасан хэдэн элсэн товцог руу оров. Явдал орсон бэлтрэгэндээ ан хийхийг зааж, гvйдэлд сургахаар дагуулж гарсан байж таарлаа.
-За бэлтрэгийг нь би янзална. Чи эхийг нь уургалаарай. Алчихаж болохгvй гэж Дориг зарлигдаад ухасхийв. Бид хоёр гайхсан боловч даган давхилаа. Ойртон ирэхэд єнєєх чоно довцог дотроос ганцаараа гаран сунав. Бэлтрэгнvvдээ нуусан хэрэг биз. Морины давхил дунд
-За та хоёр хэсэг хєєгєєд нааш нь эргvvл, намайг очтол эцээж бай. Зэмбээ чи эцсэн хойно нь уургал гэж хашгирав.
Дорж бид хоёр саахал хєєгєєд, морины аагаар алсуур тойрч эргvvлэн элдлээ. Тэр чоно эргэн эргэн харсаар сунавч сульдаж эхлэх янзтай. Ойр хавь бартаатай газаргvйн гадна бидний сайн морины явдал ааглаж байлаа. Нэг харвал Дориг нэлээд баруунтайгаар даялан явснаа нааш чиглэн тоосруулав. Дєхєж ирээд
-Одоо уургал... гуд татаж унагаад нааш нь чирч давхиарай гэж хашгирах нь морин туурайн пижигнээд дунд арайхийн сонсогдов.
Би жолоо султгаж, дєрєєн дээрээ єндийлєє. Надад vнэхээр сайн морь єгчээ. Явдал нь хєнгєрєх мэт болж, хэдхэн яралзаад єнєєх араатанд уургаа хаяж болохоор ойртон очлоо. Би уургалуут хуйваа эргэж аваад, чоноо огцом татан унангуут эргэн чирч давхив. Дориг надтай зэрэгцэн ирээд
-Одоо зогс гэнгvvт нэгэн шуудайтай юмыг газарт шидэн бууж харайж, цулбуураа Доржид хаяж єгєєд боогдон муужирсан чонын амыг зууртал боож, хvзvvг нь хуйвнаас салгаад дєрвєн хєлийг нь хvлэв. Энэ бvх явдал бараг л амьсгаа гурав авах хооронд болсон юм. Тэгээд

Єшєє (vргэлжлэл)

Євгєнийг ажвал чулуун дээр тавьсан мах огтолж байсан чигээрээ хєдєлгєєнгvй болоод гэлжийн чагнаж байна. Дахиад л аа-а-а уу-у-у гэнэ.
-Чоно уу даа гэсэнд євгєн гэнэт амилах мэт хєдлєн, огтолсон махаа ам руугаа хийгээд шар шар зажлангуутаа
-Нг... тийм байна гэж хvнгэнэв. Морьд маань тургилан, говийн хайрга чулуу шажигнуулах нь мєн л уянгалсан зэвvvн авиаг сонсон сэрэмжилж байгаа ажээ. Євгєн галын дєл ширтэн, чонын улианыг чагнан байснаа
-Доригийн сvнс... гэж шивнэлээ.
-Юy... юу гэнээ гэж сонирхон асуувал "би юу хэлчихэв ээ" гэсэн мэт над руу гайхан харснаа
-Аан... дэмий юм гээд царайгаа барайлгав.
Зэмбээ гуайн амнаас санаандгvй унасан хоёр vг миний дотрыг маажиж гарлаа.
-Энэ хойд хадат ааргийг дээр vед Шээзгий толгод гэдэг байсан юм. Нээрээ ч холоос харахад чандманилан хємєрсєн гурван шээзгий шиг харагддаг юм л даа. Доригийн толгод нэртэй болоод удлаа. Жижиг мєртлєє хад чулуу ихтэй. Орчихсон ямаа олддоггvй байсан газар... дундаа нэргvй жаахан задгай устай байлаа. Одоо ч чонын шанд гэдэг болоо шив. Айл малгvй болоод удаж байгаа юм аа. Ээ дээ янзын хад чулуутай газар даа. Хvн ороод нуугдчихсан ч олдохгvй л байх. Манай нутагт хэдэн чонотой газар энэ л байгаа юм. Говь тал руу хоолонд гарсныг амьтан намначихаад байдаг боловч энд байгааг нь яаж ч ээрээд олддоггvй золиг гээд дуугаа хурааж, аягаа хар цайны шавхруугаар зайлан цацаад хавтгай чулуун дээрээ хємрєв. Тэгээд тамхиа асаан, тохмон дээрээ тэнгэр ширтэн хэвтлээ. Би євгєн рvv дєхєн сууж галдаа тэсэгний хэдэн хожуул чулуудаад
-Яагаад Доригийн гэх болсон юм бол гэж асуув.
-Тэр vv, тэр ч бас явдалтай. Урьдаар ороо заснаа хєє...
Бид 2 галаа дахин сэргээж, морьдынхоо холбоо, тушааг шалган vзээд аяны хєнжил гудсаа дэлгэв. Говийн ааглаг ургамлын vнэрт ханасан бvлээн салхи хааяа нэг сэвхийн, холын одод дээрээс тонгойн ширтэх мэт жирвэлзэнэ. Морьд маань байн байн аяархан тургина. Чоно улихаа больжээ. Хєнжилдєє орсон хойноо
-Чоно улихаа больчихвоо гэвэл євгєн
-Тэгэлгvй яахав. Хээрийн амьтан чинь цагтай, тоотой дуугарна шvv дээ гэлээ.
Зэмбээ гуай тохой дээрээ єндийн урт гаансаараа тvvдэг рvv зvтгэн байж тамхиа асаагаад цааш харсан хэвээрээ шунаглан сорох ажээ.
Би сумтай буугаа толгой тушаагаа тавиад "Євгєн даанч хойд аараг руу дєхєж хонохоос дургvйцэн заавал энд буусан юм. Чононоос айсан байж шvv" гэж дотроо бодож хэвтэв. Оройтсон саран хєєрєв. Тvvдгийн гал ч бєхлєє. Эргэн тойрны юмс сарны сэрvvн цагаан туяан дунд умбаж, тэнгэр єндєрсєн цаашлах шиг болов. Хєдєє нутгийн намрын цагаан шєнийн жавхлан нойр хулжаалаа.
-Зэмбээ гуай
-Єєв!
-Та єнєєхєє ярьж єгєєч?
-Чамд сонин байх болов уу даа
-Сонин байлгvй яахав. Тэртээ тэргvй нойр хvрэхгvй байна шvv дээ.
-Минийх ч ялгаа алга гээд хэсэг чимээгvй болсноо...
-Тавиад жилийн ємнє юм даа. Манай энэ Мухар худгийн хоолойд Чойвоогийнх гэж нэг айл байлаа. Миний мэдэхийн мал малын захтай том хар гэртэй, vргэлж ганц гэрээр байдаг тийм айл байсан юм. Чойвоо гэдэг vг дуу цєєтэй, уруу нvдтэй, янхигар хар євгєн байх. Хvний нvvр харна гэж бараг байхгvй. Айлд орж ирвэл галын зуух руу харж, тамхи татан сууж байгаад хvн юм асуувал л хэдэн vг солиод гарна. Эмгэн нь гэвэл бас л дуу цєєтэй. Yргэлх эрхи эргvvлж, ам нь ємєр ємєр хийж байна. Тэднийх чухам "дуугvй дvмбэд" гэдэг vг санаанд ором чимээ авиагvй айл байлаа. Дотор нь чанга дуугарвал гэр нь хийсчих юм шиг санагддагсан. "Ганц хvv нь хил хайчийн харуулын албанд татагдаад явснаас хойш л энэ хоёр ийм зожиг дуугvй болсон улс даа" гэж хєгщvvл ярилцана.
Хvv нь явснаас хойш олон жил єнгєрчээ... Хэл сураг ч гараагvй юм байх. Нэг хавар эмгэн нь єєд боллоо. Тэр хєгшин амьсгаа хураахынхаа ємнєхєн "Миний хvv, Дориг минь" гэж л ганц дуугарчээ. Тэгэхэд тvмэн vрчлээ болсон хиртэй хацар дээгvvр нь нулимс урсч байсан гэдэг юм.
-Ганц vртэйгээ уулзах хувьгvй амьтад байж дээ. Хєєрхий Дориг єнгєрсєн байх. Амьд явдаг бол эрхбиш хэл сураг дуулмаар юм.
-Хэцvv ч хорвоо юм даа гэж настайчууд шогшролдоно. Гэтэл тэр зун Дориг хvv нь гэв гэнэтхэн хоёр морин ачаа хєтєлсєєр хvрч ирлээ. Гэгээ таттал яралзсан том цагаан шvдтэй, єтгєн хар хємсєг нь зовхийг нь дарснаас болсон мэт жийхгар хар нvдтэй, хулмайлсан хоёр чих нь ар тийшээ наалдсан юм шиг, хар хvрэн нvvртэй хvдэр зузаан эр байлаа. Гуч гаран насны тэр эр гэртээ ирж хоёр гурав хоноод нутгийн айл ах дvvсээр бууж мордох болов. Хvvгийнхээ барааг харж чадаагvй хєєрхий эхийг нь бодоод хєгшид євгєд єєрсдєє буруутай юм шиг ємнє нь дальдчин сандарч байхад Дориг хэзээ ч ээжтэй байгаагvй юм шиг жийхгар нvдээрээ инээмсэглэн, цатгалан царайлж явдаг байлаа. Єєрийг нь амьсгалынхаа эцсийг хvртэл хvлээсэн эхийнхээ шарилыг ч эргэсэнгvй. Харин тэр хамгийн тvрvvнд хошуу ноён, захирагч нарт бараалхан алтан ембvv, урт цагаан гаанс, галзуу хар миглvv, хатдад нь хоргой торго барьж, хонон єнжин найр цэнгэл хийж, талыг олсон байна.
Тэр харуулын албыг 6 жил хаасан боловч юм vзэж, нvд тайлах гэж харийн нутагт олон жил суусан гэж ярина. Гэтэл муу юм модон улаатай гэгчээр тvvнйиг нэгэн шивнээ яриа дагаж ирсэн нь "Дориг харуулын албанаас халагдаад хил дамнасан дээрэмчидтэй нийлж, єчнєєн жил тэнэхдээ гэм зэмгvй олон хvний аминд хvрч, нvгэлт олзоор цадаж явсан хvн гэнээ" гэх бєлгєє. Юутай ч гэсэн тэр єрєвдєх сэтгэлгvй болсон хvн байлаа.

Wednesday, March 12, 2008

Єшєє

Монгол улсын Тєрийн шагналт зохиолч П.Пvрэвсvрэн

Єшєє

Эргэн тойрон би харанхуй. Бид хоёрын асаасан бяцхан тvvдгийн дєл vе vе цорвосхийн тэр их харанхуйг тvлхэн хєєж хааш хаашаа арваад алхам хэртэй ухарснаа дєл намжихад єнєєх харанхуй хэдхэн алхамд тулан ирэх бєлгєє. Тушиж холбосон 3 морь минь гэрэлд нэгэнтээ тодрон харагдсанаа тєдхєн харанхуйд залгигдах мэт vзэгдэхгvй болно.
Євєн Зэмбээ хааяа нэг шаваг, тэсэгний хожуу гал руугаа чулуудан мах шарж суув. Тvvний армаг тармаг сахалтай vрчлээт нvvр, галын гэрэл ихсэхэд тэнэс хийх шиг болон хvрэн туяа татсанаа, дєл буурахад дахиад л vрчлээ болгоноор нь харанхуй орогнох шиг харлан баргар сvртэй болох ажээ.
Би тvvдгийн нєгєє талд тохмоо дэвсэж хажуулдан хэвтээд євгєний vе vе хувирах царайг ажиглан "тvvдгийн дэргэд" гэдэг зураг зурахсан гэж бодож байлаа. Зэмбээ гуай бууны сvмбэний vзvvрт хатган шарж болгосон махаа мойног бvдvvн хуруугаараа чимхэн мулталж хавтгай чулуун дээр тавин тос шvvс болсон эрхий долоовроо долоогоод дахин нэгийг хатган шарж суув. Намар эртний шєнє дулаахан. Гандаж байгаа агь, таанын vнэр хурц анхилам, шєнийн намхан тэнгэрт тvм буман одод яралзаж "эр хvний жаргал эзгvй хээр" гэсэн vг сэтгэлд орж ирнэ. Хааяа нэг хээрийн шувууны бvдэгхэн дуу, морьдын тургих, шарж байгаа махны сажигнахаас єєр чимээгvй. Бид хоёр ч эзгvй хээр хэд хоногийн ярих юмаа дуусгасан улсын ёсоор дуугаралгvй, євгєн махаа шарж, би бодолдоо автан хэвтсэн юм. Говийн хужир тойром загийн шугуй, хялганат тал бутат хєндий, хадат ааргаар бид хоёр гурав хоног тэнэв. Би хэмээх нэгэн бол Уран зургийн дээд сургуулийн ангийн оюутан "Их говийн vзэсгэлэн" гэдэг байгалийн цуврал зураг зурж диплом хамгаалах санаатай энэ нутагт ирж ил цагаан сэтгэлтэй, элдэв сониуч зангvй Зэмбээ гэдэг євгєнийг дагуулан гарсан юм. Єдєрт хэд хэдэн судалбар, таталбар хийдэг байв. Євгєн миний зурахыг эхэндээ их л сонирхон хардаг байсан бол сvvлдээ нэг их тоохоо болив. Єчигдєр нэг тойрмын захад хэдэн алдуул тэмээ зогсож байгааг зурж суутал миний зурсныг байж байгаатай нь ээлжлэн харж харж,
-Хvv минь чи жижигхэн цонхоор нь нэг шагайж vзээд л товч дарахад алив юм байгаа л янзаараа єнгє зvстэйгээ хvртэл гараад ирдэг нэг авраадтай (аппарат) болооч. Тэгвэл ингэж зогсохгvйсэн дээ. Тийм авраадийг би шинжилгээнийхэнд газарчилж яваад vзсэн юм. Миний зургийг хvртэл татаж єгсєн гэж билээ.
-Миний зураг тэр аппаратны зурагнаас дутуу байна уу гэж тоглоом болгон асуусанд
Євгєн сахлаа илэн нvдээ онийлгон намайг харж байгаад
-Чи сайн л зурах юм. Гэхдээ удаан. Бас зураг чинь цаад юмтайгаа нэг их адилхан болохгvй байна шvv дээ гэж чин vнэнээсээ хэлэв. Юмыг яг л байгаагаар нь vзэж, vнэлж сурсан євгєнд би гэрэл зураг, уран зургийн ялгааг ойлгуулах гэж махран оролдсон боловч амжилт олсонгvй. Євгєн єєрийнхєєрєє зvтгэж:
-Байгаа юм байгаагаараа л дээр. Жишээ нь энэ тойрмыг vгvй болгочихвол Бор тойрмын булан гэдэг нэр бас л vгvй болно биз дээ гэсэн билээ.
Зэмбээ гуай махаа шарж дуусаад
-За хєє идээд бай. Би ч vнэрт нь цадчих шиг болов байна гэж эрхий долоовор хёроо долоогоод, тvрvvн буцалгасан хар саахуутай цайгаа ойртуулан модон тагшаа гаргалаа. Би шарсан мах амтархан зажилж, халуун хар цай балгаж суутал аа-а-а уу-у-у гэсэн нэгэн уянгалсан зэвvvн дуу сонсогдов.

Tuesday, March 11, 2008

Завгvй єдрvvд

1,2,3 саруудад бага сургууль явж монголынхоо талаар ярьж, шагай тоглохыг заах гээд л улаан, цэнхэр 2 дээлээ ээлжилж ємсєєд л гарч єгч байна дєє. 2 дээл маань наддаа их зохиноо. Аминдаа яриагаа эхнээс нь сонирхолтой болгох гээд єєрийгєє танилцуулахдаа Асашёрюv, Хакvхо 2-ын хамаатан гээд туучихна. Цугларсан хvvхдvvд бvгд WOW гээд л...

Бас нэг сонин гэвэл эндхийнхээ найрамдлын нийгэмлэгийн эмээ євєє нарт монгол хэл зааж байгаа. Уг нь ч тvрvv жилийн 12 сараас эхэлсэн л дээ. Сард 2 удаа, хагас сайн єдєр заана. Идэвхитэй ирдэг 4 хvн л бий. Уг нь олон хvн ирээсэй гэж бодох боловч монгол хэл хэцvv болохоор тоож ирэх янзгvй шvv.
Энэхvv хичээлийг зааснаараа єєрийгєє жаахан ч гэсэн буян vйлдэж буй гэж бодоод байгаа. Учир нь гэвэл уг сургалт маань тєлбєртэй юм л даа. Тэрхvv тєлбєрийг монгол дахь єрх толгойлсон эмэгтэйн нэг хvvхдийг их дээд сургуульд сурахад нь сургалтын тєлбєр болгон хандивлаж байгаа. Энэ найрамдлын нийгэмлэг 2 жилийн ємнєєс эхлэн энэ vйл ажиллагааг явуулж эхэлсэн юм. Энэ жилийн 9 сараас хvvхдийнхээ тоог нэмж 2 болгоно.
Сурагчдын маань хамгийн залуу нь 60 дєхєж яваа 3 хvн, хамгийн ахмад нь 85-тaй нэг євєє. Ёстой хєєрхєн євєє. Бямбаа нь дурлачихсан. ккк. Тэгж байгаад оймс нэхэж єгнєє. Их ануухан, сурах хvсэл тэмvvллээр дvvрэн, монголын ирээдvйд их санаа зовно, Бямбаа чи монголд ямар нэгэн шинэ санаа болчихоор зvйлийг японд байх хугацаандаа олж мэдээд харих нь чухал шvv гэж захидаг юм. Сибирьт олзлогдоод хийж байсан хvнд хvчир ажлынхаа тухай ярина, бас болоогуй орос хvvхнvvдийн сайхныг гайхчихнаа.
Нээрээ монгол хэл заана гэдэг чинь vнэн хэцvv юм билээ. Дээрээс нь л, є, у vсэг хэлж чаддаггvй улсуудад заана гэдэг ч би єєрєє хэл амаа сугалахаа шахна... Гэхдээ л их хєгжилтэй, би ч єєрєє бага сага юм сурч авна. Бас охиноо дагуулж явнаа, охиныхоо монгол хэлийг сайржуулахгvй бол ч...

Monday, March 10, 2008

Санасан гэж

Манайхыг гээд зорьж ирж байхад нь Баабар-аар блогоо сахиулчихаад байгаад байсандаа хvлцэл єчие. Болоод єнгєрсєн бvх баяруудын мэндийг хvргье. Ямар ч байсан 3 баяр болоод дуусаад, хvмvvсийн баярын паянг блогоос нь уншаад авсан хvн чинь одоо єєрийнхєє паянгаас жаахан хуваалцъя. Паян ч юу байхав дээ, сонин сайхнаас...
Oйрд ч тун завгvй байна шvv. Гэхдээ завгvй гэснээс гэрийн маань pc эвдэрчихээд засуулах гэсэн 600 мянгаад цаас болох гээд, шинээр авах уу, засуулах уу гээд л толгойгоо гашилгаж гашилгаж шинээр авсан. Тэгээд л сиймхий ч гэсэн блогоо гээд ороод ирж байна. Та хэдийгээ санасан гэж жигтэйхэн байнаа. Намайг бас тоож санасан улсуудад туйлаас их талархаад, бvр сэтгэл хєєрєєд баярын нулимс унагах гээд байсан шvv, нээрээ шvv. ККК…За эхнээс нь аваад тоочоод байя. Сонирхолгvй байж магад шvv.
Цагаан сараар хажуугийнхаа Шиманэ муж явсан. Тэнд дуу цєєтэй Н ах, сайхан сэтгэлтэй, уриалгахан Г эгчийндээ гахай жилийг vдэж, хулгана жилээ угтаж, бууз идэж 100 татсан шиг... Г эгч vнэхээрийн гэрийн ажилд сайн юм билээ шvv. Дvv нь бас гэрийн ажилд сайжрахыг бодноо. Гэхдээ завтай болохоороо ККК. Бас гоё хоол хийж сурнаа. Таны єнєє хийгээд байсан хоолыг (ぐらたん)  ажлынхаа австрали хvvхнээр заалгах гэж байгаа. Би єєрєє тvvнд бууз хийхийг зааж єгнє. Тэнд Ж гээд эмч залуутай танилцсан. Бид хэд 2 єдєр шєнєжингєє буу халж суусан. Нэг мэдсэн яриа маань бєєс хуурс, хамуу болсон байсан. Хэ хэ
Танилын маань хvрээ ихсээд л. Би ч энэ жил их олон хvнтэй танилцсан юм байна. Блогоор эчнээ танилууд бас бий. Тэгж байгаад уулзалданаа.
Би гэж єєдгvй юм Н ахынхаас явахдаа халуурч энэ тэр. Санаа зовсон гэж.
1 сараас хойш лагшин жаахан муу байсан юм. Хэр баргийн ханиад хvрээд байдаггvй хvн чинь ханиад хvрч халуураад л, уруул хамар хавиар тvvхий маркийн зvйл ээлжилж гараад л, тэгсэн бvр зvvн хєл явж чадахгvй доголоод л, толгой, хацар таллаж євдєєд л 9 жор нь бvрдлээ ш дээ. Миний єєртєє тавьсан онош бол ядаргаа. Би жаахан ядрахаараа хацар, гар энэ тэр татаад байдаг юм. Бас уруул дээр хомхой долоодгоороо гэрийнхэндээ, найзууддаа алдартай байсан. Тэгсэн японд бас алдарших янз ордог байна ш дээ. Хvн хvний ядаргаа илрэх шинж нь єєр єєр байдаг, чинийх уруул дээрээ юм гарч илэрдэг юм байна гэж эмч хэлсэн. Би vнэн байх гэж бодоод байгаа юм. Юм идээд ам хамраа уг нь зvлгээд л байдаг байхгуй юу.
За тэгээд ядаргаанаасаа болоод нэхмэлээ тvр зогссон, ном уншихаа тvр азнасан гэж худлаа ярихгvй юу.
Yргэлжлэлийг дараагийн бичлэгт...

Monday, February 04, 2008

Баабар ингэж єгvvлэв

За худалч хvнд би Баабарын номноос анх удаагаа уншиж байгаа хvн. Сонсоод л, хараад л яваад байсан уу гэхээс номыг нь хоёр гар дээрээ бариад, уншиж байсангvй ээ гэж... Бvр Баабарыг шvтдэг залуус ч байх. Юуг нь тэгж шvтээд байгааг єєрийн нvдээр шалгах гэж энэ удаад бvр зориуд энэ номыг авсан юм. Номун далайгаас шvv дээ. Цаашид ч ганц нэг номыг нь авч унших бодол байгаа. Ингээд єєрт таалагдсан гарчгийг оруулсугай.

Ийм нэг санал байна
Танил маань хавдар тусчихжээ. Эндээ хагалуулж эмчлvvлсэн боловч бvрэн эдгэсэнгvй. Ингээд нийтийн жишгийг дагаж Бээжингийн Хавдар судлалын эмнэлэгт очив. Тэнд хэвтээд хэдэн сар эмчлvvлбэл бvрэн эдгэнэ гэж хятадууд vнэмшvvлсэн тул хэлснээр нь боллоо. Yнэтэй vнэтэй тариа, шинжилгээ хийлгэсээр 2 сар єнгєрєхєд дээрдэх нь байтугай улам дордож байна. Сvvлдээ эмч нь зугатаагаад олдохоо ч болилоо. Улаам цайм практикийн оюутан оруулна. Ингээд ойлгомжтой болоод буцаад ирсэн дээ. Мєнгєє тухай бvрд нь эмнэлэг авчиж байсан болохоор явахад нь гаргаж ч єгсєнгvй, ууж бариарай гэж эм тан ч єгсєнгvй. Харин энэхvv 2 сарын хугацаанд тав зургаан мянган доллар тєлжээ. Жилдээ зєвхєн Бээжин, Хєххoтoд манай иргэд эмчлvvлэх зардал 30 гаруй сая доллар аваачиж тушаадаг гэсэн тооцоо гарчээ. Заримых нь vнэлж буйгаар 50 сая доллар ч хvрнэ гэнэ. Учир нь тэнд илvv бололцоотой нь явдаг учир дунджаар хэдийг єгч байгаа нь баримжаалахад хэцvv. Гэтэл энэ бол юмны зєвхєн нэг тал. Хvмvvс эрvvл мэнддээ асар их мєнгє зараад ирэхээр тvvн дээр нь ажиллах механизм олдож л таарна. Зарим эмч нар Бээжин, Хєххoтын эмнэлэгvvдтэй хоршиж ажилладаг болжээ. Євчтєнийг vзээд Бээжингийн тухайн эмнэлэгт очиж нарийн мэргэжлийн эмч нарт vзvvлэхийг зєвлєєд хаяг адрессийг нь єгнє. Цаад газар нь єєр рvv нь хичнээн євчтєн явуулснаар нь тооцож шагнал олгоно. Болдог л арга. Арга нарийсахаараа эрvvл хvнийг ч айлгаж байгаад "томилолт єгєєд" явуулчихна. Шал буруу онош хэлээд єєрийн холбоотой эмнэлэг рvv "цєлнє". Одоо бол аймаар байгаа биз? Бээжингийн эмч нар ажил мэргэжилдээ муу нэгнээ "монгол эмч шиг" гэж зvйрлэн хочилдог гэнэ. Євчтєн энд хийлгэсэн оношоо аваад очдог, тэр нь таарах нь нэн ховор. Сvvлдээ ч зарим нь албаар буруу оношилдог болсон юм шив дээ. Уул нь манай эмч нарын сvрхий, олон талт чадвартайг нь гадныхан гайхаад гайхаад учрыг нь олдоггvй гэсэн. Хєдєє сумын эмч шvд авахаас эхлээд эх барих, олгой авах, тэр байтугай сандарсан vед зvрхний мэс засал ч хийгээд хаяна. Бvр тєвд эм барина, еврoп эм найруулна. Харин асуудал нарийсаад, орчин vеийн тєвшин болоод ирэхээр суучихдаг юм гэсэн. Арга ч vгvй, сургуулийн чанар дорой, орчин vеийн багаж тоног ядруу, эмнэлэгийн систем зах зээлд ороогvй учир хариуцлага ч, сонирхол ч тєдий олигтой биш.
Эрvvл мэндийн салбарт хувьчлал явуулах тухай яриа гараад арван жил болж байна. 1996 оноос зарим эмнэлгvvдэд туршилтын журмаар менежментийн хувьчлал хийсэн боловч 2000 онд зогсоосон, бvр буцаасан. Бvтэлгvй болсон ганц нэгийг нь жишээнд татаж, ерєєс хувьчлал бол vндсээрээ буруу гэсэн номлол гаргаж ирсэн хэрэг.
Ийм нэг санал байна. Хавдар судлалын тєв гээд асар том байшин байна. Орчин vеийн технoлoгийн єндєр шаардлага тавьсан тендер зарлаад тэр байшингийн хагасыг хэн нэгэнд нь єгчих. Гэхдээ сайн эмчид биш, сайн компанид шvv дээ. Учир нь сайн эмч бол сайн л эмч, тvvнээс менежер биш. Юу шаардах вэ гэхээр оношлуур, эмчилгээний орчин vеийн тоног тєхєєрємж, гадаадын сайн эмч мэргэжилтэн, тєрєлжсєн сайн vйлчилгээ гэх мэт. Болхидуу хэлэхэд Бээжин, Сєvлйин аль нэг хавдрын эмнэлгийг Улаанбаатарт нvvлгээд аваад ир гэсэн санаа. Бээжинд авдагаасаа хавьгvй илvv цалин аваад хэдэн гадаад эмч нар ажиллаг л дээ. Ямар ч vнэтэй тоног тєхєєрємжийг манай компаниуд зээлээд ч болохноо оруулаад ирж дєнгєнє. Хэдэн арван сая доллар євєртлєєд хvмvvс мянга мянгаараа урагшаа цувсаар байна шvv дээ, ингэхлээр зах зээл болоод тєлбєрийн чадвар байна уу гэвэл байна. Гэхдээ хvмvvс мєнгє илvvдчихээд ингээд буй хэрэг биш, манайд байхгvй, байсан ч найдваргvй учраас арга барагдсандаа л тэр. Хvний сайхан сэтгэл, ард тvмнээ бодсон чин эрмэлзлэл, тєр засгийн мэргэн бодлого зэрэг нь аминд тулахаар тийм ч найдвартай зvйл биш. Сайн тєлбєр л илvv найдлагатай, илvv vнэмшилтэй.
Дэлхий дээр хамгийн арчаагvй менежер гэдэг нь нэгэнт тогтоогдсон Тєрийн систем ард тvмнийхээ эрvvл мэндийн тєлєє жилдээ 80 сая доллар зарцуулж буй боловч vр дvн нь улам л доройтсоор. Сайхан сэтгэлийнх нь ард цэвдэг мєс, ард тvмний тєлєєх яндашгvй эрмэлзлэлийнх нь ард хулгай, шамшигдуулал, Тєрийн мэргэн бодлогын ард хvнд суртал, арга барагдсан эмгэнэл байгаа нь хэний ч нvдэнд ил. Энэ бvхэн бол Тєрийн идэвхитэй оролцооны хариу юм. Дээрх толиолдолд Засгийн газар байшингаа зээлдvvлчихлээ, эмчилгээ хийх эрхийг нь олголоо, оруулж ирсэн тоног тєхєєрємж, урьсан мэргэжилтнийг нь онцгой тохиолдол буюу туршилт гэж vзээд татвараар дарж алахгvй хэмээн амлалаа, тэгээд л vл оролцох зарчим баримталчвал болж байна. Хувийн эмнэлгийн нэгэнт буй сайн жишээ байна. "Перфект" эмнэлэг, хэд хэдэн шvдний эмнэлэг, зарим сувилалын газрыг дурдаж болно. Харин улсын юм гэдэг ямар аймаар зvйл болохыг Гэмтлийн болон Сайд нарын 2 нэгдсэн эмнэлгээс харж болно. Бохир заваанаас эхлээд хариуцлага vйлчилгээ гэж авах юм байхгvй. Олон арван сая доллар зєвхєн оношлуурын зорилгоор гадагш гарч байна гэхээр тєр тєвтэй сэтгэхvйтэй дарга яахав гэхээр татвараар буй болсон хєрєнгєнєєс асар ихийг зарлагадан гаднаас арай ч дэндvv гэмээр vнэтэй тоног тєхєєрємж оруулж ирээд сайн гэж яригддаг нэг эмчийг эмнэлгийн дарга болгоод, шинэ тоноглогдсон эмнэлгийнхээ нээлтийг ёслол тєгєлдєр тэмдэглэн хэдэн орой тувт зурагтаар завьждана. Yр дvнд нь хvмvvс тэр эмнэлгээс нь урьдахаасаа улам их айж, дvрвэн зайлна. "Тєвєгтэй асуудлыг Тєр шийдэх аваас зєвхєн тэр шийдвэрээс нь болж улам ноцтой тєвєг чирэгдэл шинээр буй болдог" гэж Мильтон Фридман голоор нь олж хэлсэн байдаг.
2005.03.23

Friday, February 01, 2008

Сvvлэн хvv

Эрт урьд цагт эмгэн євгєн 2 амьдран сууж байжээ. Эмгэн нэг єдєр ямаагаа хариулж яваад тургиж орхижээ. Гэтэл нэг ямааны сvvлийг тас тургичихсан байв гэнэ. Эмгэн vvнийгээ євгєндєє хэлэлгvй нуугаад сvvлээ гэрийнхээ цавагт хийгээд орхижээ. Тvvнээс хойш олон хоног єнгєрчээ. Нэг єдєр эмгэн сvvгээ юvлээд тогоогоо хусах зуураа "Иш чааваас, хусам идэх хvvтэй болоосой" гэж хэлсэнд "Би яагаав" хээд сvvл шиг бяцхан хvv ороод иржээ. Эмгэн тэр хvvд хусмаа єгєєд "хvvтэй боллоо" гэж их баярлан орой євгєнєє ирэхээр баяр хєєр болон хэрхэн хvvтэй болсон тухайгаа ярьж єгчээ. Євгєн бас баярлан хvvгээ vнсжээ. Ингээд хvvдээ Сvvлэн хvv гэж нэр єгєєд гурвуулаа амьдран суудаг болов. Сvvлэн хvv том болж, малаа хариулж чаддаг болов. Хvv нэг орой малаа хотлуулж байтал 2 танихгvй хvн хvрч ирээд Сvvлэн хvvг "Гурвуулаа энэ шєнє хааныхаас юм хулгай хийе" гэхэд хvv зєвшєєрєн малаа хотлуулчихад хамт явжээ. Шєнє орой болж амьтан хvн унтаад нам гvм болохоор 2 хулгайч Сvvлэн хvvг "Чи яваад хааны vхэр дотроос хvрэн шарыг нь бариад ир" гэв. Хvv "За" гээд явжээ. Хааны vхэрт ороод "Том шарыг нь авах уу, жижиг хvрэн шарыг нь авах уу?" гээд хашгирч орхисон чинь хааныхан "Yхэрт хулгай орлоо, наана уу цаана уу буу шийдэм, нохой шувуу" болж гэнэ. Энэ vеэр Сvvлэн хvv нэг vрхийн чихэнд ороод нуугдав. Чимээ анир намдахаар Сvvлэн хvv том хvрэн шарыг нь хєтлєєд явжээ. Шараа алах гэтэл тэр гуравт сvх байсангvй. Сvvлэн хvvг яваад "Чи сvх олж ир" гэжээ. Сvvлэн хvv явж хааны тvлээнд ороод "Том сvхийг нь авах уу, жижиг сvхийг нь авах уу?" гээд хашгирсан чинь хааныхан "Тvлээнд хулгай орлоо, наана уу цаана уу буу шийдэм, нохой шувуу" болжээ. Энэ дарвианаар Сvvлэн хvv холтсон дотор ороод нуугджээ. Чимээ анир намдахаар нь том сvхийг нь аваад явжээ. Гурвуулаа шараа алаад хуваах болов. "За Сvvлэн хvv чи юуг нь авах вэ?" гэж нєгєє хоёр нь асуухаар Сvvлэн хvv "Би гvзээ, сvvл хоёрыг нь авъя" гэж хэлээд тvvнийгээ аваад яваад єгчээ. Сvvлэн хvv тэр хоёр хулгайчийн буцах замыг отож очоод гvзээгээ vлээж хийлчихээд, сvvлнийхээ хялгасаар амыг нь уячихаад "Чи хэнтэй цуг хулгай хийв, хурдан хэл, хэлэхгvй юу чи, аа тийм vv. Яaсан задарсан тархи вэ?" гэж худал дvрэмдэн ясан сvvлээр нь vлээсэн гvзээгээ пад пад ороолгож байжээ. Тvvнийг 2 хулгайч сонсоод "За, Сvvлэн хvv хааныханд баригдчихаж, аягvй бол бид хоёрыг барьж магадгvй" гэж айгаад тэр хоёр хамаг авсан махаа хаа гуяар нь ийш тийш хаяж цацаад сэм яваад єгчээ. Тэр хоёрыг явсан хойгуур Сvvлэн хvv бvх махыг нь цуглуулж аваад бvхэл vхрийн махтай гэртээ харьжээ. Сvрхий Сvvлэн хvvгийн чимээгээр хаан нэг єдєр тvvнийг vзэхээр гэрт нь иржээ. Сvvлэн хvv хааны тосож морийг нь авч уянгаа мориных нь хамрыг сэт татжээ. Yvдээ єргєж оруулангаа малгайных нь отго жинсийг авч, олбог дэвсэж єгєнгєє гутлых нь улыг ханзлаад авчихжээ. Хаан тэднийд цай хоол ууж идээд явах болж, тэгэхээр нь хvv
"Та хаан хvн байтлаа юунд улгvй гутал, отгогvй малгай, сэтэрхий хамартай морь эдлэж явдаг юм бэ?" гэж асуухаар нь хаан Сvvлэн хvvд чадагдсандаа шаралхаж
"Сvvлэн хvv чи тийм айхавтар юм бол миний хатнын эрдэнийн алтан бєгжийг єнєє шєнє аваад орхи" гэжээ. Сvvлэн хvv "За тэгье" гэжээ. Хаан гэр рvvгээ яваад єгч, харуй бvрий болохын vеэр Сvvлэн хvv хааныд очоод тоононых нь цамхагт нуугдаад хараад байж. Орой болж хатан унтахдаа эрдэнийн алтан бєгжєє амандаа vмхээд унтлаа. Ємнvvр нь хаан єєрєє хэвтлээ. Хоймортоо хоёр лам, баруун талдаа хоёр сайн зарцаа, хатныхаа хєлд аягачин, шивэгчин хоёроо унтуулаад хоёр хатавчаа зэс гуулин хошуутай хоёр шулмаараа сахиулаад гадаа vvдэндээ Хасар Басар хоёр нохойгоо уяж тvvний цаахан талд нь хайрдаг, хаздаг хоёр буураа уяад эд бvгдийг сонор соргог байхыг чандлан захиад орхижээ. Сvvлэн хvv эд бvгдийг мэдсэнийхээ дараа шєнє дундын эхэнд шvлэг нойрны vеэр хааны хоттой хонинд орж нэг хээлтэй эм хонь алж аваад хоёр хормой хужир хормойлоод хааны єргєєний vvдэнд очив. Хайрдаг хаздаг хоёр бууранд нь хоёр хормой хужир шорвогоо тавьж єгчээ. Хасар басар хоёр нохойд нь хониныхоо махыг цээж бєгсєєр нь хувааж єгєєд єргєєнд нь оржээ. Зэс гуулин хошуутай шулманд нь уушиг зvрхийг нь нэг нэгээр нь єгсєнд vг дуугvй аваад дув дуугvй байж гэнээ. Хоёр зарцых нь євєрт алсан хониныхоо чацга баасыг нь хийж аягачин шивэгчин хоёрых нь євєрт дутуу улаан хургыг нь євєртлvvлжээ. Хоёр ламын толгойг сэмжээр нь ороогоод хааны єєрийнх нь євєрт хоёр бєєрийг нь хийчихжээ. Хамгийн сvлд хатны аманд цєсий нь хийнгээ хагалчихжээ. Хатанд цєс амтагдахын хамт "Аах тvй, паах пєєх" гээд л огилтондоо эрдэнийн алтан бєгжєє гаргачихаар нь Сvvлэн хvv бєгжийг нь аваад гэр дээр нь гараад тоононых нь цамхагт нуугдан суув. Хатан
"Хаан гуай, хаан гуай! Сvvлэн хvv алтан бєгж аваад явчихлаа" гэв. Хаан сэрээд босох гэтэл хоёр тал руу нь хvйтэн юм унахаар нь vзсэн чинь хоёр бєєр нь байв гэнэ.
Хаан "Миний 2 бєєр сугарчихаж, би босож болохгvй байна" гэв.
Хатан 2 ламыг сэрээсэнд хоёр лам
"Байзаарай байзаарай. Банзал цамц толгойд орооцолдчихоод босож болохгvй байна" гэжээ.
Хатан хоёр зарцаа "Босоорой" гэсэн чинь "Хєєе чи юy, би юy, би биш, чи чацга алдчихаж. Би биш, чи чацга алдчихаж" гэж хэрэлдээд байжээ. Хатан "Алтан бєгж яадаг билээ. Аягачин шивэгчин 2 бушуулаарай" гэсэн чинь "Чиний хvv юу, миний хvv юу?" гэж маргасаар хурдан хєдлєж єгсєнгvй. Хатан "Зэс гуулин хошуутай 2 шулмаа, хурдан бушуу яваад алтан бєгж олоод ир" гэсэн чинь
"Чи зvрх идсэн, би уушги идсэн. Чи яв!" "Yгvй чи яв" гэж хэрэлдсээр хєдєлсєнгvй. Хатан ихэд тэвдэн "Алтан бєгж... Хасар Басар хоёр нохой туу туу" гэхэд
"Би цээж идсэн, чи бєгс идсэнээрээ яв" "Yгvй цээж их махтай байдаг. Чи яв"
"Сvvлтэй ууц идсэнээрээ чи яв" гэж хар хур хэрэлдсээр явж єгсєнгvй. Хатан "Хайрдаг хаздаг хоёр буур минь яваарай. Сvvлэн хvv бєгж аваад явчихлаа" гэхэд
"Чи гадаад хормойгоор хужир идсэнээрээ яв. Би дотоод хормойгоор шoроо идсэн юм чинь яаж явдаг юм". "Yгvй чи яв" гэлцээд аль нь ч явсангvй. Хатан хий бухимдан аль ч vгvй ангайж хоцрох энэ завшаанаар Сvvлэн хvv гэртээ харьж ид шидтэй эрдэнийн алтан бєгжийг аав ээж хоёртоо аваачиж єгєєд амар сайхан жаргажээ.

Wednesday, January 30, 2008

Дээдэс

Элэнц хуланцаа чи харанхуй бvдvvлэг гэж голох учиргvй
Эмээлт морин дээрээ тєрж, энэ л чигээрээ ган шиг хатаагдсан
Эцэг тэнгэрээ шvтдэг тэнгэрлэг соёлтой дээдэс байж
Эх дэлхийгээ хайрладаг байгальлаг соёлтой єтгєс байж
Булаг усандаа буртаг халдаалгvй сахиж
Буурал хангайдаа бузар шингээлгvй хамгаалж
Тєрсєн єлгийг чинь ариун дагшнаар нь хадгалж
Тєрєлх биенд чинь тэнгэрийн тамга тавьсан дээдэс байж
Молор эрдэнээр монгол vсгээн сийлж
Морин хуураар ертєнцийн учрыг єгvvлсэн
Алтан vсгээр шаштир юугаан туурвиж
Ашид орших тєрєлх нутгаа хар сvлдээрээ хамгаалсан
Саруул ухаант, ариун журамт эгэл хvмvvс байж
Сар нартай хорвоод заяасан сайхнаас сайхан дээдэс байж
Аугаа дэлгэр дугуйлжин байгальд торнисон
Амьдлаг, хєдлєнгvй дугуй соёлтой дээдэс байж!

Энэ шvлгийг уншаад нэг зуйл дээр хараагаа тогтоосон нь "байгальлаг, амьдлаг" гэсэн vгс болно. Тэнгэрлэг гэдэг vг байгаа ч урд нь нэлээд сонсож байсан болохоор дасчихсан ч юм уу, уншаад нэг их юм бодсонгvй. Харин хаалтанд хийсэн 2 vг урд нь нэг их сонсоод байгаагvй болоод ч тэр vv, дасаагvй болоод ч тэр vv нэг сонин санагдаад байнаа. Сvvлийн vед бас эмэгтэйлэг, эрэгтэйлэг єєр юу ч билээ дээ хэлж дасаагvй vгс их гарах болсон байна лээ дээ. Нэг бодлын зvгээр ч юм шиг...

Газрын vг

25 дахь жилдээ зохиогдосн Болор цомын эзнээр яруу найрагч Ш.Лхамноржмаа шалгарсан байна.

Газрын vг

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний тєрлvvд
Элгэн минь билээ
Сэлэнгэ минь Байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг аа
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нvгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигvvртэн жигvvртэн гээд
Тэнгэрт єндєглєх биш
Жиргэж жиргэж газарт л буудаг
Тал наргvй бvтэн дэлхийн
Татах хvч нь газар
Тэнvvн талын минь гар дэлхийн алд болдог
Тэндээс хумсын чинээг ч бvv хороо
Єндєлзєнхєн ургаа уулс бvхэн минь амьтай юм
Yрсийг минь битгий зовоо
Давж ургадаг тvvх минь ертєнцийнх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцyй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буурь, хонины бууц, хvйн чулуу
Ганцыг нь ч бvv хєндєє, ертєнц хєлсєнє
Хот балгадаар орчлонг дvvргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ
Юу ч vгvй ирсэн, юvдэнгvй цувгvй
Юндэн, Балган нєхєр ч vгvй
Газартаа газар болох гэж
Ганцхан тvvндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа vлдээх гэж
Гавьж тєрсєн юм, гийж тєрсийм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Дoвыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг тєгсгєл байдаг шиг, тэр цагт
Зєнєсєн хорвоо бvгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж мєхнє
Газрын vг vнэн билээ
Гашyyн ч гэсэн мэдтvгэй
Галавын галавт дагасугай

Monday, January 28, 2008

Газар газрын заншил

Ємнєх бичлэгт маань блог анд Заягийнхаа vлдээсэн сэтгэгдэлд хариу болгож оруулж байна.

Япончууд дээхэн vед хvvхдийн доод сvvн шvдийг болжморын шvднээс хурдан урга гээд байшингийнхаа дээвэр лvv чулууддаг, харин дээд шvдийг нь хулганы шvднээс хурдан урга гээд байшингийнхаа суурь шалны зvг руу шиддэг байсан гэнээ. Харин орчин vед анагаах ухаанд сvvн шvд ДНA тодорхойлоход, арьс нєхєн суулгахад (би дээр ТВ-р сонсож байсан юм) зэрэгт хэрэглэдэг болоод байгаа тул хадгалж байх нь зєв гэнэ шvv. Би ч охиныхоо шvдийг хадгалах гэсэн чинь аав нь монгол єгч явуулаад нохойд єгнє гэнээ. Япончуудын нохой маниас илvv юм иддэг болохоор идэхгvй байхаа. Доод шvд нь бас хєдлєєд эхэлчихсэн, унахаар нь бєєндєж монгол явуулах, нэг бол аавтай нь бяцхан хэмжээний дайн зарлаад хадгалж авч vлдэх гэсэн 2 зам байх шив дээ. 
Таньдаг япондоо хэлсэн чинь нохойны баасаар нь гараад ирвэл яах уу гэнээ. ККК. Нээрээ єгсєн нохойных нь баасыг ухаж vздэг юм билvv. Баас ухагч болчих юм байна дєє.

Ингэхэд нээрээ болжмор шувуу шvдтэй билvv?

PS: Нээрээ энэ талаар цуг ажилладаг хятад, солонгос, австрали, тайвань, америк нєхдvvдээсээ асууя байз. Тэгж байгаад та бvхэндээ хэлэмз...

Friday, January 25, 2008

Шvд



Oхины маань доод vvдэн шvд унах гээд хєдлєєд эхэлчихсэн байсан юм. Тэгсэн єчигдєр цэцэрлэгээсээ орж ирэхдээ ээжээ би танд баяртай боловч харамсалтай мэдээ дуулгах уу гэнээ. За гэсэн чинь миний шvд уначихсан. Энэ бол баяртай мэдээ нь. Тэгсэн шvдээ хоолтойгоо цуг залгичихсан. Энэ харамсалтай мэдээ нь гэдэг юм даа. Охин маань шvдээ унасаныг єєрєє мэдээгvй, ангийх нь хvvхэд хvvе шvд чинь уначихсан байна ш дээ гэж хэлсэн гэнэ. Тэгээд орой аавыг нь очсон чинь багш нар нь уучлаарай єглєє тэгж их сул хєдлєєд байхад нь авчихдаг байж, эхний дурсгалтай шvдийг гэсэн гэнээ. Єнєєдєр охин бааж, би тэр баасыг нь ухаж байж шvдийг нь олж авлаа ш дээ. Эхлээд жаахан ухсан чинь ємхий гэж жигтэйхэн, миний дотор ч эвгvй болоод л... Охин маань хажууд шулганаад л...

-Ээжээ миний шvд хайлчихсан болов уу, ходоод чинь юмыг хайлуулчихдаг юм чинь гээд л...

Уг нь аавыгаа байхад баагаарай гэсэн чинь яг л бааж харагдана ш дээ. 2-улхнаа байхдаа ээжээ би баая гэчихсэн єрєвдєлтэй царайлдаг байгаа. ККК. Ааваар нь баасыг нь ухуулах гэсэн миний санаа бvтсэнгvй єєрєє л ухаж таарлаа. Ашгvй гэхдээ олсон шvv. Хєєрхєн цагаан шvд байсан чинь шав шар юм гарч ирсэн, сайн угаана даа.

Шvдээ залгидаг охины уран бvтээлээс оруулав.

Tuesday, January 22, 2008

Идэвхитэй амьдарцгаая


Эрин М.Тулгатын "Бусгаар тогтносон монгол" гэдэг ном. Аль 2005 онд гарсан боловч би одоо л уншиж байна. Уншаад ихэд таалав. Бидний vеийнхэн дунд ийм єєдрєг, эрмэлзлэлтэй, идэвхитэй залуу байгаад, бусдыгаа урайлан дуудаж байгаад учир их оршин би таалсан юм. Ялангуяa "Монбvшoгийн оюутнууд хаана явна вэ?", "Дараа vеийнхээ оюутнуудад" гэсэн хэсгvvд бидэнд нэгийг бодуулсан сайхан бичлэг болжээ.

Тодруулбал: ...Монбvшoгийн шалгалтанд тэнцэж чадаагvй хоцорсон хvvхдvvдийн ємнєєс ямар нэгэн vvрэг хариуцлагыг ухамсарладаг болов yy?...

...Юм хийе гэсэн нэгнийгээ хэнхэг гэж дуудчихаад залхуурч хэвтэхээ сайрхаад явж байгаа хvнд яах гэж 109 саы тєгрєг (энэ нь монбvшoгooр ирсэн нэг оюутанд зориулдаг 5 жилийн хєрєнгє оруулалт)-ийг яах гэж зориулна вэ?...

...Oюyтнyyд аа дахин дахин хэлье, идэвхитэй амьдрагтун!...
гэх мэт. Хэдийгээр би Монбvшoгийн оюутан биш ч энэхvv номонд гараад буй санаа надад ч бас нэгийг хэлээд байгаа мэт...

Бvгдээрээ идэвхитэй амьдрагтун!
PS: Номыг "Номун далай"-с авсан болно. Сааралд: Номун далай нь интэрнэтээр ном зардаг, хаяг нь http://jp.mongolianbooks.com/энэ шvv.

Thursday, January 17, 2008

Ном уншицгаая


Тvрvv жил Токио явахдаа Номун далай-с хэдэн ном авсан юм. Унших зав болохгvй явсаар одоо л нэг юм эхнээс нь уншиж эхэлж байна. Дашрамд бид нар шиг эх нутгаасаа хол байгаа хvмvvст эх орных нь сvvлийн vед хэвлэгдэж буй ном зохиолуудтай танилцуулж байгаа Номун далай-н хамт олонд талархаж байна аа. Єєр олон сайхан ном танилцуулаарай. Сvvлийн vед манайхан бас л номыг уншдаг болсон бололтой. Блогоор хэсээд явж байхад л тийм сайхан ном, ийм гоё ном уншаад гэх залуучууд их болжээ. Энэ бол vнэхээр бахархууштай. Монголын залуус маань улам ихийг уншиж мэдээсэй, бидний гарт ирээдvй маань байна. (сvрхий vг биччихлээ.ККК)


Яг одоо уншиж буй номоо хальт танилцуулахад

Зохиолч: Ц.В.Николь

Орчуулагч: Бэсvд Пvрэвсvрэнгийн Наранбаяр (миний сонсож байснаар бол япон хэлэндээ гавал. уулзаж танилцах юмсан гэж бодож явдаг. Нээрээ таньж мэддэг хvн байвал танилцуулж єгєхийг хvсч байна.)

Номын агуулга: Одоохондоо уншиж дуусаагvй тул ингэж тєгсдєг гэж хэлж мэдэхгvй. Ямар ч байсан зохиомол тvvх. 13 зуунд Японыг довтолсон Монголын цэрэг "Камиказэ" хэмээх далайн хар шуурганд сvйрэлгvй японы аралд эсэн мэнд газардсан хэмээн єєрчилж бичсэн юм байна. Би одоохондоо тэр хэсэгт нь очоогvй байгаа.
Япон хэл дээр нь нэг уншиж vзэхийг бодноо. Гавал орчуулагчаас суралцая байз.

Sunday, January 13, 2008

Хулгана жил



Дээрээс хойш бичих юмсан гээд бодоод яваад байсан юм. Яаж ийгээд л зав болохгvй явсаар. Одоо л оруулж байна.

Японд цагаан сар нь 1 сарынхаа 1-нд болно. 1 сарын 1 болохоос ємнє бvх л таньдаг мэддэг хvмvvстээ гарч буй жилийх нь амьтны зурагтай шинэ оны мэндчилгээ явуулна. Дэлгvvр, шууданд нь тусгай мэндчилгээг нь зардаг юм билээ. Тэр нь цаанаасаа 50 иенээр баталгаажуулсан байдаг тул дээр нь марк наах шаардлага байхгvй. Ард талд нь очих хvний хаяг, єєрийн хаяг зэргийг бичээд, нvvрэн талд нь албан ёсны мэндчилгээний vг бичсэн байдаг. Энэ албаны мэндчилгээнийх нь vг нь цаанаасаа бичигдсэн байх нь элбэг. Зарим нэг хvмvvс хэлэх vг, зураг хєргийг захиаллаж хийлгэх нь ч бий. Тухайн жил гадаад дотоод явсан бол, гэр бvлийх нь гишvvд нэмэгдсэн бол гээд л тэр жил тэднийд болсон сонин содон vйл явдлаа буулгаж хийлгэдэг хvмvvс ч байна.
Миний хvвьд усыг нь уувал ёсы нь дагаа гэж эхэндээ их л идэвхитэй єєрєє хийж явуулдаг байсан бол энэ жил завдалгvй дэлгvvрээс бэлэн юм худалдаж аваад, явуулах хvндээ хандаж ганц 2 єгvvлбэр бичээд л явуулчихсан. Энэ жил нэлээд олон хvнд явуулсан юм байна, Бодвол танилын хvрээ маань тэлсэн гэсэн vг байх. Бас зєндєє л танил хvмvvс байгаад байдаг, хаягийг нь мэдэхгvй гэх тохиолдол ч зєндєє байсан.
Ямар ч байсан эдний цагаан сарын мэндчилгээ нь их таалагдаад байгаа юм.
Манайх ч яахав шинэ жилээр мэндчилгээ бие биендээ єгдєг. Гэхдээ заавал єєрийн биеэр ч юм уу, хэн нэгнээр дамжуулж єгдєг байсан. Шуудангийн хаяг гэж юм байсан биш, Шуудангийн хайрцагтай ганц нэг л айл байсан уу гэхээс.
Манайхны цагаан сар ч бас л нvсэр шvv, одоо бол бvр ч бие биенээсээ уралдаад байдаг болсон сурагтай. Тэднийх тийм ууц тавьж, манайх тиймийг авая гээд л. Єєрсдєє сvр болгоцгоочоод, уламжлалт баяраа муулаад байдаг сонин хvмvvс шvv бид. Цагаан сарын талаар тусад нь бичнээ...

Saturday, January 12, 2008

Буцдаг хорвоо

Эмээ маань миний тєрсєн єдрєєр хальчихсан. Бие нь муу байсан юм. Сэтгэл санаа жаахан тиймхэн л байна.
Намайг энд ирснээс хойш миний хайрладаг, намайг бага залуу гэлтгvй vргэлж дэмждэг, намайг хvндэлдэг хvмvvс нэг нэгээрээ хорвоогоос буцаад байх юм даа. Анх 2004 онд японд ирэхэд 1 сарын дараа аавын маань ах талийгаач болж. Ганцаараа байсныг ч хэлэх vv, гэртээ цурхиртал уйлж билээ. Япон хэл сонгож байхад их дэмжиж байсан юм. Хvн гэдэг ханз зааж єгч байсан юм даг. Ингээд дурсаад байвал олон сайхан дурсамж бий дээ.
Эмээ маань намайг анхных нь зээ гээд их сайн. Хэдийгээр эмээ дээрээ єсєєгvй ч байнга эмээгийнх рvvгээ тэмvvлдэг, бид 2 хоёр биенийгээ ойлгодог хоёр байсан юм. Эмээтэйгээ их ч олон удаа даалуудсан даа. Заримдаа нэг тал болж байгаад тэрvvхэндээ хєєрхєн булхайцаж байгаад хожно, тэрэндээ бид 2 их додигор гэж жигтэйхэн. Сvvлдээ эмээ бид 2-ыг нэг тал болгохгvй гэдэг болж билээ. Эмээгээ ирэхээр нь сэтгэлийг нь бодоод хичээлтэй байсан ч даалууддаг байж. Эмээ даалуудах уу гэж асуухаар аймаар дуртай, чи тэгээд хожих юм уу л гэнэ. Манай гэрийн даалуу цагаан, гаднаас нь зарим нэг модоо таниад байдаг байсан болохоор эмээ єєрийнхєє хар даалуутай ирнэ. Тэгээд тэр хар даалуугаар нь тоглохоор яалт ч vгvй хожигдоно доо хєєрхий...
Хийсэн хайлмаг нь ямар гоё амттай гэж санана. Дєнгєж болсон хайлмагнаас нь бараг л таваг дvvрэнг идээд эмээдээ загнуулна...
За уйлах нь ингээд дуусгая.
Диваажинд залраад муу зээгээ дээрээс харж яваарай. Зээ нь таныхаа нэрийг хугалахгvй єндєрт єргєж явахыг хичээнээ.

Sunday, January 06, 2008

Эрvvл биед саруул ухаан оршиноо гэж...

За бvгдээрээ шинээ оноо сайхан угтаад, эрч хvч ихтэй байгаа гэж найднам. Бямбаа нь идэж уухаа тааруулаагvйгээс болж ходоод євдєєд эвхэрч хэвтсэн амьтан л байна. Тvрvv жилийн 12 сард даанч их идэж уусан юм аа. Ингэх гээд л байж. Одоо яая гэхэв... Эндхийн Тв-р монгол улсад 11 хvн архинд хордож амь насаа алдав гээд л АПУ энэ тэр гэсэн шошготой юм гардагийм даа. Тэгсэн би тэрнээс нь санаа зовоод эд нарт ходоод євдєєд гэж хэлж чаддаггvй ээ. Хэ хэ, муусайн япончууд энэ Бямбаагийн ходоод гэхгvй, монголчуудын гэж ирээд л муу хэлнэ гэж ємхий санаалаад. Аминдаа улсынхаа нэрийг хайрлаж байгаа ухаантай юм. Зєв биз дээ.
За энэ ч яахав.
Мартсанаас єнєєдєр миний тєрсєн єдєр... Эмэгтэй хvний насыг асуугаад дэмий гэж Муланка дvv хэлсэн байсан. Их зєв юм шиг. Тєрсєн єдрийн бялуугаа єчигдєр аваад идчихсэн. Учир нь нєхєр єнєєдрєєс єєр газар ажилтай, охин бид 2 хэд хоног гvрийнэ.
Ганаа эгч, Тэлмэн 2т: Єнєє сонин зургийг авч чадаагvй ээ. Тэр 3 чинь ямар ч эвсэл байхгvй уур хvргээд, тэхээр нь хєєрхєн боловч эгчмэд Бямбаа нь уурлаад зааж єгєхгvй гээд буруу хараад суучихсан. Дээрээс нь ходоод євдєєд байсныг ч хэлэх vv... Єглєє 6:30 хvртэл зааж єгєх гэж суусныг минь яанаа... ККК

Wednesday, January 02, 2008

Шинэ оны мэнд

Блог андууддаа, блог уншигч андууддаа шинэ оны гал халуун мэндийг хvргэе ээ. 2008 ондоо блогоо тасралтгvй бичихийн ерєєлийг єргєн дэвшvvлье ээ.
(блог андуудынхаа блогоор орж мэндчилгээ дэвшvvлж амжаагvйд гvнээ хvлцэл єчье.)

Thursday, December 27, 2007

Сэтгэл гэгэлзээд л






Шинэ он гарах гээд л... Монголд байгаа таньдаг мэддэг хvмvvс маань бvгд л даашинз, шинэ жилийн party ярьсан улсууд. Нэг таньдаг хvн маань монголд хvvхнvvд нь эрвээхэй шиг болоод л гэсэн. Нээрээ бодоод байсан яг л эрвээхэй шиг. Тэр ах тэгсэн япончууд маажийчихаад яг л эрвээхэй болж чадна ш дээ гэсэн. Инээд хvрээд болдоггvй. Нээрээ л майжига шvv. Би ч монголд очихоороо эрвээхэй болноо, яадаг юм. Хэ хэ. Хадyyрсан байна, зураг оруулах гэж байсан хvн чинь.


Зурагны тайлбар:

1. Токио хотын захиргаа. Лут єндєр. Энэ гял цал байшинд ажиллаж vзэх юмсан гээд хальт мєрєєдсєн.

2. Токио хотын хурлын гишvvдийн ажлын байрны гyaнзанд єдрийн хоол идсэн. Манай хєдєєг бодвол их vнэтэй санагдсан.

3. Токио хотын 45 давхараас дарсан Фvжи уул. Бvрхэг єдєр байсан тул сайн гараагvй.

4. 2016 онд Токиод олимп зохион байгуулах гээд сурталчилгааны ажилдаа орж байгаа юм шиг байна лээ.

5. Токио хотын захиргааны vvдний заал дахь цэцэг.

Wednesday, December 26, 2007

Амтат бялуу



Шинэ жилээр манайд хvрэлцэн ирсэн хvндэт зочидоо амтат бялуугаар дайлъя.

Monday, December 24, 2007

Сvлд мод & євлийн євгєн






Блог андууддаа, блог уншигчиддаа ирж буй шинэ оны гал халуун мэндийг хvргээд, эрvvл энх, аз жаргал, инээд хєєр, баяр баясгалангаар дvvрэн байхыг хvсэн ерєєе.
(Явсан газрын сvлд модны зураг, Санта євгєний зургийг л дараад байсан. Гоё харагдаж байгаа биз дээ.)

Saturday, December 22, 2007

Сиймхий ч гэсэн блог минь

Удаан хугацаагаар алга болсонд гvнээ уучлал хvсьеэ эрхэм блогчид оо!
7 хоног монголоос ирсэн 3 дадлагажигчдыг дагуулж, орчуулга хийгээд. Халтуурны орчуулга хийчихгvй байх юмсан гэж хэрэндээ их хичээсэн гэж байгаа. Гэхдээ мэдээж тєгс тєгєлдєр юм гэж юу байхав. Баахан тоо гарч ирэхээр нь паг болж байгаа юм даа. Эдний тооны ман (万), окv (億) гэсэн хэллэгvvдийг орчуулах гэж тамаа цайна. Би ч улаан цайм хэдэн тэгтэй вэ гээд асуугаад орхидог юм. Нэрэлхээд нэрээ идэх биш, тэгж байгаад сурна биз дээ.
Монголчууд ирэхээр л орой болгон vндэсний vйлдвэрлэлээ дэмжиж хар цагаан Чингис архи уух гэж. Манайхан ч бас л vндэсний vйлдвэрлэлээ сайн дэмжих юм дєє. Хэдэн ч шилийг барьж ирсэн юм бvv мэд. Оройд 1 шил зоолттой ууна, эгчийг за маргааш эрт ажилтай, одоо унтаж амрая гэхгvй л бол давраад дахин нэг шил юм гаргаж ирэх гээд л сиймхий хайгаад унана. Уудаггvй ээ гэхээр нутгийн юм амс гээд захиргаадна. Амсаад л буцаагаад єгєхєєр монгол хvн 3 татнаа гээд л уулгана. Золтой л архинд орчихсонгvй. Хамаатны ахдаа хэлсэн чинь эмэгтэй хvн архинд их амархан ордог юм, болгоомжтой уу гэсэн. Нээрээ л болгоомжтой байхгvй бол архинд донтох (アルコール依存症、alcohol dependence syndrome) гээч нь болчихвол хэцvvеэ тийм ээ.
Тэд нараас арай хийж салаад єрєєндєє орохоороо оймсоо нэхнэ. Хэдэн оймс нэхсэн гэж бодож байна? Том хvний 3 оймс нэхсэн. Єнєє жижиг 3 оймстойгоо нийлээд 6 болсон. Оймс нэхэлтээр мастер хамгаалахаар ч болсон байгаа биз дээ. Урт настай удаан жаргалтай оймсоо маргааш 12 сарын 25-нд хvмvvст нь бэлэглэж санаагаа амраана. Тэхгvй бол шєнє оймсоо дуусгахгvй бол гэж зvvдэлж сэрээд байнаа.
Нээрээ манай гэрийн pc бас жаахан гажигтай болчоод байнаа. Хэд хоног гэртээ амрахдаа сайхан блогоо идэвхитэй бичье гэж бодсон юмсан. За ямар ч байсан дараагийнхаа бичлэгээр явсан газруудын сонин сайхан зураг оруулнаа.

Thursday, December 13, 2007

Сайхан аав ижий хоёр минь

Яруу найргийн ертєнцєєр аялах сайхаан гэж... Энэ удаад дараах шvлгийг зориулж байна. Улам дэлгэрэнгvй унших хvсэлтай хvмvvс дараах хаягаар орж сонихроорой.
http://www.buleen.blogspot.com/

Сайхан аав ижий хоёр минь

Хар дарж зvvдэллээ би
Хєлгvй их далайд хєвж явна гэж зvvдэллээ
Агаар тогтуун цэнхэр тэр далайд ганцаараа
Амандаа дуу аялан сэлvvрдэж явна гэж зvvдэллээ
Зах нь vл vзэгдэх далайн дээгvvр
Дарь-Эхийн хувилгаад тоглон бvжиж байх юм
Миний танихгvй мянган бурхад
Манан дундаас тодрон байна гэж зvvдэллээ
Гэнэт бараан vvл гарч салхи дэгдлээ
Гэтэж байсан мэт догшин давалгаа босож намайг хєєлєє
Алсад нэгэн гэрэл харагдахад
Амь тэмцэн тэр зvг сэлvvрдлээ гэж зvvдэллээ
Хєєж буй давалгааны тvрvvч завь цохиход
Хєєрхий би сэлvvрээ алдаж байна гэж зvvдэллээ
Саяхан байсан олон бурхад ч алга
Сар хvртэл гэрэлээ нуусан байна гэж зvvдэллээ
Хоёр гарт минь сэлvvр гэнэт баригдаж
Хоромхон зуур бvрхэх давалгаанаас зугтан гарлаа
Гэрлийн зvг хvчээрээ сэлvvрдэж
Гэрэлт тэр арал дээр очлоо гэж зvvдэллээ
Арал дээр гарсан би Аварсан сэлvvр,завиа хэсэг мартлаа
Хєєрхий завь минь давалгаан дунд холдож байх юм
Харин хоёр сэлvvр нь аав,ижий хоёр минь байна гэнэ
Их далайтай тэмцэн хvvгээ аварсан аав ижий хоёр минь
Их л ядруу царайтай ч хvv рvvгээ харан инээмсэглэж
Яасан гэнэн юм бэ миний хvv гэх шиг харсаар
Яруухан их хайраар хvvгээ тэвэрсээр холдож байна гэж зvvдэллээ
Муу хvvдээ ямарч их хайртай юм дээ аав ижий хоёр минь
Мянган бурхан байгаад ч та хоёрыг минь гvйцэхгvй юм байна
Салхи сэрчигнэж чимээ гаргахад сэрчихээд
Сайхан аав ижий хоёроо санаад зєндєє уйллаа муу хvv чинь.

Хєх-эгшин бvлгэм

Monday, December 10, 2007

3 оймс



Хvний сурсан эрдэм хvнд хэрэг болох юм даа. Япончууд 手作り гээд гараар хийсэн зvйлд их дуртай байдаг юм. Christmas-ын баярыг цуг тэмдэглэх айлынхаа 3 жаахан зээд нь нэхсэн оймс. Том нь 4, дундах нь 2, бага нь ой хvрнэ. Оймсон дотор нь чихэр, шоколат хийгээд л бэлэглэчихнэ. Дажгvй бэлэг байгаа биз дээ. Єєрєє єєртєє урам єгєєд л, єєртєє нэхсэн юм шиг баярлаад гvйгээд байгаа муу Бямбаа нь, хєєрхий гэж...

Sunday, December 09, 2007

Тайлан тоглолт





12 сарын 8 хагас сайнд охины маань цэцэрлэгийн тайлан тоглолт болов. 生活発表会  vгчилбэл амьдралын тайлан тоглолт. 1 жилд сурсан мэдсэн зvйлээрээ тайлан тоглолт хийдэг юм. Анги болгон бєєнєєрєє дуу дуулна, жvжигчилсэн тоглолт хийнэ. Єдєр тутам уншигддаг зурагт номноосоо нэгийг нь сонгож, хvvхдvvд дvрээ єєрсдєє сонгоно. Том ангиуд нь янз бvрийн хєгжим тоглоно. Охин маань castanet гэдэг хєгжим дарсан. Зураг авах гэсэн чинь єнєєх нь нээх жижигхэн, хєгжим дарч байна гэж харагдахааргvй л юм гарсан. Нээрээ castanet гэдгийг юу гэж орчуулах юм бvv мэд, мэддэг хvн байвал хэлж єгєєрєй.

Эндээс миний ажигласан зvйлvvд хэд хэд байсан.

1. Нэг ёсондоо урлагийн vзлэг гэж хэлж болохоор. Тэрэнд нь бvх хvvхдvvдийг хамруулна. Монголд намайг жаахан байхад тоотой хэдэн хvн л ордог, бусад нь амьд vгvй нь мэдэгдэхгvй, нэг тийм идэвхигvй л байдаг байсан. Одоо єєрчлєгдсєн эсэхийг бvv мэд. Тухайн хvvхдийн онцлогт тохирсон нэг дvр єгнє, нэлээд олон єдрийн бэлтгэл хийдэг тул тайзан дээр гарч ирэхдээ бас ч гэж хєєрхєн дассан нvvр хагарсан байдаг юм билээ. Мэдээж vзэхээр ирсэн ээж аав, эмээ євєєгєє хараад ичээд, гараа даллаад юу хийхээ мэдэхгvй хvvхдvvд байж л байдаг юм билээ.

2. Хувцаслалт дээр бол дvрд нь тохирох ойролцоо єнгийн хувцас байхад л болно. Заавал тэгж ижилсэнэ, ингэж ижилсэнэ гэж ар гэрийнхэнд нь хvндрэл учруулахгуй. Ангидаа хvvхдvvд єєрсдєєр нь хийлгэсэн цаасан баг толгойд нь ємсгєєд л болно.

3. Бvх багш нар нь тєгєлдєр хуур дарна. Нот хараад л дарчихна. Монголд дуу хєгжмийн багшийн орон тоо байдаг. Манай ээж л цэцэрлэг нь дуу хєгжмийн багш дутаад олдооггvй ээ гээд vглэдэг байсныг санах юм байна.

4. Эрэгтэй багш гэж байдаг юм билээ. Урд нь мэдээж эрэгтэй багш гэж байгаагvй. Харин сvvлийн vед цэцэрлэгт ч гэсэн эрэгтэй багш байх нь хvvхдvvд ээж, эмэгтэй хvнтэй харьцах сурахаас гадна эрэгтэй хvнтэй харьцаж сурах, ялангуяа гэр бvлийн харьцаанд аавтайгаа, ахтайгаа харьцаж чадахаа байсан хvvхдvvд олширч буй орчин vед их чухал гэж vзэж буй гэсэн.

Tuesday, December 04, 2007

Бас л яруу найраг

Ойрд яруу найргаар євчлєєд... Блог андууддаа амьдаагийнхаа бичсэн шvлгээс сонордуулъя. Саяхан блог хаягийг нь олж авсан юм. Дээхэн блогтоо "Yндсэрхэг бай" гэдэг шvлэг оруулж байсан даа. Тэрхvv шvлгийг бичсэн юм. Харин амьдаа маань эрэгтэй хvн юм билээ.

Ай бурхан минь

Ай бурхан минь юу вэ ?
Энд бvх юм байраа сольчихож
Эгшигт хvмvvс энд тэнд ганцаараа
Эрvvл сэтгэлгээ зvрхэндээ шархтай vхлvvт
Эцсийн удаа хорвоог харах харц айдсаар дvvрэн
Эргэж ирэхгvй одсон гэрэл гэгээний хойноос шvлгийн мєрvvд хєвєрнєм
Ай бурхан минь юу вэ ?
Энд бvх юм байраа сольчихож
Тэнгисийн хєвєєнд одод гэрэлгvй хєвж
Тэнгэрийн цээжинд гэрэлт цохнууд гийж
Тэртээд гээгдсэн зєв сэтгэлийн тухай євгєн хуурч домог хайлахад
Тэр чинь байгаагvй юм гэж харанхуй хvйтнээр дуугарна
Харанхуйд амьд vлдэгсэд сарны гэрэлд дулаацаж
Харанхуйд єєрєєсєє тєєрєгсєд амгалан зvvд зvvдэлнэ
Харанхуйд маргааш ч ирэхгvй єнєєдєр vргэлжилнэ
Харанхуйд адгуус хаанчилж тэнгэр холдож байна
Єглєє нар мандаж шvvдэр хатахад
Єглєє vхлийн бодол зvрхний гvнд гэгээ болон амилахад
Єглєє єєрийгєє танихад сэтгэшгvй нэг бодол vлдэхэд
Єглєє єглєє ч бас уйтгар гунигаар дvvрэн байна

Ц.Бямбажаргал

Saturday, December 01, 2007

Битгий уйлуулаарай

Битгий уйлуулаарай
(Эрчvvддээ хандсан шvлэг)

Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бvсгvй тvvнийгээ бvv уйлуулаарай
Биендээ хvндэдсэн ачаа юуг нь хvндрvvлж
Битvvхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бvv зовоогоорй
Бишгvй л нэг зовлон амьдралд зєндєє бий ч
Бичигдээгvй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгvй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ
Хань болж гэрийн чинь тооныг тvшилцсэн
Хайртай тvvнийгээ бvv уйлуулаарай
Халамж дулаан эр хvний тvшигээ
Харамгvйгээр ганцхан тvvндээ л зориулаарай
Буурал дэлхий алдаа оноогоор дvvрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын тvшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ
Ээж болж vрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн тvvнийгээ бvv уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хvйтэн vгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бvv гомдоогоорой
Эвдэрсэнийг нєхєж, хатууг зєєллєх сэтгэл
Энх тунх жаргал чинь зєвхєн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргvй ундарга
Эх хvн гэдгийг нь зvрхэндээ санаж амьдараарай
......................Г.Гантулга............2007........УБ..........
Сая олж уншсан шvлэг. Гантулга гээд сайхан шvлэг бичдэг залуу байна лээ. Шvлэгт дуртай блогчид орж сонирхоорой, єєрийн блогтоо нэмсэн байгаа шvv.

Friday, November 30, 2007

Ойрын хэд хоног

Хэд хоног буцалсан цай шиг л байлаа. Нэг хошин шог дээр гардаг даа, Бооёо "би хэдий болтол буцалсан цай шиг амьдрах юм бэ" гээд л дєвчигнєдєг хэсэг байдаг даа, яг л тvvн шиг юм боллоо.
1. Долоо хоногийн эхний 3 хоног нєхєр жаахан ажилтай байсан тул охиноо єглєє цэцэрлэгт нь хvргэж єгнє, орой нь авна. Би машин жолоодож чадахгvй, японд ирээд дугуй унаж сурсан тул юун хvvхдээ дугуйн дээрээ суулгаад явах, єєрєє ч олигтой дугуй унаж чадахгvй хvн. Тэгээд л хамгийн сайн жолоодож чаддаг 2 зээрдээрээ л охиноо дагуулаад явна, охин маань ч 2 зээрдээрээ. Охин маань жаахан ядарсан байж магад. Охиноо хvргэж єгєх, авах ажлыг аав нь нугалж єгдєг юм. Учир нь цэцэрлэг нь гэрээс маань жаахан зайтай, унаагаар бол ч уг нь 5 минутын газар л даа. Алхахаар 25 минут, жаахан хvvхдийн алхаагаар бол тэрнээс ч илvv хугацаа зарцуулна.
2. Одоо жаахан идэж ууснаа бичье. Эхний удаад нь 2 японтой, aав ээжийн маань vеийн хоёр. Нэг хэлтэс биш ч нэг дор ажилладаг юм. 10 сард бид 3 нэг баг болж нэг зvйл дээр цуг ажилласан болохоор тэрийгээ эргэн нэг дурсах, алдаа оноогоо хэлэлцэхээр 3-уулаа орж vзээгvй нэг рестoранд орлоо. Тэнд ч яахав янз бvрийн хоол, улаан дарстай шимж уучихаад, тэндээсээ гарч эмэгтэйг нь жийчэхээд эрэгтэйтэй нь цуг бас нэг газар орж жаахан уухаар явлаа. Ууж узээгvй зvйлээсээ эхлээд 3-н хундага цааш нь харууллаа. Тэндээсээ гараад маргааш нь ажилтай тул одоо ингээд харьцгаая, дараа дахин уухаар явнаа гэцгээгээд саллаа. Дараагийн єдєр нь манай ажлын солонгос ажилтан Осакад єєр ажилд орохоор боллоо гээд бидэнтэй салах ёс хийж, нэг газар оров. Тэнд бас л баахан ууж идэв. Нээрээ тодорхой хэмжээгээр эх орноо монголоо тєлєєж байгаа болохоор "монгол хvн архи сайн даадаг, сайн уудаг" гэсэн нэр хvндийг?( ほめ言葉?) авч гарах гэж Бямбаа энд хэрэндээ л бас элгээ муутгаж байнаа. Сvvлийн vед ууж буй дур vзvvлж сураад байгаа. Тэхгvй хундагалж єгсєн болгоныг нь ууна гэвэл элэггvй болох байхаа. Япон хvмvvсийн нэг сvрхий зvйл нь яаж ч ууж идсэн маргааш нь яг цагтаа ажил дээрээ гозойж л байдаг. Би бол тэдэн цагийн чєлєє авъя гэж утасдаж байгаа юм чинь. Монголд бол хэл сураг байхгvй алга болдог доо. Япончуудын энэ занг монголчууддаа "шилжvvлэх" юмсан тээ.
3. Бас бага сургууль явах ид улирал нь эхэлчихсэн, маргааш бага сургууль явна. Энэ удаагийн сургуульд анх удаагаа очих гэж буй тул бас ч гэж гайгvй, шагайгаа бариад л явна. Олон удаагаа очих бол хэцvv, юу хийх, ямар тоглоомоор тоглох гээд л. Нээрээ бас сvvтэй цай чанаж монголын тухай ярих бага ангийн 4 дvгээр ангийн сурагчдад уулгана. Эд нар цайнд давс хийж уудаг гэхээр нvд нь орой дээрээ гарчихдаг юм. Блог андуудаасаа ийм толгоом зvгээр энэ тэр гэсэн санаа оноо байвал сонсмоор байнаа . Нээрээ маргаашийн сургуульд vдээс ємнє сэтгэцийн єєрчлєлттэй 2 хvvхдэд монголын тухай яриа хийнэ, жаахан санаа зовж л байна. Энэ тогтолцооны талаар тусад нь бичлэг оруулнаа.
Нэг иймэрхvv дээ. Хааяадаа буцалсан цай шиг байх зvгээр ч юм уу...

Sunday, November 25, 2007

Завгvй амралтын єдєр

Ням гарагийг их завгvй єнгєрєєв.
Єглєє нэгэн бага сургуулийн "Ургацын баяр" арга хэмжээнд эртлэн босоод л явлаа. Харамсалтай нь зургийн аппаратаа мартсан тул зураг байдаггvй. Тэнд хvvхдvvд, эцэг эх нартай хамт омочи (цагаан будааны боов?) хийж идээд. Би тэрэнд нь дургvй, нялцайгаад аманд орохоор л дотор муухай оргиод байдаг юм. Гэхдээ анх идэж байсныгаа бодоход овоо дотор муухай оргихоо болиод байгаа. Тэгж байгаад нугасгvй болох байх даа.Yдээс хойш нь францын гитарчин Claude Ciari-н бяцхан хэмжээний тоглолтыг гэрээрээ очиж vзээд. Зохион байгуулж байгаа газрынх нь дарга зун надтай хамт монгол явсан эмээ байсан тул арын хаалгаар манай хvvхэд тэр хєгжимчинд цэцэг єгєєд. Нєхєр маань гитаранд хальт нугасгvй тул ихэд олзуурхаж байх шиг байна лээ. Нээрээ би чинь нєхрийнхєє гитар тоглодогт нурж унаад суучихсан байх шvv одоо бодоод байхад...Ямар ч л байсан гитар дарж сурна гээд хvний гитар олж ирээд нэг хэсэг нvдсэн юм даг. Авъяасгvй хvн бол сурдаггvй л юм билээ. Удалгvй тэгээд орхисон...
Олон таван зvйлээр та бvхнийгээ чилээлгvй гитарын сайхан аялгуугаар сонорыг тань мялаая.Ганц нэг дэлхийд алдартай ая тоглосных нь нэрийг санадаггvй ээ, уучлаарай.









Friday, November 23, 2007

Чухам vнэнийг цєєн vгээр






7 хоног шахам хаагуур явснаа дор сийрvvлсvгэй гэж...
11 сарын 19~21ний хооронд 3 хоног Тоoкёод номын дуу сонсож байгаад ирэв.
Зураг 1: Сургалт болсон Keio plaza зочид буудлын ёолкны мод.
Зураг 2: 19-ний орой болсон морин хуурын концретийг vзлээ. Эрч хvч авсан гэж байгаа. Одоо ч ажлыг бол гялалзуулаад єгнєє.
Зvраг 3: Тоoкёо орсных амттай хоол идлээ.
Зураг 4: Шинжюкv-г дээрээс нь.
Зураг 5: Такашимая гээд их дэлгvvрийн ёолк.

Friday, November 16, 2007

Тvvхийн ном


Бид монголын тvvх гэхээр л Чингисийн тvvх ярих дуртай улс. 1920 оны тvvх гэвэл тэр бvр сайн мэдэхгvй. Манлай баатар Дамдинсvрэн, Сухбаатар гэсэн хэдхэн хvний нэр л мэднэ. Тэгвэл тухайн vед ихээхэн vvрэгтай байсан олон тvvхт хvн байдаг юм байна. Тэдгээрийн тухай єгvvлсэн ном олж уншсандаа олзуурхаад байгаа.
Гэхдээ ой тоонд vлдсэн нэрс гэвэл мэдээж тун цєєхєн. Их олон хvний нэр гараад сvvлдээ энэ хvн чинь газрын хаанаас гараад ирэвээ гэж будилсаар арай хийж уншиж дууслаа. Дахин унших бодолтой байгаа. Ядаж л Дамдинбаатар, Чойбалсан нараас арай єєр нэр олж цээжлэе энэ чинь.
Номын тухай товч танилцуулга:

Л.Дэндэв нь шинэ vеийн Монголын улс тєрийн болон шинжлэх ухааны тvvхэнд ул мєрєє vлдээсэн мэргэдийн нэг. Л.Дэндэв гуайн бичиж туурвисан олон бvтээлvvдээс "Монголын товч тvvх" ХХ зууны тvvхийн судалгаанд Богд хаант монголын тvvхийг тусгайлан судлаж туурвисан дорвитой бvтээл тєдийгvй он цаг улирах тусам ач холбогдол нь улам єсєж буй гэж судлаачид vздэг аж. Уг зохиолын гол агуулга нь Монголчууд Манж, Хятадаас хэрхэн салж тусгаар тогтнолоо зарлан тунхагласан, улс тєрийн зvтгэлтнvvдийн байр суурь, vзэл бодол, тухайн vеийн нийгмийн байдал, дотоод гадаад бодлого зэрэг олон асуудлыг судлан оруулсан, мєн ингэхдээ ховор, сонин баримт эх хэрэглэгдэхvvн ашиглахын зэрэгцээ тухайн vеийн vйл явдлуудын ихэнхэд биечлэн оролцсон эсвэл нvдээр vзсэн хvний хувьд илvv vнэмшилтэй зохиол болно.

Уйгаржин монгол бичгээр туурвисан энэ номыг доктор С.Чулуун гэдэг хvн крилл монгол хэлнээ хєрвvvлж, оршил бичиж, тайлбар, нэрсийн хэлхээ хийсэн болно.


Чингис л гээд байх бус тvvнээс хойхон vеийн тvvхийг ч гэсэн уншаад нэг vзээрэй. Сонирхолтой байх болов уу.

Санаа авахыг хvсье




Цэцэрлэгийн багш нарт санаа авууштай нэг зvйлийг бичих юмсан гэж их олон єдєр бодож явсан юм.
Японд цэцэрлэгийн анги бvлгvvд нь цэцгийн нэр ихтэй байдаг. Янз бvрийн амьтад, жимсний нэртэй бvлэг ч бий л дээ. Гэхдээ надад цэцэг нь их таалагддаг юм. Учир нь хvvхдvvд цэцгийн нэр цээжилнэ. Бас болоогvй ээ тухайн цэцгээ гадаанаа тариастай. Тэхээр цэцгийн нэр автоматаар цээжлэхгvй, бодитоор цээжилнэ, нvдэлнэ гэсэн vг юм.
Тоотой хэдхэн цэцгийн нэр мэддэг бидэнд бол их хэрэг болмоор зvйл шиг санагдаад байгаа юм. Яргуй, хонхон цэцэг, удвал, цахилдаг ч гэдэг юм уу нэг цэцэрлэг бvх бvлгээ нэгэн тєрєл зvйлээр дагнаж нэрлэвэл их vр єгєєжтэй гэж бодож байна. Арай амьдралд ойр байвал дээр юм л гэж бодлоо. Монголын цэцэрлэгvvд маань Эрдэм, Алхам, Авъяас ч гэх шиг жаахан хvvхдvvдэд бол ахадмаар л нэрнvvд голцуу байдаг.  Хийсвэр утга, гvн утга давамгай талдаа ч гэх юм уу даа. 

За тэгээд монголын бvх цэцэрлэгийн багш нартаа амжилт...

PS: Ээж маань энэ бичлэгийг уншаасай гэж хvсч байна. "Э" миний дvv ээжид заавал уншуулаарай.

Wednesday, November 14, 2007

Ном унших сайхан


Монголоос нэгэн танил эгчээс маань ирсэн ном. Юу захихав гэхээр нь ойрд монгол ном уншаагvйг ч хэлэх vv шууд ном л гэсэн. Уг нь янз бvрийн мэргэлжийн ном унш гэж єєртєє хэлээд байгаа боловч, уран зохиолын ном захьсан юм. Багаасаа уран зохиол талдаа их уншиж байсан учраас тэр зан одоо хvртэл орхигдоогvй.
Зураг дээрх ном aгуулгын хувьд монгол орны зах зээлд шилжиж буй vеийн дvр зургийг харуулсан. Нарзул гэдэг хvvхний бага нас, тvvнд тохиолдож буй амьдралын нугачааны тухай єгvvлсэн. Нэг л удаа уншсан байхад хангалттай санагдав. Зарим ном дахин дахин уншмаар байдаг даа. Мэдээж оюуны хєдєлмєр учраас тухайн зохиолчийн хєдєлмєрийг vнэлээд, эрдэм бэлгийн дээд учраас ном дор мєргєєд номын сандаа нандигнан хадгалнаа. Хойч vед маань тvvх болон vлдэх учраас.

PS: Сvvлийн монголын уран зохиолын єчvvхэн хэсэгтэй танилцах боломж олгосон Нараа эгчдээ туйлаас талархаж байнаа. Ажилд нь амжилт, эрvvл энхийг хvснэм.

Sunday, November 11, 2007

Эх орон минь биднээр дутна

За нээх сvртэй гарчиг єгчлєє. Саяхан монголын нэгэн дээд сургуулийн захирал, орлогч захиралтай уулзах завшаан тохиолдсон юм. Тэд нараас сонссон лекцээ энд толилуулах гээд. Лекц ч биш юм аа. Бидний хэдэн хvмvvс нэгэн оройг ярилцаж єнгєрєєсєн юм. Сэтгэлд маань нэгийг бодогдуулсан яриа болж єрнєсєн билээ. Залуучуудынхаа сонорт ч энэ тухай хvргэмээр санагдаад... Монгол залуучууд маань энэ тухай заавал нэгийг бодоосой гэж хvснэм.

Сэтгэлд хоногшсон яриа:
Та нар шиг залуу улсууд гадаадад сурч боловсрол эзэмшиж болно. Гэхдээ эргээд эх орондоо ирж сурсан мэдсэнээ хэрэгжvvлэх хэрэгтэй. Гадаадад амьдрах сайхан гэж эргэн тойрныхоо залуучуудад хэлж болохгvй. Учир нь монголын бvх залуучууд гадаадаар євчилсєн. Эх орон нь тэдэнд ад болж байна. Бид ээж аавынхаа, найз нєхдийнхєє сэтгэл санааг зовоочихно гээд гадаадад амьдарч байхaд тулгарч буй бэрхшээлээ хэлдэггvй, бvх юмыг болж бvтэж буй мэтээр ойлгуулдаг. Эргээд тэр нь тухайн хvмvvст гадны орон бол диваажин гэсэн ойлголтыг тєрvvлдэг. Монгол орон маань одоо vед хэцvv байгаа нь vнэн. Єєрийн оронд болохгvй бvтэхгvй байгаа жижиг зvйлийг давсалж том болгож яриад, муулаад л яваад байдаг. Дор бvрнээ энэ зvйлээс хэрхэн гарах вэ гэж боддоггvй.
Эх оронд маань хєдєлмєр эрхлээд явах боломж єдрєєс єдєрт нэмэгдэж байна. Манай залуучууд ажил хийж мэддэггvй. Зvгээр сууж байгаад л гэнэт баяжих тухай бодоод байх юм. Гадаадад байгаа улсууд яаж ажиллаж байгааг мэддэггvй. Тиймээс одоо та нар гадаадад хэрхэн хэцvv байдгаа нууж хаалгvй ярьж байх хэрэгтэй. Монгол залуусын гадаадаар євчилсєн наад захын тод жишээ гэвэл манай сургуульд орж буй оюутнууд
-Танай сургууль гадаад явуулах уу?
гэж асуудаг. Монголд багшийнхаа хэлсэн хэдэн зvйлийг олигтой тогтоочихож чадахгvй, єєрєє бие даагаад сурахыг мэдэхгvй, бvх юмыг багшийн буруу, багшийн мэдлэггvйгээс болж байна гээд байдаг хvмvvс яаж ч гадаадад сурах юм бvv мэд. Улсын мєнгє vрээд, ээж аавынхаа "махаа зулгааж" олсон хэдэн тєгрєгийг vрээд гадаад явсан хvн болж эргэн тойрондоо томроод л, монголоо муулаад л, гадаадыг тахин шvтээд л гадаадад хэдэн жил болох биз. Хэдэн жилийн дараа та нарыг эх орондоо ирэхэд эх орон чинь хятад хvмvvсээр дvvрэн байна. Угаасаа ч одоо дvvрээд эхэлчихсэн байна. Юу бодож байна даа?"

гэсэн юм даа. Нээрээ ч бид нар аав ээжийгээ зовоочихно, найз нєхєддєє хэлэх гэхээр нэрэлхдэг учраас тэр бvр хэцvv байгаагаа хэлдэггvй шvv дээ. Одооноос нэрэлхэлгvй хэлж байя.
Мєн энд єєрийн бодлоос хэлэлгvй єнгєрч чадахгvй нь.
Тєрийн тєлєє оготоно боож vхнэ гэгчээр би ганцаархнаа тэгж орилоод, хэлээд ч яахав дээ гэж манайхан ярьдаг. Нэг нэг оготонууд нийлээд нэлээд хэдэн оготонын сvрэг бий болж болно шvv дээ. Тэхээр эх орон маань биднээр дутаж байна гэж дор бvрнээ нэгийг бодон эрдэм номдоо шамдъя, гадаад орныг мєрєєдлєє болгочихоод явж чадахгvй байгаа залуусынхаа ємнєєс ч гэсэн бидэнд олдсон энэ "сайхан завшаанаа" ашиглаад сурсан шиг сураад эх орондоо харья. Эх орноо єєрчлєе、хєгжvvлье.

Мэдээж би ч гэсэн єєрєє монголдоо байсан бол гадаадаар євчилнє гэдэгт бат итгэж байна. Гадаадад байгаа болохоороо ингэж ярьж бичээд байгаа юм биш шvv. Монголд байгаа залуусаа ойлгож байна. Тэд ч гэсэн сайхан амьдралыг мєрєєдєж байгаа шvv дээ. Тэр сайхан амьдрал чинь зєвхєн гадаадад байдаг юм биш шvv, монгол эх оронд маань ч байх боломж бас бий гэдгийг хэлэх гэсэн юм.

Friday, November 09, 2007

Бяцхан зєвлєгєє



Хvvхнvvддээ зориулаад нэг зєвлєгєє оруулахаар шийдээд. Бид нар жаахан байхын л ээжийнхээ эгчийнхээ "шилэн тирко"-г ємсєж vзээд л єєрсдийгєє нээх том болчихсон юм шиг тєсєєлдєг байсан даа. Тэгвэл томроод тэр "шилэн тирко"-гоо залхталаа ємсєж урж хаясан гэдэгт мєрийцсєн ч алдахгvй байх. Худалч хvнд ємсєх гэж яваад л ураад тавьчихдаг шvv дээ. Та тэр урагдсан "шилэн тирко"-гоо тэгвэл яадаг вэ. Шууд л хогийн сав руугаа чулуудчихдаг уу? Хэрэв тийм бол та мєнгєє хогийн савандаа хийгээд байна гэсэн vг дээ. Бидний нэрлэж заншсан "шилэн тирко" ямар ач тустайг Бямбаа нь энд бичих гээд л олон vг нуршаад байгаа юм. Бямбаа нь монголд байхын л ингэж ашиглаж ирсэн юм. Yнэхээр ач тусаа єгсєн дєє.

Юу вэ гэвэл:

1. "Шилэн тирко" чинь урагдвал єлмий, тааз хэсгийн зузаан хэсгийг нь хайчлаад авна.

2. Хоёр хэсэг болсон урт хэсгээ голоор нь хайчилна.

3. Хоёр далбагар юм болноо доо. Тэрийгээ ижил єргєнтэй 2 хэсэг болгож хайчилна. Нэг ёсондоо бvдvvвтэр утас шиг болно гэсэн vг.

4. Дэгээ зvvгээр зураг дээрх шиг дугуй нэхнэ. Мэдээж нэг "шилэн тирко" хvрэлцэхгvй тул дараагийн тиркогоо урагдтал нь тvр хvлээх хэрэгтэй.

Энэ нэхсэн зvйлээ яах ёстой вэ гэвэл байна ш дээ тээ, хэлэх vv байх уу? Yнэд орсон. Yvгээрээ банны єрєє, жорлонгоо угаадаг юм. Ямар ч порлоноос илvv сайн єнгєлж чадна. Порлоноор єнгєлєхєд заавал ямар нэгэн нунтаг ашиглах хэрэг гардаг даа, "шилэн тирко" бол юу ч хэрэглэхгvй, нэхсэн тиркогоороо хvчтэйхэн шиг vрэхэд л гялалзаад ирэх бий. Туршаад vзээрэй.

Порлон авах мєнгєє хэмнээд єєртєє зориулцгаая. Бас зvгээр л ураад хаячихдаг тиркогоо амьдрал ахуйдаа дахин ашиглацгаая. Таалагдсан гэдэгт найдая.


PS: Эрчvvдэд маань уранхай хайчилсан тирко эвгvй харагдах байх гээд шинэ тирконы зураг оруулав. Эсвэл эсрэгээрээ sexy харагдах байсан юм болов уу гэсэн. Хазайв...