За морьдоо бєхєлчихєєд тэр ууттайг аваад ир гэлээ. Тэр шуудай дотор нэг бэлтрэг гийнаж байв шvv. Дориг
-Яараад хоёрыг нь олсонгvй. Наад муу тэнэг гударга чинь сухайн доор хаячихсан байхгvй юу. Муу хар гударга зулзагануудаа тарааж нуугаа л даа. гээд хєлсєє шувтран арчаад тухлан суув. Бэлтрэгнийхээ дууг сонсоод ч тэр vv бахардаж муужирсан чоно ухаан орсон бололтой татганан, хамраараа гийнаж байв. Дорж бид хоёр аль ч учраа олохгvй юу болохыг ч мэдэлгvй зогсож байлаа. Дориг тамхиа татаж гvйцээд босох зуур гаансаа тvрий рvvгээ гударч
-Та хоёр хєлийг нь сайн татаад єгєєрэй. Амьдаар нь хуулна даа чамайг... гэв. Тэгээд єнєєх бэлтрэгийг уутнаас гарган хvзvvгээр нь хуйваар оосорлон бутнаас уяад хvлэгтэй эхийг нь чирч аваачив.
-За та хоёр хойд хєлийг нь тэлээд сайн татаж бай гэж тушаагаад эрээн иштэй хурц нарийхан хутгаа сугаллаа. Хvзvvн дээр нь гишгэж байгаад ярж эхлэхэд хєєрхий чоно гийнан, хамаг булчин шєрмєс нь хєвчрєн, бид хоёр нэг нэг хєлийг арай л алдчихалгvй тогтоож байлаа. Нvд халтираад харж чадсангvй. Эхийгээ гийнахад бэлтрэг нь бас хааяа гийнав. Дориг чонын арьсыг гуд гуд татан хуулж байхдаа
-Муу хар гудрага. Ингээд цусал, сайхан байна уу? Єшєє гэж энэ... хэмээн шvд зуун хоолой нь чахран єгvvлнэ. Бєгсєн биеийг нь хуулуут тvрvvлэг нь харуулан толгой дээр нь гишгээд бид хоёрт
-Сайн тат гэж тушаангуут арьсыг нь толгойд нь хvртэл ширхийтэл хуу татав.
Хуулагдсан арьсыг чихнийх нь угаар тас огтлон аваад хєєрхий нvцгэн амьтныг сул тавьлаа. Хvний гараас ангижирсандаа итгэхгvй байгаа мэт салгалан боссон тэр амьтан Доригийн хормой доогуур гvйж оров. Нvцгэн хєрс нь даарч, амьтан л болсон хойно нємєр эрсэн хэрэг биз.
Омголон морьд vргэн цовхчиж, Дориг чонын нvцгэн гэдэс рvv нь пид хийтэл єшиглєв. Чоно тээр хойно vсрэн унаснаа гийнан босож, салгалан гэлдэрсээр бэлтрэгнийхээ дэргэд очоод єргєст бут руу шурган унав. Бэлтрэг бас гийнан vхэж байгаа эхийнхээ ам хамрыг долоож байна. Нvд халтирам байв. Yvнийг би одоо болтол мартдаггvй юм. Олон шєнє хар дарж зvvдэлсэн шvv. Євгєн ингэж яриад бєгшvvлэн ханиалгасаар босож тамхиа нэрэв.
-Та ханиалгаж байж тамхи татахаар улам дордох юм биш vv?
-Yгvй хvv минь, харин дарагддаг юм. Євгєн танхиа шунаглан сорно. Миний дэрний дэргэд гал нь улалзана. Хамрых нь нvхээр яарсан мэт зам татуулан гарч ирсэн утаа чєлєєт агаарт гараад тайвширсан юм шиг тvvний толгой дээгvvр аажуухан манарна.
Саран дээрээ хєєрчээ. Тvvний сvv цагаан туяанд оддын гэгээ бvдгэрэн харин газар дэлхийн байдал улам тодорсон байна. Доригийн толгод бараалан харагдана. Миний сэтгэл нэг л хачин болжээ. Зовиуртай ч юм шиг, цухалдсан ч юм шиг. Зуны шєнийн сэрvvн агаар уушгиа тэлтэл гvнзгий амьсгалж аваад
-За тэгээд гэв. Євгєн гаансаа чулуунд тогшиж дэрэн доороо хийгээд одод ширтэн удтал дуугvй хэвтэв. Тэгснээ
-Тэгээд яахав дээ, би буцлаа. Дориг єнєєх бэлтрэгийг авч явав.
-Yvнийг тэжээнэ. Анд сургана, чоныг чоноор нь бариулна даа гэв. Тэгээд ч тэжээсэн юм. Тэр жил одоо бодвол хорин дєрєв таван он юм болов уу. Хуучин хошууд тамгыг халж, хошуу захиргаа гэдэг ардын засаг тогтлоо. Нэгэн удаа Доригтой хэрэлдэн "Муу чоно чиний танхайрах хоногийн тоо гvйцэж байгаа шvv" гэж нулимж орхиод тархиа хага ташуурдуулж явсан Дэмбэрэл гэгч энгийн ардхошуу дарга боллоо. Манай энэ захын аглаг говь нутагт хувьсгал хожуухан ирсэн боловч олныг амархан дагуулсан юм шvv. Баяд дээдсийн эрх мэдэл хумигдаж, бид мэтийн ядуусын цээж тэнийж, толгой єндийсєн билээ. Доригийн ааг омог ч ил бадарч байхаа болив. Тэгэхдээ л орон гэртээ хэмжээгvй эрхт хаан хэвээрээ байсан хэрэг. Чоно ч гэсэн бас єсч байлаа. Yvрийн гэгээ, vдшийн бvрийгээр бєгсєє оцойлгон хамраа шантайлгаж байгаад уянгалуулан улина. Тэгэхдээ энэ гунигт дуудлагаа зvг бvрт хvргэх гэсэн юм шиг нар баруун эргэн дєрвєнтєєvльдаг байв. Дориг тvvгээр туулай, зээр бариулж сургав. Энэ нь тvvний дуртай зугаа болдог байж. Тэгж явахдаа авгайгаа алсаас дурандан vргэлж хардан сэжиглэнэ.
Дагиймаа орчин тойрны хувьсгал єєрчлєлтийг ухааран сэтгэж, Доригийг vзэн ядах сэтгэлийн хорслоо нууж чадахгvй болж байлаа. Яг тэр vеэр ч Мєнх хvv нийслэл Хvрээнээс эргэж ирсэн бєгєєд одоо хошуу захиргаанд алба хааж байгаа дуулдан Доригийн уур цухал улам их хvрэх болжээ. Нэг орой хонины бэлчээрт хэнтэй уулзав гэж Доригийн эрvv шvvлт эхэлжээ. Тэгэхэд нь Дагиймаа
-Хэнтэй ч уулзсан яадаг юм. Би чинь эрхээ олсон ард шvv гэчихжээ. Дориг уур шарандаа багтрах шахаж, болжмор шvvрч байгаа бvргэд шиг барин авч євдєглєн дараа нь аманд нь алчуур чихэж, хамаг хувцсыг нь хvv татан нvцгэлээд балбаж гарчээ. Тэрээр уурандаа бахардан "ээх... х... vх... х" хэмээн амьсгаадаж
-Чиний эрх чинь энэ... май, яа...сан...эрхтэй гичий вэ хэмээн єшигчиж vснээс нь татан балбав. Нэгэнтээ ухаан алдсан хойно нь чирэн гаргаж гэрийнхээ бvснээс хvлж орхиод тэр чигээр нь хонуулсан байжээ. Орилж хашгирч чадаагvй болохоор нь эцэг эх хоёр нь мэдсэнгvй... Зуны сvvл сарын шєнє байсан боловч зодуурт бэртэж шархалсан бvсгvй даарч чичирч байлаа. Єглєєгvvр Дориг тvvнийг гэртээ чирэн оруулж, хvлгийг нь суллаад лав номхроо биз гэж бодон
-Одоо чи хэрээ мэдэв vv гэж тавлахад
-Муу хулман чоно, намайг vхсэн гэж бодов уу. Чамайг тvмний жигшилд шатахыг чинь vзэхийн тулд би амьд явнаа гэж занажээ. Энэ бол єєрийн засаг тєртэй болсноо ухаарч, хvч чадалтайгаа мэдэрсэн хvний vг байсныг Дориг ойлгосонгvй. Ойлгохыг ч хvсээгvй биз. Тэр намар Дориг хойд хошуу орж єр авлага цуглуулаад иртэл хадмых нь алга байжээ. Дагиймаа эцэг эхээ аваад оргон одсонд нэг их гайхаагvй боловч цєс нь хавиргаа дэлсэж "гайгvй ээ чамайг" гэж занаад саахалтдаа давхин очив. "Тэд уржигдар нvvнэ лээ. Хаана очихоо хэлээгvй шvv" гэж тэднийх нь хэлжээ. Оройхон бэлчээрт гарсан хонио цуглуулан ирж нэг хонь алан гуриатаж vхэх шахсан чонондоо гэдэс дотрыг нь єгч єєрєє бас цадаж авсан боловч тэр цагаас эхлэн сэтгэл санаагаар унаж, єєрийн эрх дурын амьдрал нэгэнт дууссаныг мэдэн дуугаа хураав.
Пүрэвжавын Пүрэвсүрэн гэж мундаг хүн юм даа.
ReplyDeletetiim shuu. mundag bichdeg humuus bh yumaa tanaas ehleed l.
ReplyDelete