Нэг эрдэм нь гэвэл нутагтаа ирэхдээ vvрч ирсэн, элэнхий бєгст хурдан буугаараа саахалтын дотор гvйж яваа туулай алдалгvй унагадаг байсан. Анд гарвал заавал эхлээд янзага алж шарж иднэ. Юунд ингэнэв гэхэд "Мах нь амттай, зажлахад зєєлєн, шингvvр сайтай" гэнэ. "Нvгэл хилэнц биш vv" гэвэл "Хилэнцээс айвал хэлээ тат" гэнэ. Нэг зээр алах хэрэг гарвал гурав дєрвийг буудаад аль тарганыг нь шилж авна. Гэрийн сvvдэрт унтаж байгаад дээрээ гарч тонгочсон ишгийг хоёр хєлєєс нь шvvрэн авч газар савж орхиод цааш эргэн хурхич байхыг нь манай нэг найз vзсэн тухайгаа ярьсан нь санаанаас гардаггvй юм. "Хєєрхий тэр ишиг ганц ч чимээ гаргалгvй хамраас нь цус сад тавиад єнгєрсєн шvv" гэхэд л тvvний хоолой нь зангирсан байсан шvv.
Дориг байсхийгээд л хєтєлгєє морьтой алга болж, нутаг хошууныхан бараг мартаж байтал гэв гэнэтхэн хєтєл хєсєгтэй хvрч ирдэг байлаа. Морин дэл дээр хєндєлдєж, найр наадмын газар бvрийг хэснэ. Согтоод ирэхээрээ аль тааралдсан хvнд гарын тэнхээ, ташуурын амт vзvvлэх болов. Тvvний єєдєєс vг хэлэх зvрхтэн байхгvй боллоо. Хєєрхий Чойвоо гуай удалгvй хvvгийнхээ номхон зарц болсон сон.
Хоол ундыг нь бэлтгэж, морийг нь хvртэл ойртуулж явна. Дуугvй дээрээ дуугvй болж, зун цагт гэрийнхээ сvдэрт ганцаар сууж цагийг барна. Нэг єглєє чєдєрт тогтдоггvй мориных нь хойноос нар битvvгээр явсан євгєн бага vд болсон хойно хатаж vхэхээ шахаж ирээд хvйтэн юм залгилж чадалгvй морийг нь эмээллэжээ. Дориг уур цухлаа багтаан ядаж байж цулбуураа авуут vг дуугvй хєєрхий євгєний нvvрэн дундуур гурамсан чєдрєєр ороолгож орхиод мордон давхижээ. Чойвоо гуай хэрзгэр гараараа нvvрээ даран уяаны дэргэд удтал суухад гарынх нь салаа болгоноор нулимс гарч байсан гэдэг юм. Доригийн тэнзэн ташуураар тархиа цоолдуулж муна шиг гараар нь нvдээ таглуулж, шvдээ vйрvvлсэн хэдэн эрчvvд хошуу захирагчид зарга мэдvvлсэн боловч
-Тэр чинь монгол улсынхаа тєлєє зvтгэдэгээ зvтгэсэн хvн. Та нар шиг муусайн нойтон эсгийг гєвєх эрхтэй эр шvv. Гарынх нь амтыг vзсэн бол харин сайн. Хилэнц чинь нимгэрнэ. Хонго хацар хоёр чинь загатнаагvй бол дуугvй байцгаа гэж олон удаагийн хахуульд цадсан эрхэм захирагч заналтай айлджээ. Ийнхvv Доригийн дархан эрх тунхаглагдаж, энэ хавийн хєгшин залуу, эр эм олон амьтны зvрхийг чичрvvлэх боллоо. Нутаг усны залуу бvсгvйчvvдийг тэр хувийн хогшил мэт сvр хvчээр эзэрхэн, залуу харчуудыг vрээ хаздаг догшин азарганы араншингаар vзэн ядна. Хэн хvнгvй єєрєєс нь далд бол нэрийг нь мартсан мэт "хулман чоно" гэцгээх болсон юм.
Дориг намрын сэрvv ормогц хэдэн морь уяж шивхрvvлж аваад хаашаа ч юм алга болдгоороо болсон хойгуур Чойвоо хєгшний бие муудлаа. Сvvлчийн шєнє нь vеийнх нь хоёр євгєн сахиж хоножээ. Хєєрхий євгєн хамгийн олон vгээ тэр шєнє хэлжээ.
-За би ч тамдаа очих боллоо. Хэзээ хийсэн нvгэл юм бол? Хvнээс vр тєрдєг байхад надаас эрлэгийн элч тєржээ... Нутаг усандаа ийм нvгэлтэн єсгєсєн надад там л хаалгаа нээх биз. Муу хєгшин минь азтай хvн байж. Ийм vртэй байснаа vзсэнгvй. Yvнийг элийртлээ санан мєрєєдєж суусан олон жил, асгаруулсан их нулимс, уншсан маань, эх хvний далай сэтгэлийг бурхан болгоож, диваажинд аваа болов уу гэж бодох юм. Одоо аян жингийн цаг. Цаадах чинь дээрэм тонуулаа хийж яваа. Эртэд шєнє єєр шиг нь хоёр сvрхий амьтан ирээд явсан. Тэдний амнаас гарсан vг болгон нь хvртэл нvгэл. Нутаг усны ах дvv нар минь намайг єршєєгєєрэй. Yхсэнээс хойш нэрийг минь мартаж vзээрэй гэж ярьжээ. Тэгээд vрчлээ, хир даг болсон нvvр дээгvvр нь урссан нулимс хатаагvй байхад айхавтар шаналан яраглаад амьсгаагаа хураасан гэдэг юм.
тэр хаврын эхээр Дориг эргэж ирэв. Эцгийнхээ нас барсныг дуулаад
-Одоо яая гэхэв. Ганц хvн айл болдоггvй гэдэг дээ. Нэг юм олж авахаас биш гэж хэлжээ. Энэ vгийг сонссон нутгийн хvvхнvvдийн зvрх амаараа гарчих шахаж байсан нь мэдээж. Тvvний харгис харцан дор тогоог нь угаах гаслант хувь хєєрхий Дагиймаад оногдов.
Дагиймаа тэгэхэд арван долоохон настай, vргэсэн ботгоных шиг хар нvдтэй, лавай цагаан шvд яралзуулсан охин байлаа. Ёстой л манай энэ тоост говийн ганц цэцэг байсан юмсан. Эх нь тvvнийг гэртээ гарган орхиод алсын нэгэн хvн даган одож, Дагиймаа эмээ євєє хоёрынхоо энхрийлэл хайранд єсч, тэднийхээ улаан гол нь болсон билээ. Хичнээн уйлж орилж, мєргєж гуйгаад ч гашуун заяанаасаа мултарч чадсангvй. Хошуу нутгийн эрхтэн дархтан, баячууд цугласан найр удсангvй тарлаа. Хуримын бэр нь vс гэзгээ vгтээн, нvvр амаа урж уйлан чарласаар, сvvлдээ муужран унажээ. Дориг ч ийм найрыг удаахыг хvсээгvй байлгvй. Дагиймаа нутаг усныхаа Мєнх гэдэг хvvд хайртай байсан гэцгээнэ. Гайт хуримын дараахан Мєнх ганц морио унан алга болжээ. "Хvрээ орохоор явсан" гэх боловч тодорхой мэдэх хvн байсангvй.
Юндэн євгєнийх дуртай ч дургvй ч хvргэнтэйгээ айлсч, морийг нь ойртуулж, малыг нь дагах болсон юм. Дагиймаа vерхдэг бvсгvйдээ
-Амиа хорломоор байна. Даанч энэ хоёр хєгшнийг яалтай билээ гэж ярьсан гэдэг.
Нэгэн єдєр Дориг манай хотод ирж "за Зэмбээ чи маргааш vvрээр Доржтой хоёул манайд очоорой. Чоно хєєнє" гэлээ. Єглєє нь очтол
-Та хоёрын адсаганууд чоно байтугай хонь ч гvйцэхгvй биз гээд уяж хоносон хоёр сайн морь бидэнд єглєє. Тэгээд надад
-Чи овоо уургач гэдэг байхаа, уургаа ав гэж байна. Тvvний нvд нэн хорсолтой гялалзан, сэтгэл хєєрч байгаа янзтай. Бид мордон доод хєндий рvv галигуулав.
-Єчигдєр шєнє аргамжиж хоносон ганц сайн морийг минь идчихсэн байхгvй юу. Тийм хvлэг энэ хошуу байтугай халхад байхгvй. Яагаав миний бидэрт буурал гэв. Бид хоёр
-Хайран морь хэмээн зэрэг дуу алдав.
Бидэрт буурал vнэхээр сайн хvлэг байсан. Хvзvv сунган бємбєлзєхєд нь дєрвєн хєлний нь гишгэгдэл нvдэнд харагдахгvй болтол яралзаж, дагасан морьд байдгаараа сарвайвч тоосон дунд нь vлддэгсэн.
-Тэр сайхан амьтныг та юунд аргамжсан юм бэ?
-Чєдєрт тогтдоггvй шидэл байсан юм. Єглєє эрт юманд явах гээд... гэснээ
-Гайгvй ээ, муу гурианvvд гэж занаад
-Чоно одоо л гурван Шээзгийтийн хаднаас гєрєєнд гарч байгаа гэлээ.
Бид яг одоо хэвтэж байгаагаас хойхнуур гарч, энvvхэн баруунтай байх Хавчаар гэдэг газар руу явав. Yе vе тачирхан дэрс, загийн тєрєл бvхий бяцхан хоолой л доо. Зээр гєрєєс, туулай элбэгтэй газар. Хавчаарын хоолой руу ороод жаахан явж байтал, Дориг морьныхоо амыг татан
-Тэр... гэж дєрєєн дээрээ єндєсхийв.
-Харав уу бэлтрэг дагуулж явна. Yнэхээр гурван бэлтрэг дагуулсан чоно сухай ургасан хэдэн элсэн товцог руу оров. Явдал орсон бэлтрэгэндээ ан хийхийг зааж, гvйдэлд сургахаар дагуулж гарсан байж таарлаа.
-За бэлтрэгийг нь би янзална. Чи эхийг нь уургалаарай. Алчихаж болохгvй гэж Дориг зарлигдаад ухасхийв. Бид хоёр гайхсан боловч даган давхилаа. Ойртон ирэхэд єнєєх чоно довцог дотроос ганцаараа гаран сунав. Бэлтрэгнvvдээ нуусан хэрэг биз. Морины давхил дунд
-За та хоёр хэсэг хєєгєєд нааш нь эргvvл, намайг очтол эцээж бай. Зэмбээ чи эцсэн хойно нь уургал гэж хашгирав.
Дорж бид хоёр саахал хєєгєєд, морины аагаар алсуур тойрч эргvvлэн элдлээ. Тэр чоно эргэн эргэн харсаар сунавч сульдаж эхлэх янзтай. Ойр хавь бартаатай газаргvйн гадна бидний сайн морины явдал ааглаж байлаа. Нэг харвал Дориг нэлээд баруунтайгаар даялан явснаа нааш чиглэн тоосруулав. Дєхєж ирээд
-Одоо уургал... гуд татаж унагаад нааш нь чирч давхиарай гэж хашгирах нь морин туурайн пижигнээд дунд арайхийн сонсогдов.
Би жолоо султгаж, дєрєєн дээрээ єндийлєє. Надад vнэхээр сайн морь єгчээ. Явдал нь хєнгєрєх мэт болж, хэдхэн яралзаад єнєєх араатанд уургаа хаяж болохоор ойртон очлоо. Би уургалуут хуйваа эргэж аваад, чоноо огцом татан унангуут эргэн чирч давхив. Дориг надтай зэрэгцэн ирээд
-Одоо зогс гэнгvvт нэгэн шуудайтай юмыг газарт шидэн бууж харайж, цулбуураа Доржид хаяж єгєєд боогдон муужирсан чонын амыг зууртал боож, хvзvvг нь хуйвнаас салгаад дєрвєн хєлийг нь хvлэв. Энэ бvх явдал бараг л амьсгаа гурав авах хооронд болсон юм. Тэгээд
No comments:
Post a Comment