Saturday, March 29, 2008

Тэр хэзээ ийм байсын

Би сvvлийн vед банжигын блогоор их ордог болоод байгаа юм. Блог ч хvрээгээ тэлж байна даа.
Алтаргана гэдэг хvний блогийг олж уншсан юм. Тvvний бичсэн "Сэтгэгдлээс vvдсэн бодол"(гэсэн байхаа сайн санахгvй байна) бичлэг их таалагдлаа. Олж уншаагvй хvмvvс гvйлгээд нэг хараарай.
Тэр хэзээ ийм байсын, нэг муу тийм юм л хийдэг байсан даг, тэрнийг нь манай тэр л єєд нь татаж гаргаж ирсэн дэг, нусгай жаал л байсан даг, муу сурдаг байсан даг... гээд л хvмvvс их ярихыг би зєндєє л сонссон. Би єєрєє хэлж байсан ч байж магадгvй, хэлээгvй юмаа гэхэд бодож байсан байх. Yvнийг vгvйсгэхгvй. Сvvлийн vед Бямбаа нь ухаан суугаад байгаа ч юм уу бvv мэд, ямар ч л байсан муу муухай бодлоо єєрєєсєє зайлуулахыг хичээж байгаа.
Тэгж ярьж буй хvмvvс ч єєрсдєє багадаа ч юм уу, урд нь юу хийгээд явж байсныгаа эргэн нэг санахад илvvдэхгvй байх.
Ёстой л єнєє "дахан дор эр, даахин дор хvлэг", "эрийг бvv бас", гээд л зєндєє л vгнvvд байна. Ядуу дорой, тэнэг мангараараа дуудуулж байсан хvмvvс суутан болоод, тэрбумтан болоод, дарга болоод явж байгаа тохиолдол зєндєє л байна даг.
Хvн дандаа нэг хэвээрээ байгаад байна гэж байхгvй шvv дээ. Муу, муухай хvн дээшилж дэвжиж болно ш дээ, бvр тухайн vед гоё сайхан, онц сурдаг байсан улсууд бас дордож ч болно ш дээ. Туг ч барина тугал ч хариулна гэдэг vг зvгээр л нэг гараад ирчээгvй байх.
Жишээ нь манай 10 жилийн ангид нэг их хvн анзаараад байхааргvй, бордуу царайтай охин байсан юм. Тэгсэн саяхан манай ангийнхан уулзацгаахад тэр охин ганган, царайлаг болсон байна лээ гэж сонссон. Эсрэгээрээ хєєрхєн, тухайн vед их ганган, банди нарыг араасаа гvйлгэсэн ангийн маань охин урдных шигээ биш болсон байна лээ гэсэн.
Иймэрхvv амьдралын жишээн дээрээс хараад байхад хvн єєрчлєгдєнє, бvр хэдэн ч удаа єєрчлєгдєж болно ш дээ.
Yvнийг "их ид болжээ, хэзээ ийм байсын" гэж ярьдаг хэлдэг улсууд ойлгож ухаарайсаа гэж хэлэх гээд л баахан нуршуу юм биччихлээ. Уучилна биз...
Би ч багадаа тааруухан хувцастай, сурлагаараа нэг их онцгойроод байх юмгvй, бvр оюутан болсон vед манайх гэдэг айл нэлээд хvнд байсан учраас 2хон л ємдтэй тэрийгээ 7 хоногоор ээлжилж ємсдєг, євлийн гутал ч авч чадахгvй, хавар намрын гуталтайгаа євєлждєг байлаа. Энэ бvхэн намайг амьдралын ухаанд сургасан, мєнгєний vнэ цэнийг ойлгуулсан гэж боддог. Хэрэв би баян тансаг айлд єссєн бол бусдыг бассан, тэр хэзээ ийм байсын гэж ярьдаг хvн болох ч байсан юм билvv.
Одоо миний блогийг уншаад ч юм уу, миний хийж байгаа ажлыг сонсоод ч юм уу намайг “энэ Бямбаа хэзээ ийм байсын” гэж боддог ч байж магад л юм. Яахав тухайн хvмvvсийн бодох сэтгэх нь хvвь хvний дур боловч амьдрал vргэлж муугаараа ч юм уу, сайхнаараа байдаггvй, хvн эхээс тєрєхдєє бvгдийг чаддаг, мэддэг, дарга, суутан болж тєрдєггvй гэдгийг санаж байхад илvvдэхгvй байх...
Бас хvн гэдэг чинь нийгмийн амьтан учраас хэн нэгнээс тусламж, дэмжлэг авч байдаг гэдгийг хэлэх гэсэн юм. Ил далд ямар нэгэн хэлбэрээр хэн нэгэн чамайг дэмжиж, чамд тусалж байдаг...

12 comments:

  1. haha, minii blog deer "uu ene chini tsagaan tsaraitai shal daruuhan bandi baisan yum" gej neg gar setgegdel uldeesen udaa bii shuu, bi dotroo ineegeed l ungurch bilee, namaig meddeg humuus bas tegsen l baih. zarim neg ni bur ungu ch yalgahgui buudah yum. hun uurchlugdnuu gej...

    ReplyDelete
  2. Anonymous1:43 AM

    Yaag unen. Tsag tsagaaraa bdaggui gej tei. Urgelj devshij oorchlogdoj bdag yum chin yamar bsan n gol n bish yamar bh n chihal bh l daa. Gehdee ergeed bas ineej bh :P

    ReplyDelete
  3. Odoohon ochood uzeetheye.

    ReplyDelete
  4. O'o tend chin' uschij dewhtseed unshij bolohgui bainoo.

    ReplyDelete
  5. Anonymous7:11 PM

    Zuv. BZ

    ReplyDelete
  6. Altargani blogiig togtmol unshdag. Huniig basamjilsan sehuun uls ihevchlen oorsdoo hooson baidag daa, yalhuu zamar ch hogjil devshilgui. Chamd amjilt.

    ReplyDelete
  7. Пөөх, Алтарганыг танина шүү дээ. Өндөр цагаан залуу байдаг юм аа. Хэ хэ.
    Миний блогт лаки нэрээр сэтгэгдэл үлдээгээд л яваад байдаг байсан нөхөр. Саяхан танилцацгаасан гэж байгаа. /Гэхдээ гар барьж, барааг нь хараагүй л дээ/

    ReplyDelete
  8. Өө, би тэр блогийг мэдэх юм байна. Тийм бичлэг байсан.
    Харин тийм шүү. Сайн явахад нь саад болохгүй, улам их амжилтыг үнэн сэтгэлээсээ хүсвэл, эргээд өөрт нь сайн даа.

    ReplyDelete
  9. Энэ хаягаар ороод өөрийнхөө зургийг хардаа. Ха ха...
    http://img84.imageshack.us/img84/2189/4x1uo6.jpg

    ReplyDelete
  10. Neeree tiim uzel ih muuhai shuu. Hun nas ahij amidral n' deeshilj, uhaan suuna, ter hereeree oor bololgui yahav. Manaihnii huniig gadna talaas n' dugneed baidag n' tiimerhuu sanagddag.
    Anh oyutan bolsoniihoo ehnii jiliin amraltaaraa hariad irsen arvan jild hamt surch baisan zaluu taaraad holoos tolgoi hurtel ajij baisnaa chi yuroosoo oorchlogdoogui baina sh dee, gesen. Uhaandaa ih gyal cyal gangan bolood ireh yostoi baisan yum shig baigaa yum.

    ReplyDelete
  11. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Яаж ч өөрчлөгдөж болно. ҮҮнийг хэлэхэд хэцүү л дэ. Хүн өөрчлөгддөг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж хүн болгон сайн сайхнаар өөрчлөгдөхийг хүсдэг байх л даа.

    ReplyDelete
  12. Уншиж эхлээд л Бямбаа хэзээ ийм байсийм гэх гэсэн чинь сүүлд нь өөрөө биччихсэн байна шдээ кккк наргиа шүү. Нээрээ Алтарганыг уншсан чинь Алтаргана хэзээ ийм байсийм гэмээр болчлоо кккк. За за нээрээ мэдмээр юм хэлж өглөө хө. Би дандаа л хүнийг тэр хэзээ ийм байсийм гэж байдгийш дээ тэгсэн ухаарсан, одоо тэгэхгүй ээ. ккккк

    ReplyDelete