Tuesday, March 18, 2008

Миний нутгийн чулуу (vргэлжлэл 2)

Би ганцаараа биш шvv, билиг яруу тvмэн олон минь бий. Харь нутагт хадагдах биш дээ ямар, харьж буцах єдєр ирж л таараа. Сурвал суръя, суунаг утаа гартал зvтгэе, зvдэрвэл зvдэрье, зvрх сэтгэлээ хурцадтал зvтгэе. Хэний хvvгээс айж, хэн болж жижигрэхэв, хэний соёлоос эмээж хэл зvггvй зугтахав. Хєгжсєн орны хvvхдvvд мэрийлттэй байдаг юм бол хєгжилгvй газрын би мэдлэгтэй байдаг юм, соёлт ертєнцийн хvvхдvvд ухамсартай байдаг юм бол соёлгvй газрын би ухаантай байдаг юм. Багаасаа л баримжаа авсан залуустай нь барилцаж аваад барилдахгvй ч багцаа юугаан тааруулж балчирдана гэж л байхгvй. Омог бардам зан зvрхэнд минь бий, олон зууны соёл сэтгэлд минь бий. Эзэн Чингисийн хvсэл зvvдэнд минь ч бий, эрэлхэг хєвгvvдийн цус судсанд минь бий. Хаа газрын хvvгээс халирна гэж л байхгvй, харь нутгийн улсаас далдирна гэж л vгvй. Yзвэл vнс болгодог Монгол зан минь бий, харвал хальс болгодог морьтой заяа минь ч бий. Сурна гэдэг надад шинэ юм биш, сургааль ихтэй багшийн минь хэлсэнтэй нь дvйнэ гэж vv? Мэднэ гэдэг надад мэрийх ч юм биш мэдлэг ихтэй багшийн минь ярьсантай нь дvйцэх гэж vv? Гадаад орон гээд гайхалтай ч юм биш, Гандан хийдийн минь хийцийг гvйцэх ч юм биш. Харийн нутаг гээд сайрхах ч юм биш, Хархориний минь туурийг давах ч юм биш. Угаасаа л би бардам ухаант ардаасаа л євлєсєн, даруухан байхдаа ч би омогтой, дайчин баатруудаасаа авсан. Буурай орны иргэн л биз, бурангуй газрын оюyтан л биз, буцалсан хvсэл надад л бий, бут ниргэх мэдлэг зєндєє их бий. Олон газрын хvvхэдтэй эвтэй байхыг мэднэ, оролдоод эхэлбэл харин эвгvй хандахаа ч мэднэ, наян орны залуустай найзууд болохоо ч мэднэ, нанчилдаад эхэлбэл харин нармайг нь нээхээ ч мэднэ. Багаасаа л би барилдаж єссон, барьж аваад шидэхээ хэнээрч заалгахгvй мэднэ, балчир наснаасаа л би ихийг сурсан, баян орны залуусаас илvv гарахаа ч мэднэ. Хvний дор орохгvйг хvсэл минь мэднэ, хvvгийн бодол ихийг эх орон минь мэднэ. Хvрэх газар холыг эрдэм минь мэднэ, хvлгийн жолоо залахыг Монгол минь мэднэ. Ингэж л би бодном, илvv ихийг хvснэм. Цаг хугацаа явна л биз, цадиг тvvх хувирна л биз. Тvvх дандаа л давтагддаг юм, тvмэн олон ч дандаа л дагадаг юм. Єндєр том сургууль л биз, єргєн нарийн гудмууд л биз, шилэн толин барилгууд л биз, шинэ зууны техник л биз. Дандаа ч ямар ийм байсан биш, даруухан хэлэхэд бvтээгээ л биз дээ. Yргэлж ямар тийм байсан ч биш, vе vеийн суутнууд хийгээ л биз дээ. Буурай хєгжилтэй Монгол л биз, бурангуй ядарсан нутаг л биз, тарчиг ядуу улс л биз, тасарч хоцорсон соёл л биз. Харь гаригаас ч ирсэн биш, хатан дэлхийн орнууд ийм л байсан. Мєнхєд ч ямар тийм байх биш, мєрєєдлєє биелvvлж хєгждєг л биз дээ. Тэгж л би бодном, тэр чинээгээрээ хvснэм. Хvсэл минь уртсах тусам биелvvлэх минь зориг минь оргилох юм. Хvvгийн бодол цаашлах тусам тvvхийн давталт наашлах юм. Хєдєєгийн нvсэр амьдралыг хєсєр хаяагvй би холын орны амархаан амьдралд хойрго хандаад ч яахав дээ. Хєдєєгєє л санана даа би хєлс алгадсан буурлуудаа л vгvйлнэ дээ. Малын vнэрт бууцаа, манхайн цайх vvрээ, мандах наран, шингэх туяг, магад оньсого мэт тэргэл саранг санана даа би санана. Морь унахыг заасан модон толгой хочит багын найз Мєнхєєгєє барин тавин зvvдэлсээр, харь газрын зvг харвасан сум шиг явах нь ээ, хал vзсэн хvv хатан нутгаасаа явах нь ээ. Ховор багын найз минь хоч нь тийм боловч хорвоогийн тvvхийг надаас илvv хойд урдгvй мэддэг хонгор гэнэн найз минь, хойноос чинь дандаа л залбирнаа, хойтон ирэхээр чинь найрланаа, авгай болох хvнээ асуултгvй чамд танилтуулнаа, айл болох бэлтгэлээ ч маргаашнаас бас хийнээ. Хvндтэй зочны том нь хvлээх юy байхав чи, чамайг ирээгvй байхад миний хурим болохгvй, чанга хатуу хэлэхэд би vvнээсээ буцахгvй гэсэн. Хатуу даалгавар авсан би хар багын найзынхаа хvндтэй хуримыг хойшлуулж, хvvхдийг нь хэнздvvлж болохгvй. Тэрчлэн Мєнхєє бид хоёр тэнгэрийн дор хамтдаа тэнэмэл зовлонг бишгvй л туулж, тэр энийг ярьж тэр минь надад ихийг заасансан. Хотод ирээд машинаас айж, хоршоонд ороод хєлс нь асгарч, миний багадсан пvvзийг ємсчихєєд Майкл Жексон гээд дэвхэрч байдагсан. Ямар Жексон гэхээр л яагаав нєгєє сагсчин гээд гудиггvй инээгээд гуяа алгаддаг найз минь. Жексон чинь дуулдаг юм, Жордан нь тоглодог юмаа хоёр єєр хvнийг хольж солиод байна, хойно урд нь оруулаад андуурч эндvvрээд байнаа гэхэд, худлаа яриад байгаарай, хvн цаашлуулаад байна уу, хvvхэд шиг хуураад байна уу, хєдєєний мангуу гэж бодов уу, хєєсєн мантуу гэж санав уу гэх. Сумандаа л би чинь шигшээ нь, сул довтолдог нисдэг нь гээд дахиад л дэвхэрч дээд доод айлыг паар тогшуулж дэргэдэх намайг инээлгэдэг найз минь. Мєнхєє минь тэднийг мэдэхгvй ч мєн ч олон зvйлийг надаас илvv мэднэ дээ. Сумын атаман нэртэй, сул задгай яриатай ч нэг ч хvнд гар хvрээгvй, нэрэлхэхдээ л худлаа хэлдэгийм. Дандаа л тонгорч унагаагаад тойгдож даваад давхар ачсан, далбаан дээрээс нь гуд татаад нармайг нь цєм цохиод насны тоолонгоор амбаардаад гээд л гэнэгvй худлаа ярьдаг ч гэмгvй сайхан найз минь. Удахгvй найз нь явах нь, удаан хvлээх байх даа. Намайг ирээгvй ч тэр минь найраа хийж хуримлана. Yvнийг нь би мэднэ, vнэндээ тэр минь ч мэднэ. Намайгаа л хуурч найздаа хоргодож байгаа нь тэр, насан багынхаа андыг санаж байдаг нь л энэ. Намайг очих бvрт гэрэвшиж угтдаг найз минь, удалгvй дасаад ирэхээрээ удаан суулгадаггvй анд минь. Буцах болохоороо би хамаг хувцасаа vлдээхэд булган нударгатай дээлэндээ мєнгєн товч хадаад... Даарвал ємсєєрэй, дах л гэсэн vг, халууцвал яахав ханыхаа араар шидчихнэ биз гээд бас л гуниггvй зангаар гутрахыг мэдэхгvй инээдэгсэн. Хэзээ найз нь даарах ч билээ, хэл зvггvй vстэй дээл ємстєлєє. Хаана яaж авч явах вэ дээ, халууцаад хананыхаа хаагуур нь ч шидэхэв дээ. Гээд муу найз минь гэмгvй баясаад л суугаа, хамгийн vнэтэй юмаа хадгалж байгаад єгсєн нь тэр. Дээлийг нь найз нь авч явж амжихгvй ч дэндvv их итгэлийг чинь євєрлєєд л явнаа. Мєнхєд бид сайн найзууд байнаа, Мєнхєє чи минь наддаа тvшиг тулгуур минь шvv. Харь нутгийг би ингээд л зорилоо, харьж ирэхэд та нар минь эрvvл энх байгаарай. Хvлээх сайхан шvv анд минь, хvлээсэн хvн хvрээд ирэх бvр сайхан шvv. Олон жилийн дараа би эргэж ирэх ч магад, онцолж хэзээ ирэхээ одоо тааж чадашгvй нь.... Yнэндээ би олон жил сурах байх даа, vсээн цайлгаад ч ирж магад, vстэй дээлээ тэгэхэд л ємсєн, vеийнхээ та нартай сайхан шинэлнээ... Онгоц хєєрєєд оргилуун хvсэл минь тvрvvлээд л явчихлаа. Одоо онгоц тэнгэрт гарсан шиг олон єдєр хvлээсэн сэтгэлд оосор байхгvй ээ, онцлоод хэлэхэд очих газарт тvрvvлээд хvрчихсэн л байгаа. Нутгаасаа холдох тусам сэтгэл минь эзгvйрэх юм, гадаад руу ойртох тусам итгэлээ чанга атгах юм. Эргээд ирнээ хvv нь эсэн мэнд суугаарай, буцаад ирнээ би, буянтай сайхан нутаг минь. Нутаг минь нулимсан дунд vзэгдэнэ, энэ чинь зєвхєн эхлэл нь шvv, эмзэг сэтгэл минь чи ирэх єдрvvдэд яaх болж байна, эргээд ирэхдээ суутан болж эх орноо хєгжvvлэх минь яалаа. Чулуугаа би гаргаж ирээд чухам vнэнээ тvvнд л хэллээ.....

2 comments:

  1. нээрээ, чулуу бас нутгаа санадаг юм гэсэн шүү.

    ReplyDelete
  2. avch garsan chuluugaa atgaad udahgui harih yumsan.

    ReplyDelete