Wednesday, March 26, 2008

Бяцхан сургааль-2

Хvн болж терсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв!
Хvнээс хvчтэй амьтан энэ ертенцед vгvйн учир
Хvнээс чи айж, болгоомжилж яв!
Буруу биш, зев сэтгэлтэй явбал чинь
Бурхан бус, хvн, чамайг аварна.
Булзаж мэхэлж, хорон санаатай явбал чинь
Буг биш, хvн, чамайг ална!
Цэцэн ч бай, тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит херс юм.
Хэрвээ чи, еерт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хvний сэтгэлд чиний телее цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно!
Алив бvхэн, ганцхан едреер дуусдаггvй.
Аавын хvvтэй ганцхан уулзаад енгердеггvй.
Амьдралын олон давааны чухам ямар оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх!
Зурвасхан тохиолыг, vvрд vл мартан
Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно.
Аар саархан юманд vл хайхран
Аягvй нэгэн ул мер хvний сэтгэлд vлдээвэл
Он жилийн уртад тэр, чиний эсрэг
Ой хевч болтлоон ургасаар явна.
Ярвагар явахдаан хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн едрее тэр ойд орно.
Гaрах газаргvй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана!
Херенге зеер, нэр алдар, албан тушаал
Хегшдийн буян, залуугийн тэнхээ, найз нехед
Аль нь ч гэсэн eнee байвч, маргааш хоосон
Алга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээр!
Дайсан нeхeр хоёрын аль нь ч гэсэн
Дандаа уншиж явах амьд хуудас бол
Yхэн vхтэл гагцхvv чиний нvvр мeн!
Yvний учир, тэр хуудсанд инээмсэглэлээс eeр юу ч бvv бич!

1975-VIII-24Р.Чойном Сvмтэй будрын чулуу 1990, 123-124-р талууд

4 comments:

  1. Utga togoldor saihan shuleg shuu.

    ReplyDelete
  2. Ойрдоо Чойном, Бямбаа хоёроос сургамж их аваад байгаа шүү, өдөр бүр та хоёрынхоо үнэт сургаалийг даган мөрдъе кккк

    ReplyDelete
  3. Ойрдоо Бямбаагийн хүчинд Чойномын шүлгийг их уншиж байна шүү.

    ReplyDelete