Sunday, February 15, 2015

Маки зүши

Маки зүши гээд далайн байцаанд ороосон будаа. Манайхан кимбаб гээд солонгосоор хэлээд байдаг юм билээ. Будаагаа юу ч билээдээ нэг юмтай холиод ийм ягаан өнгөтэй болгочихсон. Дангаар нь ч агшааж болно. Шар нь өндөг, ногоон нь өргөст хэмх, цагаан нь урт төмс гээд нэг тийм уртаа гэгч нь ногоо байдаг юм. Тэрийг бас ингэж түүхийгээр нь идэж болдог юм билээ.
За ингэж будаагаа ороож идэхдээ төрөл бүрийн амьтны дүрс оруулаад хийнэ. Будаагаа болон янз бүрийн ногоогоо дэлгэж тавихдаа учир жанцангий нь олж зулдаг юм билээ. Бүр ном сэтгүүл ч их зарагдана. Орц болон зулах аргатай. Нэгийг худалдаж авна л гэж бодоод байгаа. Баяжихаараа хэхэ. Хийж сурах санаа их байгаа, хааяа баярын ширээгээ засахад хөөрхөн санагдсан. Ном худалдаж аваад, хийж сурахаараа блогтоо оруулахыг хичээнэ ээ.

2 comments:

  1. харин лаг загварлаг кимбаб юм биш үү би саяхан ногоон улбар буузтай монгол ресторан харчихаад нүд сэргээд юу юу юутай хольсон бэ гээд л хамаг бодож байсан бодлоо сэгсэрчихээд хэсэг баяссан юмсан, шинэ нээлт нээчихсэн аятай ккк...би бас хоолонд муу хүүүн тэгсэн мөртөө шинийг санаачлагч /хоолны/ шинэ бичлэгийг чинь завтай үеэрэ уншаад бас хоол хийж сурая ккк

    ReplyDelete
  2. hehe. uunees ch iluu zagvarlag kimbab bnaa, bna.

    daraa nom avch bgaad zurag oruulnaa.

    ReplyDelete