Wednesday, November 11, 2015

Тогоруу ба оймс

Энэ долоо хоног хувь, хувьсгалын ажил гэж гар урлалаар занималдсан долоо хоног байлаа.

Ажил дээрээ баахан тогоруу нугалж хийв. Учир нь энэ сарын сүүлээр манайхан нэг арга хэмжээ зохиох юм. Тэрний сурталчилгаа самбар дээр энх тайвныг бэлэгдэж цаасан тогоруу чимэх юм.
Өнгө өнгийн л тогоруу хийв. Ялгарч харагдуулахын тулд тод өнгөөр хийсэн.

Далавчийг нь дэлгэхээр ийм тогоруу болно.
Хувийн гар урлал гэхээр, оймс, хэдэн ширхэг үсний боолт нэхэв. Цайныхаа цагийг хүртэл ашиглаж нэхэв. Хэ хэ. Учир нь цаг жаахан давчуу байсан тул.
Оймс ч яахав эзэнтэй, энэ сард уулзаж учрах хүний минь тоо ихдээд, тэр бүр уулзаад байж чадахгүй хүмүүстээ яг улирал нь эхэлж байгаа болохоор оймс нэхээд бэлэглэчих санаатай. За энэ ягааныг нь том зулзагатаа нэхэв.
-Та дандаа л оймс нэхдэг байж, охиндоо нэхэж өгдөггүй гэж хошуугаа цорвойлгож байгаад том зулзага янаг ягаан оймстой болсондоо баяртай байна.

Харин бага зулзага атаархлын нүдээр хараастай.
-Гоё юм аа, хөөрхөн юм аа, надад таарах нуу?
гэж углаж үзсэн. Хэ хэ. Харваас таарахгүй оймсыг.

Жаахан томдуулж нэхсэн. Эд чинь цагаар өсдөг болохоор, ирэх жил аягүй бол багадчихлаа гээд явж мэднэ. Тэгээд ч дотор нь оймс, тирко гээд өмсөхөөр яг л болно. 

Нээрээ бага зулзагын атаархдаг зүйлийг дараа бичнэ ээ, марталгүй. Нээх хөөрхөн. Бодохоор л инээд хүрээд байгаа. Хэ хэ.

7 comments:

Estee said...

Ямар гоё оймс вэ *O*
Би бол оймсны фен шд хэхэ

ZAYA said...

Бага зулзагын атаархалыг бичээрэй.

byambaa said...

bayarlalaa 2oo.

Zaya mini blogoo bich l dee, onegai. ;)

БМР said...

энэ оймс юун хөөрхөн юм бэ.. би багадаа ээжийг дуурайж оймс нэхдэг байсан л даа, даанч чанга нэхдэг болхоор өмсөхөд аягүй хэцүү болчихдог байсан шд ккк.. тэгээд яагаад ч юм аягүй хурдан урагдчихна, тэрнээс хойш нэхсэн оймсонд дуртай биш болсон байсан чинь энэ оймс хөөрхөн харагдаад байхын

byambaa said...

hehe, yamar ch oims uragdana shde. minii oimsnii erhii huruu bol bainga uragdana, gehdee nehmel bish oims. nehmel oims bol ihevchlen usgii ni uragddag tee.

БМР said...

харин тийн, өсгий нь амархан урагдаад байдгийн..

энэ урд талаас нь эхэлдэг хөөрхөн юм байна, миний мэдэх (ээжийн нэхдэг байсан кк) түрийнээс эхэлдэг нь өлмий нь шомбойгоод байдаг байсан санагдаж байна ккк

byambaa said...

hehe,bi ni bas turiinees ni eheldeg bsn. sonin boldog l bsn ldaa, toohgu l yavad bsn bolohoos hehe. harin sayhan zoriglood shine argaar ulmiinuus ni ehelj uzsen, dajgui shu.