Saturday, November 21, 2015

Эмээ найз

Намайг фэн-лдэг цөөхөн эмээ нарын минь нэг. Дандаа л өвөө найзтай ч ганц нэг эмээ найз бий бий.

Энэ удаад уулзсан эмээ найз минь, нэлээд хэдэн жилийн өмнө хамт монгол явж байсан юм. Ажлаар. Тухайн үед л далан хэдтэй гэж байсан, одоо бол ная дөхсөн байх аа.

Эмээтэй уулзаж идэж уусан тухайгаа бичиж байсан санагдана. 

Нэлээд хэд хоногийн өмнө утасдаад л
-Монгол хоол хийж идэцгээеэ, таминь ээ. Цаг нар байна уу? Бусад хүмүүст хэл дуулгасан, чиний минь цаг зав хэр байна?
-За байз? Том зулзага дугуйлантай, яг энэ хавьдаа хийвэл болж байна аа. Дундуур нь том зулзагаа тарах үед нь очоод авчихна. Хол бол жаахан тиймхэн байна аа.
-Ойлголоо, гэрийн чинь ойр хавьд гал тогоо зээлүүлэх газар хайна аа. Олчихоод эргээд залгая. Яг тэд дэх өдрийн тэр цагийг онгойлгож байгаарай, гуйж байна. 80 гарчихсан эмээгээр гуйлгаж бариад их эд ээ би чинь. Ккк

Үе үе ингэж бидний хэсэг хүмүүсийг цуглуулж, хоол унд болдог юм, эмээ минь. Би болон гэр бүлийнхэн минь монгол хоол хийнэ, эмээ болон бусад япон хүмүүс япон хоолоо хийнэ. Дараа нь буу халангаа идэж ууна.

Монгол явсан үеийнхээ хөгтэй явдлаас ярина, сайхан санагдсан зүйлсээ ярина, онцгүй санагдсан, бэрхшээлтэй санагдсан зүйлсээ ярина.

Манай гэр бүлийн улаан фен. Хань ижлийг минь эр хүн байж хоол сайн хийнэ, бууз хуушуур сайн чимхэнэ. Том зулзагыг минь хүүхэд юм байж бас л бууз хуушуур сайн чимхэнэ. Ногоо сайн арилгана. Хутга сайн барина гээд л магтаж гарна. Хэ хэ.

Би наана нь даруухан загнаад л
-Хүүе, энэ чинь монголд хэвийн үзэгдэл. Харин ч том зулзага гурил зуурч чадахгүй, том гурил элдэж чадахгүй, монголд бол өдий насны охидууд их сайн чаддаг зүйлийх нь нэг гээд л монголчуудаа магтана.

Эмээ мөчөөгөө өгөхгүй, цугласан япончуудад
-Та нар суралцах хэрэгтэй, манай япончууд сүүлийн үед ингэж гэр бүлээрээ ширээ тойрч хоол хийх нь багасаад, гэр бүлийн уур амьсгал, харилцаа хөндий хүйтэн болоод байгаа юмшд.
гэнэ.

За баахан оршил биччихлээ. Ямар хоол хийсэн, яасан ийсэн тухайгаа зураг хөрөгтэй оруулна аа.

5 comments:

БМР said...

хэхэ хөөрхөн эмээ вэ

Mom of twins said...

Япончууд настай болоод ирэхээрээ иймэрхүү юманд дуртай болох уу

Anonymous said...

hehe huurhun sanagdlaa.

Anonymous said...

Гоё юм аа. Улс нь өндөр хөгжилтэй, баян байхаар иргэд нь бас дагаад ямар ч стрессгүй, сайхан байдаг байх аа.

byambaa said...

nastai uls chin tetgevert garahaaraa manaihan shig unuu margaashaa huleehgui ee. ulam l uuriiguu hugjuuleh mini geed guigeed bdg yum bilee.

stress bnaa bna. buhel buten uls hoino. arai uur turliin stress bna.hehe