Tuesday, November 03, 2015

Амьдаар нь харав

Энэ хөгжмийг.

Зээлж ирж болдог гэнэ. Гэм нь гэртээ үлээхээр жаахан хэцүү. Учир нь хавь ойрын хөрш айлууд дараа нь гомдол мэдүүлээд давхичихна шүү дээ. Манайхан паараа нүддэг шиг. Манай доод айл нүдэхээр ээж минь халбага, сэрээ аль нэгээр нь эргүүлээд л нүддэг байж билээ. Хэ хэ. Энд чинь одоо паар гэж байх биш. Шууд л хаалга нүдээд ороод ирэх байх даа. Үгүй ээ, тэгэхгүй юм байна. Байр хариуцдаг үл хөдлөх лүү утасдаад, тэндээс бидэн лүү утасдана. Яг хэн гомдол гаргасан тухай бол хэлэхгүй шүү дээ. Хавь ойрынхон чинь л гэж хэлнэ. Яг хэн гомдол гаргасан гэдгийг нь мэдчихвэл дараа нь тэр хүнтэйгээ таарвал хэцүүхэн зүйл болно оо доо. Ккк

За тэр ч яахав.

Ийм учир шалтгааны улмаас бид хажуугийн голын эрэг дээр очиж үлээв. Хэ хэ. Тэнд хүмүүс алхана, гүйнэ, радио асааж байгаад л дасгал хийнэ гээд л чөлөөтэй. Том зулзага сургуулилалтаа хийж, бага зулзага бид хоёр хорхой шавьж харж баяссан шиг ээ л хоёр цаг хэртэй болов.

Нэг хөгжилтэй нь
Үдээс хойш нэг хүнтэй уулзах ажилтай байсан тул хөгжмөө цүнхлээд машин луугаа явав аа. Тэгсэн ард том зулзагын ёхххх гэсэн дуу хадаад л явчихав. Үдээсэндээ тээглэж унаад. Хөгжим нь тэрүүхэнд үсрээский. Охины өвдөг шалбарааский. Тирко урагдааский.

Охин би ч яахав хөгжим гэсээр онгойлгоод үзсэн чинь гайгүй ээ, өнөөх нь. Аргагүй хамгаалалтын цүнхтэй тулдаа эвдэрч барьсангүй. Хөгжим гайгүй байгааг мэдсэн улс чинь сая л охиныхоо өвдгийг харлаа шд. Ёооё, аймаар шалбарчихсан байсан. Охин ч гэнэт өвдсөнөө санаж ёолов. Тэгснээ бас хайран тирко, хамгийн аятайхан нь байсан юмсан л гэсэн. Орой өвөөд нь хэлсэн чинь
-Миний охин, нэг муу хөгжмөөс дор болчихов уу?
-Эвдэрчихвэл төлж өгөх хэрэг гарна шүү дээ. Чамгүй үнэтэй эд байх чинь билээ.
Би бас мөчөөгөө өгөхгүй байна аа тэнд. Ха ха

За тэгээд өөрөө бүдрээд уначихсан том зулзагатаа нэг тирко авч өгөх өртэй хоцрох шив дээ. Ккк

Нээрээ үлээж үзэв. Дуу гарахгүй байсан. Бас тусгай арга барил байх шиг байна. Тэгсэн бага зулзага үлээгээд дуугаргаад байх юм. Сонин.

No comments:

Post a Comment