Monday, November 16, 2015

Баяжихаа шахсан нь

Ажлын минь нэг хүүхэн дээрээс л надад хэлээд байсан юм. Тэнд тэгж хүмүүс өөрсдийн хийсэн гар урлалын зүйлсээ зардаг юм билээ гэж. 

-Энэ удаад би талбайдаа тарьсан ногоогоо аваачиж зарна. Бас хажууд нь ганц нэг үсний боолт нэхэж зарна. Чи зарахгүй юм уу?
-Яг зарна гэхээр бас жаахан санаа зовоод байна л даа. Дээрээс нь ганцаараа.
-Энэ удаад хоёулаа цугтаа нэг лангуу түрээслээд зарж үзэх үү?
-Тэгье л дээ.

За тэгээд л оройд нэг үсний боолт нэхэж тавьдаг гэж байгаа. Нийт 12 ширхэг үсний боолт нэхсэн. Зарагдах болов уу гэж санаа бол байнга зовоостой шүү дээ.

Яг тэр өдөр бороотой. Хүн цөөхөн байж таараад. Ирсэн хүмүүс элдэв химийн гаралтай бодис хэрэглэлгүй тарьсан ногоо худалдаж авах гэж ирдэг хүмүүс байдаг юм байна.

Үсний боолт авна гэж ирэхгүй нь ойлгомжтой. Гэхдаа яг миний хажууд нэг лангуун дээр дандаа гар хийцний хүүхдийн хувцас зарж байсан. Ашгүй яг хажууд байсан тул баахан тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг зүйл болсонгүй.

Тэгээд хэдэн ширхэг боолт зарсан гэж бодож байна?  Ганцханыг. Хэ хэ
Аавтайгаа хамт ирсэн нэг охин худалдаж авсан. Ягаан өнгийн боолт.
За энэ нэг орой бөөндсөн нь. Үүнээс гадна бор өнгийнх бас байгаа. Ягаан боолт гурвыг нэхсэнээс нэгийг нь зарсан. Амжилттай байна уу? Хэ хэ. Ямартай ч резинийхээ мөнгийг эргүүлж олсон.

Үлдсэн арван нэгийгээ бас нэг арга хэмжээнд зарж үзнэ. Дээрээс нь дахин ганц нэг ягаан боолт нэмж нэхээд. Бага насны охид бол ягаан өнгийг л сонирхох юм билээ.

Том зулзага бас ирэх хавар төгсөх дугуйлангийнхаа сэнпай нарт бэлэглэх гэсэн юм, ээж ээ. Та надад нэлээдийг нэхээд өг тэгэх үү? гэж хамгийн хөөрхөн дээрээ тавьж байгаад л гуйгаад байгаа. Би нь жаахан үнэд ороод л байж байна.

Жич: сэнпай-дээд ангийн ах эгч нарыг хэлнэ.

5 comments:

ZAYA said...

Амжилттай байнаа, анхны гэхэд нэгийг зардаг чинь. Амжилт хүсье.

byambaa said...

Bayarlalaa. Daraa zunduug zarahiig hicheenee. hehe

Julia said...

Амжилт. Дараа зөндөөнийг зарлаа гээд пост оруулаарай. Бизнесийн эхлэл болох нь байна ш дээ.

БМР said...

Таны хобби-руу орж уншсан чинь угладаг ороолт харагдаад хорхой хүрчихлээ, даанч нэхэж чадахгүй байхөө, нэхээд өгөх хүн олдохгүй л байхдаа гээд сууж байна ккк

byambaa said...

bayarlalaa. zunduug zarsan shuu. hehe

ugladag oroolt bas zugeer yum bilee, uglaad l boloo haha.