Saturday, November 07, 2015

Хөгжөөнт боулинг

Бас л уламжлалт бичлэг.

Гэснээс энэ жилийн хорооны зугаалгандаа явж амжихгүй тул зугаалганы тухай уламжлалт бичлэгээ бичиж чадахгүй шүү. Хэ хэ

Томчууд, бага сургуулийн хүүхдүүд хоёр үе тоглосон. Цэцэрлэгийн насны хүүхдүүд нэг л үе тоглосон.
Энэ хүмүүс их мундаг тоглох юм өө. Нэг өнхрүүлэлтээр л бүгдийг унагаад байх юм. Бага зулзага нэг удаа бүгдийг унагаж, би хоёр ч удаа страйк буюу бүгдийг унагав. Урамтай юм билээ. Хэ хэ.
Хөгжөөнт гэсэн болохоор нь бага зулзага бид хоёр л хөгжилдөн тоглов. Түрүүлэх барих ойлголт байсангүй. Тэмцээний сүүлд аваргаа шалгаруулж байр эзлүүлсэн.

Оролцсон хүүхэд бүр нэг дэвтэр, нэг балын харандаагаар шагнуулсан. Мөн эхэнд нь хүүхэд бүрт ундаа, амттан өгсөн. Томчуудад цай өгсөн.

Байр эзлүүлээд дуусахад хүн бүрт нэг нэг цай эсвэл кофе, 2 ширхэг амтат талх тараасан.

За баахан идсэн ууснаа л бичих шив дээ.

Гэхдээ иймэрхүү идэж уух юм үнэгүй тараадаг арга хэмжээнд оршин суугчид ихээр оролцдог юм билээ. Чухал чухал хүн уриад л лекц сонсох гэх мэт арга хэмжээнд тэр бүр хүмүүс оролцох нь бага байдаг учраас л ямар нэгэн арга хэмжээнд адаглаад ундаа, цай тараадаг байх гэж бодсон.

Түрүү жил хань ижил баян ходоод болоод ном худалдаж авах эрхийн бичгээр шагнуулж байсан юм. Бага зулзагаа баян ходоод болоосой гэж битүүхэндээ горьдоод байсан чинь байдаггүй ээ. Хэ хэ. Шуналтай байна уу?

2 comments:

Piglet said...

Гоё юм бэ, ингэж цэнгэн хөгжилдөх юмсан.

byambaa said...

haaya tsengelden hugjih saihan shuu, bid margaash ni gereeree yavsan, huls muls garaad l saihan bsn. hehe