Monday, November 23, 2015

Эмээ найзын хоол

За шууд л зураг оруулаад явсан нь дээр байх тийм үү?

Хагас сайн өдөр номын дуу сонсож толгойдоо жаахан юм хийсэн. Бүтэн сайн өдөр нь гурил зуурч элдэж биедээ жаахан хөрөнгө оруулалт хийлээ шд. Хэ хэ. Нүүр номоор: нөхөртөө байнга цуйван хийж өгдөг эхнэрийн бие хаа гэж гуалиг, хөх мөх гэж янзтай байдаг гэсэн агуулгатай бичлэг яваад байсан даа. Тэгээд л би нь өнөөдөр цуйван хийж цээжин биендээ хөрөнгө оруулсан бөлгөө. Хэ хэ
Бугын махтай цуйван
Уг нь цуйван хийнэ гэж бодоогүй байсан л даа. Илүү гарсан материал ашиглаад хийсэн. Нэг өвөө агнасан бугын мах гээд авчирсан байсан юм. Тэрнээс нь жаахан гуйж аваад хийсэн. Мах бага талдаа. Угаасаа цуйвангийн гурил л гоё байдаг юм надад. Япон хүмүүс ч гэсэн маханд нь биш гуриланд нь илүү дуртай байдаг юм.
За энэ эмээгийн хийсэн хоол. Бугын махыг усан үзэм, самар зэрэг зүйлстэй хольж чанасан гэсэн байх аа. Яг хийж байхад нь харах зав гараагүй. Хуушуур, бууз, гамбир хийгээд түмэн завгүй байсан болохоор.

Нээрээ дээр нэг цуглахдаа илүү гарсан гурилаараа чихэртэй гамбир хийгээд тавьчихсан чинь хүмүүс амттайг нь гайхаад л байсан юм. Тэгсэн эмээ бараг зүүлдээд байдаг байсан юм байх. Гамбир идэх юмсан, гамбир идэж байна ч билүү? Хэ хэ. Инээд хүргээд байгаа юм чинь.

Тэгээд цаасан дээр идмээр байгаа монгол хоолны нэрсээ бичээд ирчихсэн, эд нараас заавал хийх нь энэ энэ гээд тодруулчихсан.

Би нь харин цуйван хийж өгмөөр санагдаад л сайн дураараа хийсэн чинь маш өндөр үнэлгээ өвсөн. Оноос өмнө дахин цуглахаар болсон. Хэ хэ. Бүр заавал цуглана шүү гэсэн.

Өөр хэд хэдэн төрлийн хоол хийсэн байсан чинь зураг байдаггүй ээ. Таньдаг японыгоо зургийг нь аваад надад явуулаарай гэж үүрэг даалгавар өгсөн чинь өнөөх маань дан монгол хоолны л зураг авч. Өөрсдийнхөө хоолны зургийг аваахгүй байх юм. Дараа санан байж бүх хоолны зураг шүү гэж хатуухан сануулахаас.

Хоёр зулзага маань өөрсдийнх нь нэр энгэр дээрээ бичээстэй хормогчоо өмсөөд л их сайн тусалсан. Бага зулзага хүртэл эмээгээс монголын хүүхдүүд мундаг гэдэг магтаалын үг сонсчихоод дүрдээ итгэлтэй гэгч нь туслав шд. Сармис, сонгинын хальс арилгаж өгөв. Ккк

Жич: Охидын минь нэртэй хормогч хийж өгсөн Н найздаа мааш их баярлаж байгаа шүү. Дараа нь аав ээж хоёрынх нь нэр бичээстэй хормогч хийж өгөөрэй, мартваа. Бас нэг санаа өгөх үү? Урдаа кармаатай байвал гоё шүү. Явцын дунд гараа угаагаад арчих алчуураа хийнэ, бал цаасаа хийнэ, бас ухаантай утсаа хийнэ гэх мэт. Ккк

3 comments:

Delgermaa Erka said...

японд ан агнаж болдын байхдаа? кэкэк ..
наад оронруу чинь очиж үзхйимсан

БМР said...

өө энэ дундуур уншигдаагүй үлдсэн бичлэг хэд хэд өнгөрчихсөн байна шд ккк

нээрээ хайрсан гурилтай цуйван гоё шүү, дээр нэг найз залуудаа хийж өгдөг баатар болсон чинь түлээд дахиж хийх сонирхол буурсан, одоо бол хоол хийлгэж л иддэг болсон хэхэ

byambaa said...

an agnadat tusgai unemlehtei humuus bnaa. unemlehgui bol buu barij bolkuu.

hiilgej ideh bas zugeer shuu. bi chin hani ijliigee tsuiwangaar avaad suuchihsiimaa gehgui yu. kkk