Wednesday, June 22, 2016

Аялал 2

Компанийн аялал бичлэгийн үргэлжлэл.

Уламжлал ёсоороо зохион байгуулалтынх нь тухай бичнэ ээ. 

Өглөө эртлэн босоод нүүр гараа угааж нөгөө хувцсаа өмсцгөөгөөд гарав.

Компани дээр нь цуглаад. Том оврын автобусанд суугаад хөдлөв.

За эндээс эдний олуулаа ямар нэгэн арга хэмжээ зохиогоод сурчихсан нь, дадчихсан нь эхлэнэ.

Ахлаж яваа хэлтсийн дарга бол тэр чигээрээ л бөөн туршлага. Хүмүүсийг хөгжөөх, инээлгэх, яриулах зэргийг чадварлаг хийх юм өө.

Уух зүйл, амттан зэргийг бэлдэж, мөн хөгжөөнт тоглоом бэлдэж. Хамгийн дажгүй санагдсан нь таавар. Очоод үзэх газрынхаа, байгууламжийнхаа тухай таавар бэлдээд ирж.

Би нь яг урд өдөр нь хальт харж байсан тулдаа ганц нэг асуултыг таав.

Ингэж таахдаа буудаж болохоор. Бөөрөнхий дүрс болон Х тэмдэглэлээтэй карт тарааж өгөөд, асуултанд зөв гэж бодсон бол бөөрөнхий, буруу гэж бодсон бол Х-г гаргахад л болно.

Шагнал нь бага насны хүүхдүүдэд амттан, ганц нэг дурсгалын зүйл. Томчуудад 1000 иений худалдаа хийх эрхийн бичиг. Гэр бүлээрээ олуулаа явсан улсууд бол түүж өгөх юм билээ.

Бага зулзага ээжийгээ дагаж хариултаа гаргаад л байснаа нэг асуултанд бүдрээд буруу хэлсэн чинь уурлаад бөөн л юм болов. Ккк

Явцын дунд караокэ зохиов. Яг би дуулах болчихдог юм даа. Намайгаа солгойг мэддэг хань ижил өмнөөс минь дуулж өгөв. Баярласан шүү.

Нээрээ дуулж чаддаггүй хүмүүс иймэрхүү үед л аягүй эвгүй байдалд орох юм аа тэ.

Уг нь солгой хоолой гэж байдаггүй гэсэн шд. Багаас нь эвлэгхэн дуулдаг болгоод өгдөг гэсэн. Энэ японд яг тэгдэг юм билээ.

Цэцэрлэг сургуулийн дууны хичээл ёстой гоё оо. Би явбал дуучих болох байх шүү аягүй бол.

Шагналд амташсан би ч хань ижилдээ "би ирэх хагас сайных нь 2-р хэсгийхэнд нь ороод явчаад ирье" гэж цаашлуулав.

Ирэх жил бас хаа нэгтээ явна гэсэн. Заавал явнааа. Очих газрынхаа тухай судлаад, бүх тааврыг нь зөв таагаад бүх шагналыг нь цуглуулна аа. Хэ хэ.

Бууж суух цаг, цуглах хөдлөх цагаа яг таг баримтлах юм дөө.

Өө тийм. Бас нэг сүрхий санагдсан зүйл нь аялалд оролцсон бүх хүмүүсийг даатгалд хамруулж байж энэ аялалд оролцож байгаа тухай ахлаж буй хэлтсийн дарга автобус хөдлөхөөс өмнө  танилцуулсан.

Дараагийн бичлэгт яг зург хөрөгтэй бичлэг оруулна аа. Түр баяртай.

4 comments:

  1. гоё юмаа тэ, цагаа барих зохион байгуулалт сайтай нь их таалагдаад байгаан

    ReplyDelete
  2. хөөрхөн штэ, байнга орж ирж сэтгэгдлээ үлдээдэг.

    баярлалаа.

    ReplyDelete
  3. хэхэ, таны улаан фэн болоод, бичлэг хийж үү гэж харах гэж л өөрийнхөө блогруу ордог болсон шд

    ReplyDelete
  4. баярлалаа, нэг ч гэсэн фентэй байна гэдэг чинь надад том хувь зохиол.

    ReplyDelete