Tuesday, June 28, 2016

Шагар сонгино

Толь бичгээс хайж хайж энэ үгийг олж авч байсан юм. Хэлбэр нь сармис шиг л дээ.

Үүнийг даршлаад карийтай будаатай голцуу иддэг. Гэхдээ өдөр бүр 5 ширхэгийг идэж байвал цусны эргэлтэд сайн, цус шингэрүүлдэг гэж ярьдаг юм.

Нэлээд олон жилийн өмнө хүнээс үнэгүй аваад хоёр ч жил дарааллан дарж байлаа. Сүүлийн хэдэн жил дараагүй, энэ жилээс даршилахаар шийдээд байгаа нь энэ.

Манай мужийн нэг бренд бүтээгдэхүүн. Хуурай элсэрхэг хөрсөнд тарьдаг. Цэцэг нь нил ягаан өнгөтэй. Тэрийгээ бас аялал жуулчлалын нэг хэлбэр болгоод, хүмүүсийг урин дуудаад байна. Зураг дарахад, нүдээ баясгахад, сэтгэлээ баясгахад ид тохиромжтой цаг улирал нь шүү гээд л мэдээгээр, сонин хэвлэлээр зарлана.

6 сар гарангуут хүнсний бүх дэлгүүрүүдэд худалдаалагдана. Ногоон чавгатай уралдаад л зарагдана шүү дээ.

Айлын гадаа зүгээр л нэг модноос ургачихдаггүй болохоор үнэгүй олдох нь ховор. Хэ хэ. Бас үүнийг тариалдаг танил, найз нөхөд байдаггүй. Яаж тийм найзтай болох вэ? Ккк.

Үнэгүй ногоон чавга шуналтаж дарсан хүн чинь үнэтэй, өөрөө худалдаж авч хийх зүйлдээ жаахан хойрго хандаад, 2 кг-ыг л худалдаж авсан. Ккк. Дарах цуугаа бас өөрсдөө худалдаж авна шүү дээ. Тэгэхээр бас л хөөрхөн мөнгө зарцуулдаг юм. Дээрээс нь саваа бэлдэнэ гээд л.

Чамлахаар чанга атгаад бага гэлтгүй жил бүр дарж байна аа. Эрүүл мэндэд ч сайн... Амттай байх болог гэж өрөөе. Нээрээ 3 долоо хоногоос идэж болно, бараг дөхөж байгаа байх. Намайг бичлэг хийх гэж явсаар байтал.

Ийм ягаан цэцэгтэй. Талбай дүүрэн ургасныг нь харахад бас л нүд баясам юм билээ. Гэхдээ зурагтаар л харж байсан. Ирэх жил очиж цэцгэнд төөрсөн нь гэдэг зураг татуулна аа.
Хурааж авсны дараагаар нэг иймэрхүү. 
Угааж цэвэрлээд даршилсан байдал. Тусгай цуу байдаг юм. Тэгээд ганц нэг чинжүү хийгээд л болно. 3 долоо хоног дарна.

Зургийг нет ахаас татаж орууллаа. Баярлалаа нет минь. Үргэлж мэдээллээр хангаж байдагт талархдаг шүү. Ккк

4 comments:

  1. らっきょう байна шд, би маш их дуртай. Гэхдээ дарах биш идэх дуртай хэхэ. Яасан мундаг юм бэ? Амжилт, гоё амттай болох болтугай!

    ReplyDelete
  2. teh, rakkyo. bi bas ih durtai. bayarlalaa.

    ReplyDelete
  3. Аавын хашаанд ургадагтай их төстэй юм. ухаж үзнээ ккк. Сонгины төрлийн ургамлын цэцэг ихэнх нь иймэрхүү цэцэгтэй бхор яг жинхэнэ Монгол нэрийг нь олох юмсан. Таана мангирын цэцэгтэй төстэй л юм.

    ReplyDelete
  4. тийм үү? тэгээрэй, ухаж үзээд бичээрэй.сонгинытөрлүүд ийм цэцэгтэй юм бол шагар сонгино гэж мөн байж ч магад.

    ReplyDelete