Sunday, August 28, 2016

Торойгоод л үлдэв би

Өнөөх шавь минь англи хэлнийхээ чадварыг дээшлүүлнэ гээд Филиппин яваад өгсөөн. 1 сарын хугацаатай англи хэлний сургалтанд сууна.

Сайн яваад ирээрэй, сурлагад нь өндөр амжилт хүсье гээд л сүүлчийн уулзалтыг өндөрлөв.

Очсон газрынхаа сонин сайхангаас дуулгана аа гээд цаанаа л нэг догдлоостой хүн.

Тэтгэвэрт гараад нэлээд хэдэн жил болчихсон манайхаар бол өвөө шүү дээ. Хэ хэ.

Тэтгэвэрт гарсныхаа дараах амьдралыг эд нар хоёр дахь амьдралын үе гэж нэрийддэг юм билээ. Үр хүүхдүүд нь томроод тусдаа гарчихсан. Ач зээгээ харна гэж түүртэхгүй улс ингээд л амьдралын зугаатай үе ирж байна гэж үзнэ.

Мэдээж бүгд бол тийм биш шүү. Дотор нь тэтгэврийн хэд нь хүрэлцэхгүй цагийн ажил хийх ч хүн байна. Ач зээгээ хараад завгүй хүн ч байна. Ганцаархнаа ч хүн байна. Өвчинтэйгээ тэмцэх ч хүн байна. Амьдрал баян шүү дээ.

Ингээд л эргэн тойрны хүмүүс шинэ зүйл эхлээд, ийшээ тийшээ яваад байхаар бяцхан атаархал төрөх юм. Хэ хэ. Угтаа би ч өөрөө монголд байгаа хэдийгээ бодвол гадаадад байгаа шүү дээ. Ккк.

-Зөө зөө, таныг хүлээж байх 2.5 жилийг ямар нэгэн юм шинэ зүйл сураад л хүлээж байя доо. Ирээд харин юун монгол болчихов оо, би хүлээж байгаа шүү.
-За. Гээд л инээд алдаад байсан.

Цэрэгт явж буй амрагаа хүлээх гэж байгаа хүн шиг л байлаа шд би. Хи хи. Филиппин явж ирчихээд ирэх жилийн 1 сард Канбожия явах юм. Тэндээ 2 жил болоод ирнэ.

Цаг хугацаа ч хурдан өнгөрнө дөө тэ. Харин энэ хугацаанд би ямар шинэ зүйл оролддог юм билээ байз? Англи хэл? Франц хэл? Солонгос хэл? Орос хэл? Дандаа гадаад хэл болчихлоо. Хэ хэ.

За за гол нь эрүүл саруул, гэрийнхэн дундаа эргэлдээд л байж байвал болно доо болно.

Та нартаа ч бас амжилт шүү.

2 comments:

  1. сургуулиа төгсөж байгаа хүмүүсийг хараад атаархаад сууж байнөө, өнөөдөр энд бас хичээл ороод сургууль оюутнуудаар дүүрчихэж хэхэ

    ReplyDelete
  2. хэхэ, жаахан юмнй сайн сайхныг олж хараад, бяцхан атаархал төрж байна гэдэг өсөн дэвжихийн эхлэл байхаа, тэгж боддог болсон хэхэ.

    ReplyDelete