Thursday, September 08, 2016

Гуйлтанд учир

Гуйх хүн бөхийж
Гуйлгах хүн гэдийнэ

Өө зөндөө л олон янзын гуйлт байна шүү дээ.

Би ч өөрөө хүнээс их гуйна, хүн л болсон хойно. Аль болох хямраачихааргүй гуйлт байлгах юм сан гэж хичээнэ шүү дээ. Заримдаа санаснаар болдоггүй ч...

Энэ удаад гуйлгасан тухайгаа бичих гээд л. Учир нь зарим нэг гуйлтаас болоод сэтгэл санаа давхар хямраад л явчих юм.

Өөрийн чадах зүйл байвал дуртай нь аргагүй л тэгээ тэг, бараг гуйгаагүй байхад нь надаас гуйгаарай гэх нь холгүй. Хэ хэ.

Саяхны нэг сэтгэл санаа хямраасан гуйлт гэвэл том зулзагынхаа эрүүл мэндийн даатгалын картыг зээлдүүлээч, монголоос ирсэн, даатгалгүй хүн үзүүлэх гэсэн юм.

Шууд л чадахгүй л гэлээ. Өвчнийх нь түүх үлдэнэ шүү дээ. Хойшид энэ улсад хэдэн жил ч амьдараа билээ? Тэгээд ч өөрийн гэсэн үзэл бодолтой, тэрийгээ ижий аавдаа чөлөөтэй илэрхийлдэг болж байгаа хүүхдийнхээ чухал картыг хууль бус зүйлд ашиглуулчихвал уурлана биз дээ.

Зүгээр ч нэг ханиад биш, нэлээд том зүйлд ашиглах гэж байсан болохоор амнаас шууд л чадахгүй гэдэг үг гарсан. 

Тэгээд ч энэ үйлдэл нь баригдчихвал зээлсэн, зээлдүүлсэн хоёулаа л торгуульна. Нэг ёсны залилан шүү дээ.

Бас жилийн эцсээр бүх л эмнэлэгт үзүүлсэн зардал он сар өдөртэйгөө ирнэ шүү дээ. Бид хань ижлийн компанийн шугамаар эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал зэрэгт хамрагддаг тул юмыг яаж мэдэхэв ажлынх нь газрын даатгалын асуудал хариуцсан хүн нь олоод харчихвал, хүүе том зулзага чинь тийм асуудалтай байсан билүү гээд л асуугаад явчихвал бид юу гэж хариулах уу?

Гэх мэтээр ургуулан бодоод л сууж байна даа.

Монголоос ирсэн оюутнууд хоорондоо ингэж их солилцдог гэж нэг хүнээс сонсож байсан юм. Яахав тэд төгсчихөөд эндээ үлдэж ажилд орохгүй, хэдхэн жил болоод буцчих тул асуудалгүй байж магад. Овоо хэдэн жилээр үлдэж ажиллах хүмүүст бол юмыг яаж мэдэхэв сүүлд нь асуудал үүсгэж магадгүй шүү дээ, тийм үү?

Эсвэл би хэт амиа хичээгээд байгаа юм болов уу?

Чадахгүй гэж хэлчихээд, тус болж чадаагүйдээ хэсэгтээ л сэтгэл хямраад, өгчихдөг ч байж уу гээд л бодогдоод байх юм.


Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
Буруу явбал будлиантай будлиантай замбуулин

Энэ сүүлийн бадгийг хэдэн жилийн өмнө хамаатны жаахан хүүхэд зохиож дуулж байсан юм. Тухайн үед өхөөрдөөд л өнгөрч байж. Сая харин санаад бичиж сууна.

Хүний хэрэгтэй, үнэтэй цайтай бичиг баримт, карт зэргийг хээв нэг гуйдагаа уг нь больчихвол тэ. Адаг сүүлд нь өгөөгүй бид л буруутай болж хоцрох байх даа.Ямар хүнсний дэлгүүрийн оноо цуглуулдаг карт өгч авалцах гэж байгаа биш.

Бас ихээ олон жилийн өмнө  нэг хамаатны ах банкны дэвтэр нээлгээд, картыг нь өгчих гэж гуйгаад, би ч юм бодолгүй за гэж хэлээд карттай болов оо, өгч явуулахын даваан дээр нэг учир мэддэг хүнд загнуулаад явуулахаа больчихсон. Хэ хэ.  Тэр ах хараар байсан юм.

Бас л олоон жилийн өмнө хань ижлийг нэг найз нь гадаад иргэний оршин суугчийн картныхаа хуулбарыг өгчих гэж гуйгаад, би урд нь учир мэддэг хүнд загнуулж байсан юм болохоороо хань ижилдээ учирлав. Тэгээд өгөөгүй шд.

Хүний газар хараар хэцүүдэж явсан олон улсад тус бололгүй, амиа хичээсэн улс даа би ч.

Гэхдээ бид ч бас хүний газар улс эх орныхоо нэрийг аятайхан авч явах гэж хэрэндээ л хичээж байгаа улс шүү гэдгийг ойлгох хэрэгтэй гуйж байгаа улс ч гэсэн, тийм ээ.

За тэгээд гадаад оронд ирсэн элэг нэгт хүмүүс минь толгойгоо, сэргэлэн зангаа зөв л зүйлд зарцуулахыг хүсье. Зөөлөн зөөлөн зөв амьдарцгаая.

7 comments:

  1. Ogoogui ni zuv sh dee. Nadaas hed heden udaa urilga gargaad ogooch gej guij bsan, bi ch shuud l ugui gedeg. Tegeed germand urigdaj irsen hun ni end ireed eldev yantsiin asuudal garagaval bugdiig ni toldog, deerees ni harlasan tohioldold zagdaagiin hamag ajillasan tsag, esen busiin buh zardaliig ni toluuldeg. Bi bol huvia hicheesen gej bodohgui bna, adilhan amidrah gej bgaa humuus bie biendee saad uchruulahgui baival zugeer tee.

    ReplyDelete
  2. пээ, тэгээд дараа нь том охин эмнэлэгт үзүүлэх болгонд тийм юмаа үзүүлж байсан гээд гараад ирвэл яах болж байна.
    Өгөөгүй нь зөв шүү. Ёстой дэлгүүрийн онооны карт байгаа биш, бага шаналж санаагаа зовоогоорой

    ReplyDelete
  3. h tiimeee, daatgaliig manai end bas hamaa za,baraagui solij uzuulne shuu dee uvchinii tuuh n ulddeg blhr hetsuu shuu. hanid tomuu tudii bol 1 udaa nudee aniad zaa gehsen, getel uchir jantsantai hund uvchin bol bolqueee.
    hetsuu hetsuuu, chadahgui l gesen deer burhan mini yuu ch boloo bilee heden ch amidraa bilee tiimee.

    ReplyDelete
  4. Negent uuriin tursun bus huuliin sistemd gadnaas irj zahiragdaj baigaa uchir zuvhun huuliinh n hureend l yavahiig hicheene tuunees hetervel neg hetsuudsen hun deer uuruu nemegdeed davhar hetsuudej 1 garziig 2 garz bolgono. Teheer tsagaach teneg baij bolohgui ee.

    ReplyDelete
  5. setgegdel uldeesen humuustee bayarlalaa.

    harin tiim ee, uguugui ni onoson l doo.

    yahav, amidral bayan, daraa uur zuileer tus bolj chadah udur bh biz dee.

    ReplyDelete
  6. Энэ бол чиний зүгээс санаа зовоод байх асуудал биш гэж бодож байна. Би ч иймэрхүү асуудалд орж байсан удаа олон олон. Анхнаасаа тайлбарлаад болохгүй гэдгийг нь хатуухан хэлчихэд дахиж гуйж зүрхлэхгүй байх. Харин тэр ирээд удаагүй учрыг нь сайн олоогүй хүмүүс байвал зөвлөгөө авах журмаар асуувал хэлээд өгвөл учир мэддэг хүн надад хэлж өгсөн гээд өөр шиг чинь талархах байх хэхэ.

    ReplyDelete
  7. Piglet; ug ni ch tiim l dee. gehdee l gants ch gsn mgl hun irsen zorilgoo buteesen bol geed bodchih yum. hehe.

    tailbarlaj helsen l dee. oilgol huleej avsan esehiig buu med...

    ReplyDelete