Friday, February 24, 2017

Зүйр үгийн ном 4

5 дахь дэвтэр нь.

Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм.

Энэ зүйр үгийг бол мэдээд байгаа юм.

Харин энэ зүйр үгийг сайн мэдэхгүй, санаанд огтхон ч орж ирэхгүй, ээжээсээ асуусан. Яг тохирсон эх хувь нь олдохгүй л байна.

Энд ингээд бичлээ. Мундагууд минь олоод өгөөрэй, хэлээд өгөөрэй.

よい行いは知られず
悪い行いは街中をかけ回る。
Сайн үйл үл мэдэгдэх
Муу үйл хотоор нэг тархах?

Мөхөс миний орчуулга нэг иймэрхүү. Яг монгол зүйр үгээ санахгүй, хайгаад олохгүйл байна.

Монголоор нь бичээгүй шууд япон орчуулгыг нь л бичсэн байсан болохоор тааж хэлэх гээд чадаагүй хэрэг.

За ингээд эх хэлний минь зүйр үг орсон номын танилцуулга үүгээр өндөрлөв.

Мэдээж дахин шинэ ном олохоороо танилцууламз.

Та бүхний сурлагад, ажил үйлсэд амжилт хүсье. Өөртөө ч бас амжилт.

2 comments:

  1. "Муу үг модон улаатай
    Сайн үг саад олонтой "
    юм болов уу? Би гэхдээ муу үг модон улаатай л гэж сонсож байснаас сайн үгтэйг нь сонсоогүй л юм байнав Сая google-дсэн чинь сайн үг нь гарч ирж байна. :))

    ReplyDelete
  2. Баярлалаа, нээрээ ийм зүйр үг бас байдаг шдэ тэ.

    Би бас муу үг модон улаатай гэж л их сонсож байсан юм байна.

    ReplyDelete