Monday, February 27, 2017

Хайрын баяр ба цагаан сар

Энэ жилийн хайрын баяр их дэвшилттэй.

Яасан гэхээр том зулзага хэнд ч шоколат өгөөгүй. Худлаа юм байна нэг том хүнд өгсөн. Жил бүр өгдөг юм. Бага зулзага бас дуурайж өгсөн. Учир нь тэднийд хааяа очиж буузаддаг юм. Тэднийх гөлөгтэй, гэхдээ одоо тэр нь ихээ том болсон гэсэн. Том нохой, ямар ч үүлдэр билээ, мартааский.

Бага зулзага яг 14-нд амарсан юм. Яагаав өнөөх айхтар цаснаар таараад. Би ажлаа тараад аягүй л бол цагт нь авч амжихгүй гээд аниатай нь амраачихсан. Тэгсэн маргааш нь ангийнхаа нэг бандиас шоколат авсан. Мэдээж ангидаа ил тод өгч авалцаж болохгүй. Ээж нь нууцаар өгсөн.

Том зулзагын ангийнхан, дугуйлангийнхан өөр хоорондоо ярилцаад бие биедээ өгч авалцахаа больё гэж тохирсон гэсэн. Ээж энэ санааг нь 200 хувь дэмжсэн.

Тэртэй тэргүй манайх гэдэг айл амттан гэхээр л ямар нэгэн төрлийн шоколат орсон зүйл иддэг болохоор.

Харин аав нь ажлынхаа хүүхнүүдээс гээд нэлээд хэдэн шоколаттай ирсэн.
-Яах гэж авдын бэ? 3 сарын 14-нд буцааж хариуг нь барих гэж бла бла. Хэ хэ
-Өгч байхад нь ямар буруу хараад зогсолтой биш дээ.
-За за тоглосон юм аа, ахиухныг авахгүй яасан юм бэ. Ха ха.

3 сарын 14-нд авсан хүмүүстээ эргүүлж хариуг нь барина. Хань ижил өөрөө очоод авчихгүй шд. Би л цайныхаа цаг магаар гарч марч гүйнэ. Өчнөөн олон төрлөөс алийг нь авахаа мэдэхгүй хэд хэд эргэлдэнэ.

Гурван бүсгүй аавдаа өгөөгүй, сайхан цуйван хийж идсэн.

Нээрээ манайх түрүү жил нүүхдээ 14-нд ёсолсон өдөр. Тэмдэглэлт өдөр нэгээр нэмэгдсэн. Хэ хэ. Нүүж суухад сайн өдөр яг тэгж таарсан юм.

Цагаан сарын тухай яг одоогоор чим чимээгүй л байна. Хэдхээн монголчууд дундаа захиа явуулсан чинь нэг нь ч хариу өгөөгүй л байна шд. Бүгд л завгүй хүмүүс. Би өөрөө тэдний нэг. Ккк

Тэгсэн эх оронд минь ёстой амьсгалж байна гэсэн. Өнөөх утаа мутааны асуудал баярын ачаар жаахан намдсан бололтой.

Ямартай ч сайхан битүүрээд, сайхан шинэлээрэй.

No comments:

Post a Comment