Wednesday, February 01, 2017

Цэцэрлэгээ төгсөх

Удахгүй цэцэрлэгээ төгсөх нь бага зулзага минь.

Багш нар нь бэлтгэл ажилдаа орчихсон байна лээ.

Байсхийгээд л захиа ирнэ. Тэд дэх өдөр тийм арга хэмжээтэй тул, тэдэн цаг гэхэд ирсэн байхыг хүсье.

Төгсөж буй хүүхдэдээ зориулж мэндчилгээ бичнэ үү, төгсөлтийн альбомонд нь наах гэсэн юм.

Гэх мэт.

Энд цэцэрлэгийн төгсөлтийн арга хэмжээ бас их энгийн, хөөрхөн болно оо.

Асран хүмүүжүүлэх, сурган хүмүүжүүлэх гэж хоёр янзын цэцэрлэг байна. Бага зулзага асран хүмүүжүүлэхэд нь явдаг тул, тэдний явуулдаг  арга хэмжээний тухай л бичдэг шүү.

Мөн эцэг эхийн төлөөлөл зохион байгуулдаг эг зүйл нь төгсөлт болдог өдөр бяцхаан хэмжээний цайллага хийдэг.

Тэр тухай танилцуулга хуудас бүхий том дугтуй ирсэн.

Агуулга нь цэцэрлэг дээрх арга хэмжээ дуусахаар цэцэрлэгийн ойрхон нэгэн газарт ангиараа цуглаж цайлна. Оролцох хүсэлтэй бол хүсэлтээ бичээд, анги даасан багш нарт талархлын мэндчилгээ бичих хуудаст мэндчилгээгээ бичнэ үү. Мөн тэр багшийг урьсан байгаа. Учир нь яслийн ангиас нь дунд анги хүртэл нь дааж байсан юм билээ. Тэр нь нэг хэсэг миний харж явсан бүлтгэр нүдэт эрэгтэй багш. Хэ хэ.

Нийт гурван багш нарт өгөх мэндчилгээ нууц тул, дугтуйнд хийгээд амсрыг нь наагаад тэрний ээжид өгнө үү гээд цэцэрлэгийн захиргаанд өгөөрэй.

Гэх мэт.

Энэ цайллага мэдээж төлбөртэй. Урьдчилан төлнө. Эцэг эхийн төлөөллүүдийн бэлдсэн амттан, ундаа байдаг. Хүүхдүүд ижилдэн дассан найз нөхөдтэйгөө дуртай амттанаа идэж, салах ёс хийдэг юм нэг ёсондоо.

Тэр хооронд таньдаг ээж аав нар хоорондоо буу хална. Сургуулийнхаа хэрэгслийг бэлдсэн үү, ямар өнгөтэй цүнх авсан бэ? гэж ирээд л.

Наана нь төгсөлтийнхөө альбомонд хийх зургаа татуулна гэсэн. Уг нь бүр нэг сарын сүүлээр зургаа авахуулах өдөр нь байсан боловч олон хүүхэд ханиад томуу тусаад амарч таараад, ирц бүртгэл муу байсан тул хойшлогдсон.

Ингэж зураг авахуулахдаа гоёж гоодохгүй. Өдөр тутмынхаа хувцастай л явахад болно. Харин төгсөх өдрөө гого хувцсаа өмсөж очно. Ээж аав нар бас гоё дээрээ тавигдана.

За тэгээд дор бүр нь бичээд явна аа.

2 comments:

  1. за ингээд цэцэрлэгээ төгсөөд сургуулийн сурагч болдог юм байжээ

    ReplyDelete
  2. BMP; harin teglee, yasan ch hurdan yum gej bodood l bj bna.

    ReplyDelete