Sunday, February 26, 2017

Боулинг

Байсгээд л боулинг гэдэг бичлэг бичдэг дээ. Хэ хэ. Уламжлалт бичлэг.

Хорооноос бага сургуулиа төгсөж буй 6-р ангийн хүүхдүүд, шинээр 1-р ангид элсэн орох гэж буй цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдийг цуглуулж нэг өдрийн үдээс өмнө эсвэл үдээс хойш хөгжөөнт боулинг тоглоно.

Энэ нь хавь ойрынхоо хүүхдүүдийг хооронд нь танилцуулах, өглөөд бага сургуульд жагсаж явахдаа хэн гэдэг хүүхэдтэй хамт явах нь уу гэдгээ мэдэж авах гээд л томоос том зорилготой.

Хагас сайн өдөр зохион байгуулсан ч би гэж хэнхэг хүн тул ажилтай байж таараад. Хүргэж өгөөд, тарах үед нь очиж авсан.

Бусдыг нь хорооны хүүхдийн хэсэг хариуцсан хэсэг ээж аавууд хариуцлага өндөр гэгч нь зохион байгуулахыг мэдэж буй тул  санаа зовох зүйлгүй л ажлаа хийв.

Бага зулзага жаахан бишүүрхээд үлдсэн, тарахдаа нүүр хагарсан, хөгжилтэй байсныгаа гайхсан хүн байв.

Шинээр элсэн орох хүүхдүүдэд балын харандаа, дэвтэр. Төгсөөд явж буй сурагчдад ном худалдаж авах эрхтэй каарт бэлэглэдэг.

Явцын дунд ууттай амттан өгдөг. Энэ жилийн амттан харин дажгүй санагдсан. Доонац байсан. Уух зүйлээ хүүхдүүд өөрсдөө авч очдог. Гэхдээ энэ жил цай болон жүүс тараасан байна лээ.

 Бүх хагас, бүтэн сайны амралтын өдөр нэг иймэрхүү ажилтай л өнгөрөөж байна. Өнгөрдөг хагас бүтэн харин цасханыхаа ачаар гэрээс гараагүй амарсан юм байна. Хэ хэ.

No comments: