Monday, February 06, 2017

Завгүй бүтэн

Ажлын газраас минь гадаад оршин суугчдад зориулсан хоёр янзын лекц, хятадын банш чимхэж сурах арга хэмжээ, төгсгөлд нь чимхсэн баншаа чанаж идээд хоорондоо танилцах, нөхөрлөх арга хэмжээ зохиосон юм. Бүтэн сайнд.

Уг арга хэмжээнд ажлаар биш, зочноор? оролцогчоор хань ижил, бага зулзагатайгаа явах төлөвлөгөөтэй байлаа. Том зулзага өнөөх л нэг дугуйландаа.

Тэгсэн нэг ажилтан маань халдварт томуу ханиад хүрээд, явж чадахаа байв. Ингээд би түүний хариуцсан ажлыг хариуцаж явах болсон юм.

Өглөө эртээ гэгч нь гэрээс гарсан. Оройдоо харьж ирцгээсэн.

Ажлаа амжилттай хийсэн. Манай нэг дарга гэнэт ажиллаад өг гэж гуйсанд уучлаарай, төвөг удсанд уучлаарай л гээд  байсан. Хэ хэ.

Нэг дор 110 гадаад хүмүүсийг цуглуулсан нэлээд томоохон арга хэмжээ болсон. Япондоо хүн амын тоогоороо хамгийн сүүлд явдаг энэ жижигхэн мужид ойролцоогоор 4000 гаран гадаад хүн оршин суудаг гэсэн тоо байдаг юм.
За энэ машин бол муж болгон, хот болгон, томоохон дүүрэг болгоны гал командын газарт байдаг машин.

Ямар ид шидтэй вэ гэхээр газар хөдлөлтийн үеийн чичиргээг биеэрээ бодитоор нь мэдрэх боломжтой.

Бүтэн сайны арга хэмжээнд оролцогч гадаад хүмүүс ийм машинд  сууж чичиргээг мэдэрсэн. Энэ харагдаж байгаа ширээ сандалтай хэсэгт орж сууна. Нэг ёсондоо гэртээ байж байтал газар хөдөллөө гэж үзээд, тэр зурагтаар газар хөдлөлтөд гэрийн тавилгууд яаж нурж орж ирдэг тухай гаргана.

Чичрээд эхлэнгүүт хүүхнүүд орилолдоод л явчихна. Хэ хэ. Бууж ирэхдээ бүгд л хүсэхийн биш гэсээр бууж ирнэ.

Зурагтаар номын тавиур энэ тэр нурж байгааг харах тоолондоо энэ япон гэдэг оронд элдэв янзын гэрийн тавилга хэрэггүй юм байна, нэг бол ханандаа маш сайн бэхлэх хэрэгтэй юм байна гэж бодсон.

Хань ижил, бага зулзага хоёр сууж үзсэн. Яг ингээд ийм хүчтэй газар хөдөлбөл ч хэцүү л юм байна. Аль болох сандарч паанигтахгүй байх л хэрэгтэй гэсэн.

Гэх мэтчилэн их хэрэгтэй хичээлд суусан байгаа биз. Суусан ч гэж дээ, ажиллангаа сонссон.

Хэрэв та гадаад оронд, тэр дундаа газар хөдлөлт их болдог газар, заавал газар хөдлөлт гэлтгүй хар шуурга, хуй салхи, гал их гардаг зэрэг ямар нэгэн байгалийн гамшиг их болдог газар амьдардаг бол тухайн оршин суугаа газраас чинь зохион байгуулдаг иймэрхүү  сургалт арга хэмжээнд заавал сууж, сонсож, оролцоорой. Хэрэг болно шүү.

Холбогдох мэргэжлийн хүмүүсийг урьж хичээл заадаг тул их өгөөжтэй. Эргэлзсэн асуултандаа хариулт олоод авчихна. Үгийн баялгаас авахуулаад л мэдлэг мэдээлэл тань тэлнэ.

Амжилт хүсье бүгдэд нь.

2 comments:

  1. Hi, erteer uurt chine unegui yopon nom unshdag site baigaa magad gej baisan olloo. Endees yoponoor olon myangan unegui nomiig pc-dee ba gar utsandaa tataad unshdag gej baina: http://www.aozora.gr.jp/

    Uuruu Yopon heltei hun uuniig heregleed sain muu taliig n shuumjileed neg post bichivel yopon hel surah sonriholtoi humuust tustai shuu. Minii ch bas daldhan nuuts husel hoid nasandaa ch yumuu yopon hel surah. :D

    ReplyDelete
  2. Barimalch san; bayarlalaa. bi dijital taldaa bish, analog taldaa hun dee. pc ene ter deer nom unshina geheer neg l buuj uguhgui, gehdee sonirhoj uzey ee. dahin bayarlalaa.

    ReplyDelete