Saturday, February 11, 2017

Цасхан минь цасхан минь

Баасан гарагийн шөнөөс эхэлж орсон цас. Хагас сайндаа нэгхэн шөнийн дотор 80см-1 метр ороод, энд тэнд зам бөглөрөөд, мэдээгээр нэг манайт нутгийн цасны тухай. Ямар азаар хагас сайнд нийтийн амралтын өдөв таарав аа.

22 жилийн дараах их цас гэнэ. Олон жилийн өмнө бол цасны орон гэгддэг байж. Сүүлийн хэдэн жил ингэж их цас ороогүй юм байна.

Миний мэдэхийн бага зулзагыг ой гарантай байхад нэг их цас ороод би машинаа гаргаж чадалгүй үдээс өмнө амарч байснаа санаж байна. Бодвол блогтоо бичиж д байсан байх.

Гар утасны мэдээнээс харахад энд тэнд зам хаагдаж байна. Бүтэн сайнд болох ёстой байсан том зулзагын сургуулийн нээлттэй хичээл өдөрлөг зогсов. Овоо хэд хоног орно гэж сэрэмжлүүлсэн тул даваа гарагийн хичээл орохгүй гэсэн мэдээ ирэв. Бага дунд сургууль орохгүй. Том зулзага бөөн баяр.

Гэм нь хоёр дахь өдөр тесттэй. Харилцах мэйлд "мягмар гарагийн тест явагддагаараа явагдах тул онц байдал зарлаж амарсан ч хичээлээ сайн давтаад мягмар гарагт сэргэлэн цовоогоор уулзацгаая".

Баасан гарагийн өглөө том зулзагыгаа хүргэж өгөх гээд гарсан чинь шинэхэн цас чихарч дуугараад яг л эх орны минь цас аа. Сэтгэл маш их хөдөлсөн.
Баасан гарагийн өдөр. Ажлын газрын гадаах Зураглал. Цастай юм чинь гаралгүй дотроосоо нэг худалдаж аваад идье гэж бодсон чинь мухлагууд нь бүгд хаалттай. Учир нь онгоц ирэхгүй тул гэсэн. Жижигхэн хөдөө газар нэг иймэрхүү л байх юм дөө. Тэгээд аргагүйн эрхэнд гадагш гарсан нь энэ. Зүгээр байхгүй зураг дарсан. Мөхөөлдөс шиг харагдаад. Хэ хэ.
Цонхоор айлын машин ингэж харагдаж байна. Энэ хагас сайны өглөө дарсан зураг. Энэ хар машин 8 хүний суудалтай том машин шүү дээ. Машины нэр сайн мэдэхгүй тул том машин л гэе. Хэ хэ. Хажуудах нь жижиг тэрэг.

За тэгээд хань ижил бид хоёр машинаа гаргаж ирэх гэж цас ухав. хань ижил бол бараг бүтэн өдөржингөө л цастай ноцолдсон. Охид дунд нь нэг гарч цасаар тоглосон. Бага зулзага гар хөл нь мөс болчихсон, оймс нь шал нойтон орж ирсэн.

Нүүр номдоо цасныхаа зургийг оруулж бүгдтэй нь байгалынхаа хишгийг хуваалцлаа.

Цас бол янзтай гоё цас байсаан. Цав цагаан, тув тунгалаг. Эхний өдрийн цас хөвөн зөөлөн байсан чинь сүүлийн 2 өдрийн цас нойтон, хүнд байлаа.

Би хоёр өдөр гэрээсээ гараагүй л байна. Цагаан сар болох гэж байна, хэдэн ширхэг бууз хийж хөлдөөлөө. Манайхаар ирвэл бууз жигнэж өгөх нь байна даа, даанч цас ихтэй тул наашаа онгоц нисэхгүй, зам хаагдааский, галт тэрэг харин яаж байгаа юм бол, мэдсэнгүй. Зурагт үзэхгүй байгаа шүү дээ.

4 comments:

  1. Anonymous6:05 PM

    Гоё юмаа, УБ хотод 11 сараас хойш цас ордоггүй ээ, хав хар л байна даа.

    ReplyDelete
    Replies
    1. эхэндээ ч сайхан л даа, хайлаад ирэхээрээ хэцүү...

      Delete
  2. Replies
    1. нүд гялбаад, сайхан л бна хэхэ.

      Delete