Хальт орчуулга хийх гэж явахдаа "чихээ алт" болгосон ганц нэг зүйлээсээ бичихгүй бол...
Түрүүчийн бичлэгт хийсвэр гээч юм чинь хүсмээр эд биш гэсэн дээ. Аймаар юм билээ, би бүр 2 ч хийсвэр хагалгааны үед хажууд нь зогсоод харж байлаа шд. Эхлээд арьсыг нь зүснэ, тэгээд умайг нь. Бодвол их нарийн дэс дараалалтай, хаана зүсэлт хийх энэ тэр нь ч нарийн юм шиг байгаам. Тэгээд хийсвэр хийхээр тэр нялх ураг чинь шууд год гээд гараад ирдэггүйм байна. Гарч ирэхгүй тохиолдолд эмч нь хуруугаа өнөө жаахан амьтны ам руу хийж байгаад татаад гаргаж ирсэн. Шаардлагатай үед нярайн тасгийн эмч сувилагч нар хажууд нь бэлэн байдалд хагалгааны турш номхон командтай. Би бол хөл өвдөөд сайхан суух юмсан гэж бодогдоод хэцүү. Хүүхдээ гаргаж авсны дараа өнөө муу жижиг умайг чинь гэдсэн дээр нь гаргаж ирж байгаад оёдог юм билээ. Аймаар байгааз, энэ эмч нараа гэж...
Бас нэг зүйл нь жирэмсэн эх 2 хүн хооллоно гэж их иддэг, төрсний дараа нь хөхөнд сүү ордог гэж их иддэг чинь тийм ч шилдэг арга бас л биш шиг. Ээж нь л таргалаад, сэтгэл санааны гүн шоконд ороод дуусдаг гэнэ шүү.
Өө тийм, сүүлийн үед монгол хүүхнүүд косметик хагалгаа гэж их ярьдаг, хийлгэдэг болсон, японд ямар байдаг вэ гэсэн асуултанд япон эмч маань юу гэсэн гээч? Хэлэх гэсэн чинь санаа зовчлоо ккк. Япон хүүхнүүд хийлгэдэггүйм шиг байна лээ.
Өнөөдрийн бичлэгийг өндөрлөлөө хүчээр.
Угаасаа эгч минь хийсвэрийг хүссэн хүн болгонд хийдэггүй юм байна лээ шдээ. Яах аргагүй тохиолдолд л хийдэг юм байна лээ.
ReplyDeletePearle Deppsu : suuliin ued gehdee hiisveriig chin huuhnuud uvduhuus ni aigaad hiilgeh durtai boltsiin bishuu, tegj sonsson, ugui ch bj magadoo.
ReplyDeleteЯмар аймар юм бэ? Савыг гаргаж байгаад оёдог юм уу? Бүүр хачин болчихлоо.
ReplyDeleteТусгай заалтаар л хийдэг. Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн өвчлөл янз бүрийн байдлаас болоод Кесар хагалгаагаар төрөлт их ихэссэн юм шиг байгаа юм.
ReplyDeleteКесар хагалгаагаар төрсөн хүүхдүүд бас уушгины хатгалгаагаар өвдөх, хүндрэх эрсдэл ихтэй г.м яригддаг юм билээ. Болж өгвөл уг нь төрөх замаараа л төрсөн нь хамаагүй дээр л дээ. Манай эмч нар гадаад эмч нартай харьцуулахад хамаагүй их Кесар хийдэг гэж бас дам дуулж байсан. Үнэн эсэхийг нь сайн мэдэхгүй юм аа...
мэдмээргүй юмаа уншчлаа гэж..гэхдээ яахав мэдэхэд илүүдэхгүй л юм бна.
ReplyDelete