Saturday, October 30, 2010
АСА дэндүү төстэй гадаад хүн
Та бүхэн "Тархины тураал" гэдэг нэгэн нийтлэлийг санаж байна уу? Би уг нь хадгалж авсан байх гээд хайсан чинь алга өө. Нэг япон хүүхэн бичсэн байсан юм. Кимүра Аяако гээд. Түүний саяхан бичиж хэвлүүлсэн номыг уншлаа. Ерөнхий агуулга нь АСА-г арай өөрөөр харсан цөөхөн япон хүмүүсийн нэгний хувьд өөрийн үнэлэлт, бодлоо хэлсэн байна лээ. Арай л эерэг талаас нь гэх юм уу даа. Ерөнхийдөө монгол хүмүүсийн зан заншил ааш хараактертай нь япон хүмүүсийн зан ааш, зан заншлыг харьцуулаад бичсэн, мөн дунд нь 2 аваргыг хальт харьцуулаад авсан байна лээ. За тэгээд журмын нөхдүүд өөрсдөө олж умшина биз дээ.
Монголд суралцахаар бүр ардчилал хөгжиж эхлэх үеэс л очиж байсан юм байна. Нэлээд хэдэн жилийг ч монголд өнгөрөөсөн гэж байна. За бараг япон хэл суралцагч хүмүүс таньдаг ч байж магад дөө. Би бол танихгүй.
Миний хувьд нээх сүмо үзээд дэмжээд хөөрөөд байдаггүй ч бас ганц нэг мэдээлэлтэй байхгүй бол болохгүйн хувьд хааяа харж л байдаг хэмжээний хүн. Гэхдээ АСА-г бол дэмжээд байдаг байсан юм. Яг аварга болдог жилд нь би өөрөө анх японд хөл тавьж байсныг ч хэлэх үү. Адилхан монгол аавын хүү улс орныхоо нэрийг тэгж өндөрт гаргаж ирэхэд бахархдаг л юм байна лээ. Би ч бас энүүхэндээ хичээхгүй бол гэж боддог байлаа шд. Анх удаа японд ирж байсныг ч хэлэх үү, уулзсан япон хүн болгонтой АСА-гийн талаар яриа өрнүүлдэг байлаа. Гээд л яриад байвал их л дээ. Ямар ч байсан одоо ч АСА-г дэмжих нэг юм сэтгэлийн угт байгаад байдгийн.
Subscribe to:
Post Comments (Atom)
Амжилт, алдар, гавъяанаас нь хэд дахин илүү сайхан зүйл тэр хүнд байдаг юм шиг санагддаг. Тэр том цээж рүү нь өнгийгөөд харахаар түүний дотор "Хүн, их зөв хүн" сууж байгаа мэт санагддаг шүү...
ReplyDeleteБи АСА-г зүгээр л сумо бөх гэдэг талаас нь харах гэж хичээдэг юм. Хувь хүний хувьд бол алдаа оноо ихтэй л байх...
ReplyDeleteАСА-г аварга болдог жил Шивээ-Овоогийн уурхайд анх NHK гардаг болж нэг хэсэг хичээллэсэн шүү. /би тэнд байсан юм/
ReplyDeleteBolorhon: surdmeer saihan ch ter olnii hairiig zov l daah heregtei dee tiim uu.
ReplyDeleteBJ:tanii mini bie haa sain bizdee? Huvi huniihee huvid bazaahgui yum sonsogddog l yum...
Zaya:tiim uu, 2uulaa l tuuhen uil yavdliin gerch yum bna daa. kkk
тархины тураалыг уншихаар ичмээр тэ
ReplyDelete