Thursday, October 14, 2010
Бүтээл
Уран бүтээлч улсууд болсон хойно бүтээлээ туурвиад л байгаа шүү. Хэ хэ.
Охин сүүлийн үед хэт их ном уншаад аавдаа загнуулсан. Ээж нь "би багадаа их ном уншдаг байлаа шд" гэж үглэдгээ болиод эсрэгээр нь үглэж байгаа. "Ээж нь багадаа ерөөсөө ном уншдаггүй байлаа" гэж. Тэхгүй бол номын цагаан солио тусчих вий гэж айгаадаа. Дээхэн үед номын цагаан солио тусцан гээд нэг залуу микр, хорооллоор явдаг байсныг санаж байна уу? Буу барьчаад л ямар ч хэлээр юм бүү мэд үглээд л. Тухайн үед жаахан ч байж, хүмүүс л түүнийг номын цагаан солио тусцым зайлуул гэж ярьдаг байсан. Одоо ч гэсэн байдаг л байх даа?
PS: Яг адил зураг. Будахаас өмнөх ба будсаных дараах байдал. Хамаатны Хонгороо гэдэг бацааныг зурсан нь.
Subscribe to:
Post Comments (Atom)
Миний охин нэг иймэрхүү зураад уралдаанаас шагнал энэ тэр авдаг болохсон. Саяхан дүүргийн цэцэрлэгийн зургийн уралдаанд орсон чинь Цагаан хаалга, Танктай хөшөө зураарай гээд багш нь хэлээд байхад "чадкүү болхоол нь гэл зулаад уул зулсан, яадгийм" гээд байгаа юм ккк.
ReplyDeleteТанай охин ч мундаг зураач шүү.
udahgui l goy zurdag bolood irnee, huleeh l heregtei, manai ohin ch bagadaa ineedemtei yum l zurdag bsn shde,
ReplyDelete