Monday, March 25, 2013

Охид оо гэж

Энэ бас охидын минь амнаас салахгүй байгаа дууны нэг. Лхагва гарагт 7:25-с гардаг нэг кино. Том минь дотор нь орчихно. Ийм сургууль энд байдаг бол гоё оо гээд л. Би тэгэхээр нь дуугай байхгүй ээ. Шаал сонин хичээл хийдэггүй хэдэн аальгүй охидуудын тухай л байна шд гээд...
Бага нь аниагаа дуулахаар бас хальт дагаж дуулна. Хэ хэ.



Хүүхдийн ертөнц-Хурдан юм аа

Хүүхэд томрох сайхан ч тэр хэмжээгээр би нь нас ахиад л...
2-лаа тус тусдаа анги дэвшиж байгаа. Том нь хэн гэдэг багш анги даах бол гэж догдлоостой. Хаврын амралт нь эхэлцэн, түмэн завтай хүн л байна. Бага нь одоохондоо юугаа ч мэдэхгүй, шулганаад л. Хэл ам гэж гүйцэгдэхээ байсан шүү дээ. Ганц нэг үгийг жаахан буруу хэлнэ ээ, эгдүүтэй, засаж өгмөөргүй байн байн хэлүүлээд баймаар... За байз ямар ямар үг байдаг билээ байз, цагаа тулахаар санахаа байлаа.
мизү ватари-мизү тамари (тогтсон ус)
сүлэбидай- сүбэридай (гулсуур)
За юу, мэдүү гэж бас загнана. Хэхэ, өөрсдөө зааж өгчихөөд л гэж дүү намайг шүүмжилдэг юм. 
 Ipod-оо гээд л нэхээд байдаг болсон. Үзэх юм аа гаргаж ирээд үзчихдэг болсон. Бидний жааханд зурагттай л бол сайхан байлаа шүү дээ. Хэ хэ.
Гэрийх нь бүх хүмүүс каваай (хөөрхөн) шүү дээ. Аргалах үедээ бүр л хавийн бүх амьтан хүнийг цуглуулаад хөөрхөн болгоод тавьчихдаг юм. Чөтгөр, чоно, баавгай, туулай, нохой, морь, хонь, ямаа, анааш, заан, шувуу, тахиа... Өөр ямар амьтан хэлдэг билээ дээ. Мэдэхгүй юм ч байхаа больж байна. Бүр гайхтал, хэн зааж өгдөг байна аа гэмээр.
Яг ийм эгдүүтэй үе нь одоо л шүү, сайн харж, хайрлаж, энхрийлж  байгаарай гэж эргэн тойрны архаг ээжүүд аавууд захиад байгаа, захиасыг нь биелүүлэх гэж би хэрэндээ л үзэж тарж байна аа гэж. Өнөөх нь тэрийг мэдэрчихсэн бас л үзүүлж өгнө өө...




Friday, March 22, 2013

Эрт байна аа

сакүра цэцэглэх нь. 4 сар гараагүй байхад. Маргааш 2 зулзагаа дагуулаад сакүра үзнэ ээ. Бүрэн дэлбээлээгүй байгаа ч хүмүүсийн уур амьсгал ягаараад байна цаана чинь хэхэ. Бид бас юугаар дутахав. Явж ягаарахаас.
Шинэ юм нэхэж сурсан, юу гээч хүзүүний зүүлт. Ажлынхаа хүнээр заалгаад. Ойр хавийн хүмүүсээс өндөр үнэлгээ аваад байгаа хэхэ. Зааж өгсөн ажлын хүүхэн маань өндөр туранхай гоё хүүхэн байдаг юм. Тэр нэг өдөр цагаан сорочкон дээр хар пиджактай, тэгээд тэр хүзүүний зүүлтийг зүүчихсэн байсан юм. Шууд нүдэнд тусаад л нэг боломжоор нь ямар гоё зохио вэ гэсэн чинь
-Би өөрөө нэхсэн юм, жаахан урт болчихоод үзүүрийг нь ингээд кармаалчихсан.
-Хүүе, нэхсэн юм уу? Зааж өгөөрэй...
Ингээд л би гэдэг хүн чинь сурсан зүүлтээ аль уже 4-ийг нэхээд, нэгийг нь өөртөө, охиныхоо найз, өөрийнхөө найз өвөөгийн ач нарт бэлэглээд амжсан. Яг одоо том зулзагатаа нэхэж байна. Хажуугаар нь гэнэт блогоо санаад ороод ирлээ. Зураг дараа оруулна аа.

Sunday, March 17, 2013

Гоё дуу

Баасан гарагт гарч байгаа Шөнийн алсыг харагч (夜行観覧車) гэдэг драмын дуу.  Ирэх 5 дахид төгсгөлийн анги нь.

Thursday, March 14, 2013

Цэцэрлэгийн эцэг эхийн хурал

Ганцаарчилсан уулзалт гэх юм уу даа. Эцэг эхийнх нь боломжтой цагийг асууж байгаад уулзсан. Бага анги нь хэд хэдэн багштай байдаг тул голлон харьцдаг багш нь уулздаг юм байна. Цэцэрлэгтээ ямар байдаг, хоолоо хэрхэн иддэг, юунд дуртай иддэг, юуг нь идэж чаддаггүйг голчлон ярьсан. Мөн орчинтойгоо хэрхэн харьцдаг, хэн хэнтэй илүү дотно байдаг, хэн багшдаа их сайн, тэр багшаасаа жаахан айдаг гээд л ээжийн мэдэх юмсан гэсэн болгоноос л хэлж өгсөн.  Ээжийн зүгээс ингэвэл зүгээр байна гэсэн зүйл байвал нэрэлхэлгүй хэлээрэй, хойшдын үйл ажиллагаандаа тусгаж өгөхийг эрмэлзэнээ гэсэн. Би ч өө нээх юм байхгүй дээ, гэхдээ коршоконд суудаг уу? л гэлээ. Уг нь доторхой цагт хэд хэдээрээ 00 ордог. Гардаг ч үе бий, гардаггүй ч үе бий гэсэн.
Бага багаар томроод өдрийн 3 ширхэг энгэрэвч авч явдаг байсан бол  одоо зөвхөн өдрийн хоолон дээрээ л хэрэглэдэг болсон. Өдөр унтлагын цагаараа нойр нь хүрэхгүй бол хөөрхөн тэрүүхэндээ эргэж хөрвөөж байгаад л нэг мэдсэн унтсан байдаг гэнэ. Охиныг нялхад нь очиж хөхүүлдэг байхад бусад хүүхдүүд унтаж байхад уйлаад л, нэг бол босч гүйгээд л байдаг хүүхэд байдаг юм билээ. Бодвол багш нь тэгдэггүй гэж хэлсэн байх.
Үүнийг сонсчихоод том зулзага
-Ямар гоё юм бэ? Буцаад цэцэрлэгтээ явмаар байна, өдөр нь унтаж баймаар байна. Тэр үед ээж ээ, би унтах дургүй байсан шд. Миний дүү  2-улаа солигдоё л доо тэх үү?
гэсэн. Хэ хэ. Бид тэр үед сайхан байжээ гэж ярьдаг шиг л.
-Цэцэрлэгт байхад гоё байжээ. Тоглоод л байна, тоглох нь ажил тээ ээж ээ, одоо тэгсэн хичээл хичээл бас дахин хичээл...
гэсэн Хэхэ
Тухайн сард төрсөн хүүхдүүдээ цуглуулж зааландаа зохиодог уламжлалт өдөрлөг нь болж 3 сард төрсөн охин минь арай хийж миний ээлж болов уу гэсэн шиг их л додьгор байсан гэнэ. Бусад саруудад цэцэрлэгийнх нь бусад хүүхдүүд л бүгдийн өмнө гарч нэр ус, дуртай зүйлээ хэлж лаа үлээхэд охин минь ч бас үлээх хүсэл ихээхэн төрдөг байсан нь илт. Төрсөн өдрийн англи хэл дээрх дууг өөрийнхөө нэрийг оролцуулаад дуулна. Нагац ахдаа төрсөн өдрөөр нь дуулж өгсөн гэж байгаа.
Анги дээрээ яадаг бол гэж ээжүүд аавууд бүгд л төсөөлдөг шүү дээ. Ямар ч байсан тэд алзахгүй, хоолоо идээд л, тоглоод л өдрөөс өдөрт өсөөд л байдаг байх нь, бид л анзаардаггүй болохоос.

Tuesday, March 12, 2013

Алхаад байя

гэдэг дуу. Энд тэнд төгсөлтийн баяр болоод. Ирээдүйгээ сайхнаар хараад, яаралтгүй өөрийн хэмнэлээр алхаад байя гэсэн утга бүхий дуунууд энд тэнд сонсогдоод. Дөнгөж сургуулиа төгсөж буй залуусыг хараад удахгүй сакүра цэцэглэхнэ дээ гэж миний сэтгэл бас догдлоод сайхан байна аа. Хэ хэ

Sunday, March 10, 2013

Атаархал 3

Өөрийн туршлагаас бичлээ. Та бүхэн бас туршлагаасаа бичээрэй.
Том зулзага номонд дуртай. Яагаад дуртай болсныг нь би сайн мэдэхгүй л дээ. Тэгсэн ээж минь хэлсэн.
"Хүүхдэд багад нь ганц хоёр л номтой байхад болдог. Түүнийг нь цээжилтэл нь уншаад өг. Сүүлд хүүхэд өөрөө түүнийгээ бариад суучихдаг, номондоо хайртай болдог" гэсэн юм.Бодоод байсан том минь багадаа нэг номыг их сайн мэддэг, бидэнд уншиж өгдөг болчихсон байсан.
Тэгж уншиж байна гэдэг нь үсгээ цээжлээд уншаад байгаан биш зүгээр л ээжийнхээ, эмээгийнхээ уншиж өгснийг а б-гүй цээжилчихсэн байсан хэрэг. Тэр номондоо ч их хайртай байж билээ. Тэр нь одооных нь ном унших дуртайд нь нөлөөлсөн байх.Бага минь бас ном уншуулах дуртай. Урд нь бичиж байсан шиг санаж байна. 6 сартайд нь үзлэгт хамруулахад хотын захиргаанаас 2 ширхэг ном бэлэглэж байсан юм.  Ой хүрэхэд нь цэцэрлэгээс нь бас ном өгсөн. Ингэж хүүхэд ном унших гараа нь 6 сартайгаасаа  эхэлдэг юм шиг байна.
Тэгээд одоо сарын төгсгөлд цэцэрлэгээс нь тэдний насны онцлогт тохирсон ном өгдөг. Мэдээж эцэг эх мөнгийг нь төлнө.
0-2 насны хүүхдийн ном бараг өрнөл гэж үгүй, үсгийн тоо ч маш цөөхөн, бараг байхгүй гэж хэлэхэд болохоор ном голлодог юм билээ. Багш нь бас дээр хэлж байхнээ: Нэг л үйл олон дахин, номыг дуустал давтагдсан байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд ойлгож хүлээж авах нь сайн, түргэн байдаг гэсэн.
За энэ ном бол муур нохой хоёр тааралдаад эхэндээ бие биенээ гайхна. Сүүлд нь хамдтаа инээнэ, хамдтаа хойд хоёр хөл дээрээ босно, хзэрэг чихээ оролдоно, зэрэг унгана. Төгсгөлд нь хамтдаа инээгээд дуусна. Мэдээж бүх хуудасны зургийг оруулаагүй. Жишээ болгож ганц нэгийг л орууллаа шүү.  Урт өгүүлбэргүй, муур нохойн хэллэгээр л хав хав, мяу мяу гээд л байна. Энэ номыг уншуулснаар хүүхэд муур нохойг таньж мэдэх, тэдгээр амьтад нь хэрхэн дуугардаг болохыг тогтоох.
Яг юунд атаархаад байна вэ гэвэл худалч хүнд хаашаа л харна хүүхдийн ном ном, бас дахин ном. Хэхэ


Friday, March 08, 2013

92

настайгаа золгож байгаа гэнэ өвөө маань. Байсгээд л нэг өвөөгийн тухай ярьдаг даа. Болзож уулзаад бид 2. Учир нь өвөөд минь монголоос захиа ирж гэнэ. Би тэрийг нь хөрвүүлж өгөв. Цагаан сараар монгол дахь 3 танилдаа сар шинийн мэндчилгээ илгээснийх нь нэгнээс л хариу ирж. Бусад хоёр нь түмэн завгүй байх л даа. Хэхэ. Бөөн баяр утасдаад, хариу ирсээн, ирж тус бол гээд. Би ч уухайн тас л давхиад очлоо. Болоогүй ээ бас хариуг нь дор нь л биччихсэн. Би тэгээд шууданд хийсэн. Өвөө ойрд лагшин муу байгаа гэнэ. Бүр зүрх нь зогссон гэнэ шүү, нэг удаа. Өөрөө ухаантай байгаа хэрнээ, амьсгалж болохгүй байсан гэсэн. Диваажинд залрахаасаа өмнө надтайгаа ойр ойрхон уузлаж байнаа л гэсэн. 3 сарын сүүлээр бидний хэдэн нөхөд хооллонгоо буу халж сууна. 4 сарын эхээр өвөөтэйгөө хувийн чанартай болзоотой.
Энэ өвөөгийн гэрийн үүдэнд байсан цэцэг. Нэрийг нь асуусан хэлж мэдэхгүй байсан. Энд тэнд явахдаа тансаг тансаг цэцгийг дардаг юм. Бага багаар оруулнаа. 
Өвөөг эмч нар нарийн чимхлүүр ажил хийж болохгүй гээд байхад л өвөө ном уншаад Ёвропын тухай судалж байгаа гэж авсан. Хараа муудаад байх юм, нүдний эмч бас л ном уншиж болохгүй гэсэн. Даан ч би тэрийг нь хэрэгжүүлж чадахгүйм гэдэг юм даа. ккк
90 гарчихсан байж даваажинд залрахаа хүлээдэггүй юм  байна шд энд чинь. 90 дөхөж яваа нэг эмээтэй танилцсан, дараа бичнэ ээ...

Thursday, March 07, 2013

Мартын 8

Хадам эгчээс
Бурхад ч хараад дурлам
Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч
Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн
Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг
Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ
Мартын 8 мэнд хүргэе!!!

Танил эгчээс
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Ариун хүсэл тань амьдрал байж
Аз жаргалаар дүүрэн яваарай...
Нар дутах орчлонд гэрэл болж
Нас дутах амьдралд жаргал болж
Үзэмж дутах хорвоод чимэг болж
Үргэлж инээмсэглэж яваарай...
Амьдралыг дандаа инээдээр зурж
Аз жаргалын хатан нь байгаарай
Үзэсгэлэн гоогоороо өөрийгөө чимж
Үргэлжийн залуу гэрэлтэж яваарай.
МАРТЫН 8-НЫ МЭНД ХҮРГЬЕ.

Monday, March 04, 2013

Хүүхдийн ертөнц 4

Дулаахан өдөр хааяа алхаж харьдаг юм, бага зулзага бид хоёр. Замаараа нарийн боовны дэлгүүр орсон чинь үүдэнд нь байсан нохойг авч харина гээд тэвэрчихээд салдаггүй шүү хэхэ. Өнөөх нь тоглоомон нохой л доо, амьд байсан бол угаасаа ойртох ч үгүй. Айгаад хэхэ. Гэхдээ холоос бол хав хав хөөрхөн гээд л шулганаад байна. Яг ойртох гэхээр ойртохгүй эд чинь бас аминдаа хайртай хэхэ.

Энэ нөгөө талд нь байсан сандал. Яг охинд минь таарсан жижигхэн. Сууж үзээд байна лээ бас. Хүүхдийн нүд цаанаа нэг тийм хурц байдаг даа. Өөртэй нь нас ойролцоо хүүхдийг мэдээд тоглох гээд л. Жижигхэн юм олоод ам руугаа хийчихсэн байх гэх мэт. Өөрийх нь хэмжээнд таарсан юмыг андахгүй шинжтэй.

Friday, March 01, 2013

Элсээр

хийсэн бүтээл. Элсийг ч зүгээр байлгахгүй хэхэ. Аялал жуулчлалынхаа нэг хэлбэр болгоод хөөрхөн ашиглачихаж байгаам чинь. Манай нутаг чинь нэг элсэн манхантайм, түүгээрээ жуулчдыг их татна. Заавал очиж үзүүлдэг газрын нэг. Цаана нь япон тэнгис цэнхэртээд л гоё л доо. Зун бол хөл нүцгэн алхахын аргагүй халдаг юм. Хоёр бөхтэй, ганц бөхтэй тэмээ бий. Тэмээ унаж зургаа авахуулбал хэд билээ дээ, төлбөртэй. Шатаар өгсөж байгаад л унана шүү дээ. Бас бакь бүдүүн хөлтэй япон морин тэрэг бий. Настай хүмүүс, хөл муутай хүмүүс морин тэргээр тэрхүү элсэн манханг тойрдог юм.Мэдээж эрүүл саруул хүмүүс ч үйлчлүүлнэ л дээ.
Тэгээд мужийн нэг гол имиж болсон элсээрээ онгоцныхоо буудал дээр ийм жижиг бүтээлүүдийг тавьсан байсан.
Бэлэг дурсгалынх нь зүйлс ч нээх хөөрхөн юмнууд байдаг юм. Тэмээтэй, элстэй гэх мэт. Яг одоо зураг хөрөг алга. Дараа оруулнаа. Манайхан санаа аваарай. Японд байдаг хүмүүс бол ерөнхийдөө мэдэх биз ээ. Энд чинь мужууд өөрсдийнхөө онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл ихтэй. Бид ч яаж ийгээд л худалдаад авчихна. Харихаараа гэрээ гоёно гээд л, хэхэ. Даахгүй нохой булуу хураана гээч болдог юм хааяа ч... Заавал дурсгалын зүйл ч биш, хүнсний зүйл хийж зарна. Хэлбэр дүрсийг нь дуурайлгах, тухайн газраа тариалсан хүнсний бүтээгдэхүүн гэх мэт. Энд болохоор элсэрхэг хөрсөнд тарьж ургуулдаг шагар сонгино гээчийг тариална. Хүний биенд их сайн гэсэн. Өдөрт 4-5 ширхэгийг идэж байвал цус шингэрээд энэ тэр гээд л пр ч сайн хийгдэнэ.

Энэ зураг бол манай нутагт гарсан элсэн бүтээлийн үзэсгэлэн үзэхдээ авсан зураг. Жилд нэг сэдэв сонгоод олон улсаас уран бүтээлчид ирж бүтээл туурвина. Түрүү жилийх нь англи улс гэсэн сэдвийн дор байсан бол энэ жил зүүн өмнөд ази гэсэн сэдвээр хийх юм гэсэн. 4 сарын 20-нд нээлтээ хийнэ. 2014 оны 1 сарын 6 хүртэл байсан байх.