Friday, March 01, 2013

Элсээр

хийсэн бүтээл. Элсийг ч зүгээр байлгахгүй хэхэ. Аялал жуулчлалынхаа нэг хэлбэр болгоод хөөрхөн ашиглачихаж байгаам чинь. Манай нутаг чинь нэг элсэн манхантайм, түүгээрээ жуулчдыг их татна. Заавал очиж үзүүлдэг газрын нэг. Цаана нь япон тэнгис цэнхэртээд л гоё л доо. Зун бол хөл нүцгэн алхахын аргагүй халдаг юм. Хоёр бөхтэй, ганц бөхтэй тэмээ бий. Тэмээ унаж зургаа авахуулбал хэд билээ дээ, төлбөртэй. Шатаар өгсөж байгаад л унана шүү дээ. Бас бакь бүдүүн хөлтэй япон морин тэрэг бий. Настай хүмүүс, хөл муутай хүмүүс морин тэргээр тэрхүү элсэн манханг тойрдог юм.Мэдээж эрүүл саруул хүмүүс ч үйлчлүүлнэ л дээ.
Тэгээд мужийн нэг гол имиж болсон элсээрээ онгоцныхоо буудал дээр ийм жижиг бүтээлүүдийг тавьсан байсан.
Бэлэг дурсгалынх нь зүйлс ч нээх хөөрхөн юмнууд байдаг юм. Тэмээтэй, элстэй гэх мэт. Яг одоо зураг хөрөг алга. Дараа оруулнаа. Манайхан санаа аваарай. Японд байдаг хүмүүс бол ерөнхийдөө мэдэх биз ээ. Энд чинь мужууд өөрсдийнхөө онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл ихтэй. Бид ч яаж ийгээд л худалдаад авчихна. Харихаараа гэрээ гоёно гээд л, хэхэ. Даахгүй нохой булуу хураана гээч болдог юм хааяа ч... Заавал дурсгалын зүйл ч биш, хүнсний зүйл хийж зарна. Хэлбэр дүрсийг нь дуурайлгах, тухайн газраа тариалсан хүнсний бүтээгдэхүүн гэх мэт. Энд болохоор элсэрхэг хөрсөнд тарьж ургуулдаг шагар сонгино гээчийг тариална. Хүний биенд их сайн гэсэн. Өдөрт 4-5 ширхэгийг идэж байвал цус шингэрээд энэ тэр гээд л пр ч сайн хийгдэнэ.

Энэ зураг бол манай нутагт гарсан элсэн бүтээлийн үзэсгэлэн үзэхдээ авсан зураг. Жилд нэг сэдэв сонгоод олон улсаас уран бүтээлчид ирж бүтээл туурвина. Түрүү жилийх нь англи улс гэсэн сэдвийн дор байсан бол энэ жил зүүн өмнөд ази гэсэн сэдвээр хийх юм гэсэн. 4 сарын 20-нд нээлтээ хийнэ. 2014 оны 1 сарын 6 хүртэл байсан байх.

4 comments:

  1. Юун хөөрхөн еэн. Хараад байсан чинь элс нь их бүдүүн ширхэгтэй юм тээн.

    Манай элс чинь нарийн ширхэгтэй. Наалдах нь муу байдаг хэцүү шүү.

    Ёстой даахгүй нохой булуу хураана гэдэг чинь хаа сайгүй болж байнаа.

    Гэхдээ наанаас чинь гайгүй ганц онгоцонд суугаад гэртээ харин биз дээ тээн.

    ReplyDelete
  2. Юун хөөрхөн еэн. Хараад байсан чинь элс нь их бүдүүн ширхэгтэй юм тээн.

    Манай элс чинь нарийн ширхэгтэй. Наалдах нь муу байдаг хэцүү шүү.

    Ёстой даахгүй нохой булуу хураана гэдэг чинь хаа сайгүй болж байнаа.

    Гэхдээ наанаас чинь гайгүй ганц онгоцонд суугаад гэртээ харин биз дээ тээн.

    ReplyDelete
  3. сэргэлэн улсууд ч сайхан юм аа ...
    манай элсийг яаж ашиглаж байна тэгвэл???

    ReplyDelete
  4. 2oo ih bayarlalaa. ug ni bid ch bas sergelendee orno doo. mgl humuus bid chin. kkk
    ongotsnii teesh hyazgaartai, beleg goridson hun ihtei geed toochvol zunduu yum bnaa bna kkk

    ReplyDelete