Sunday, March 10, 2013

Атаархал 3

Өөрийн туршлагаас бичлээ. Та бүхэн бас туршлагаасаа бичээрэй.
Том зулзага номонд дуртай. Яагаад дуртай болсныг нь би сайн мэдэхгүй л дээ. Тэгсэн ээж минь хэлсэн.
"Хүүхдэд багад нь ганц хоёр л номтой байхад болдог. Түүнийг нь цээжилтэл нь уншаад өг. Сүүлд хүүхэд өөрөө түүнийгээ бариад суучихдаг, номондоо хайртай болдог" гэсэн юм.Бодоод байсан том минь багадаа нэг номыг их сайн мэддэг, бидэнд уншиж өгдөг болчихсон байсан.
Тэгж уншиж байна гэдэг нь үсгээ цээжлээд уншаад байгаан биш зүгээр л ээжийнхээ, эмээгийнхээ уншиж өгснийг а б-гүй цээжилчихсэн байсан хэрэг. Тэр номондоо ч их хайртай байж билээ. Тэр нь одооных нь ном унших дуртайд нь нөлөөлсөн байх.Бага минь бас ном уншуулах дуртай. Урд нь бичиж байсан шиг санаж байна. 6 сартайд нь үзлэгт хамруулахад хотын захиргаанаас 2 ширхэг ном бэлэглэж байсан юм.  Ой хүрэхэд нь цэцэрлэгээс нь бас ном өгсөн. Ингэж хүүхэд ном унших гараа нь 6 сартайгаасаа  эхэлдэг юм шиг байна.
Тэгээд одоо сарын төгсгөлд цэцэрлэгээс нь тэдний насны онцлогт тохирсон ном өгдөг. Мэдээж эцэг эх мөнгийг нь төлнө.
0-2 насны хүүхдийн ном бараг өрнөл гэж үгүй, үсгийн тоо ч маш цөөхөн, бараг байхгүй гэж хэлэхэд болохоор ном голлодог юм билээ. Багш нь бас дээр хэлж байхнээ: Нэг л үйл олон дахин, номыг дуустал давтагдсан байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд ойлгож хүлээж авах нь сайн, түргэн байдаг гэсэн.
За энэ ном бол муур нохой хоёр тааралдаад эхэндээ бие биенээ гайхна. Сүүлд нь хамдтаа инээнэ, хамдтаа хойд хоёр хөл дээрээ босно, хзэрэг чихээ оролдоно, зэрэг унгана. Төгсгөлд нь хамтдаа инээгээд дуусна. Мэдээж бүх хуудасны зургийг оруулаагүй. Жишээ болгож ганц нэгийг л орууллаа шүү.  Урт өгүүлбэргүй, муур нохойн хэллэгээр л хав хав, мяу мяу гээд л байна. Энэ номыг уншуулснаар хүүхэд муур нохойг таньж мэдэх, тэдгээр амьтад нь хэрхэн дуугардаг болохыг тогтоох.
Яг юунд атаархаад байна вэ гэвэл худалч хүнд хаашаа л харна хүүхдийн ном ном, бас дахин ном. Хэхэ


3 comments:

  1. Ёстой хаашаа л харна ном ном дахин ном. Хүүхдийн номнууд төрөл бүрээрээ. Манай 2-ын авчирч үздэг шинжлэх ухааны номнуудыг би бүр шүтээд байдаг юм. Тэр сансар огторгуй, эсвэл амьтан тэжээх мэжээхийг чинь ёстой нээрээ тэнэг хүн ч ойлгохоор жигтэйхэн сайхан өнгө будаг зураг хөрөгтэй нь тайлбарлаад таниулаад биччихсэн. Ийм сайхан номнууд монгол хэл дээр зөндөө зөндөөгөөрөө гардаг болоосой гээд л мөрөөдөх юм дөө.

    ReplyDelete
  2. setgegdel uldeesen 2too bayarlalaa. teh hezee negen tsagt muruudluu bieluulnee kkk

    ReplyDelete