Хүүхэд томрох сайхан ч тэр хэмжээгээр би нь нас ахиад л...
2-лаа тус тусдаа анги дэвшиж байгаа. Том нь хэн гэдэг багш анги даах бол гэж догдлоостой. Хаврын амралт нь эхэлцэн, түмэн завтай хүн л байна. Бага нь одоохондоо юугаа ч мэдэхгүй, шулганаад л. Хэл ам гэж гүйцэгдэхээ байсан шүү дээ. Ганц нэг үгийг жаахан буруу хэлнэ ээ, эгдүүтэй, засаж өгмөөргүй байн байн хэлүүлээд баймаар... За байз ямар ямар үг байдаг билээ байз, цагаа тулахаар санахаа байлаа.
мизү ватари-мизү тамари (тогтсон ус)
сүлэбидай- сүбэридай (гулсуур)
За юу, мэдүү гэж бас загнана. Хэхэ, өөрсдөө зааж өгчихөөд л гэж дүү намайг шүүмжилдэг юм.
Ipod-оо гээд л нэхээд байдаг болсон. Үзэх юм аа гаргаж ирээд үзчихдэг болсон. Бидний жааханд зурагттай л бол сайхан байлаа шүү дээ. Хэ хэ.
Гэрийх нь бүх хүмүүс каваай (хөөрхөн) шүү дээ. Аргалах үедээ бүр л хавийн бүх амьтан хүнийг цуглуулаад хөөрхөн болгоод тавьчихдаг юм. Чөтгөр, чоно, баавгай, туулай, нохой, морь, хонь, ямаа, анааш, заан, шувуу, тахиа... Өөр ямар амьтан хэлдэг билээ дээ. Мэдэхгүй юм ч байхаа больж байна. Бүр гайхтал, хэн зааж өгдөг байна аа гэмээр.
Яг ийм эгдүүтэй үе нь одоо л шүү, сайн харж, хайрлаж, энхрийлж байгаарай гэж эргэн тойрны архаг ээжүүд аавууд захиад байгаа, захиасыг нь биелүүлэх гэж би хэрэндээ л үзэж тарж байна аа гэж. Өнөөх нь тэрийг мэдэрчихсэн бас л үзүүлж өгнө өө...
No comments:
Post a Comment