Sunday, December 01, 2013

Урлагийн үзлэг 2

Бага зулзагынх.
Сарын өмнөс л бэлдсэн. Өдөр тутмын харилцах дэвтэрт нь багш нь байнга л мэдээлэл өгдөг байлаа." Өнөөдрийн сургуулилт дээр тайзан дээр гарахдаа ичингүйрээд хуруугаа амандаа хийсэн.  Өнөөдөр нэрээ их хөөрхөн тод хэлсэн. Тайзан дээр олох хүний өмнө тоглосон чинь жаахан биеэ барьсан. " гэж ирээд л бичсэн байна. Гэртээ ч бас нэрийг нь хэлүүлээд л, дүрийх нь үгийг давтуулаад л байлаа.
Санасныг бодвол их дажгүй тоглосон. Уйлж унжсангүй. Тайзан дээр гарахдаа л хуруугаа амандаа хийгээстэй байсныг эс тооцвол. Нэрээ ч их тод хэллээ. Дуугаа ч хөөрхөн чанга дуулсан. 2 настай хүүхдүүд дуулахаар тэнд их инээдтэй. Цугласан зочид инээлдээд л. Учир нь Заримынх нь амнаас авиа ч гарахгүй, унжийгаад зогсчихно. Зарим нь тэнхээ мэдэн орилж байна гэж юүхэв. Тайзан дээрээс гараа даллаж аниа, ээж ээ, аав аа гэж орилсон.  Үнсэлт шидээд байна аа бас тэндээс хаха.

Энэ удаагийн авууштай санаа нь нийт цэцэрлэгийн хүүхдээ 2 хувааж тайлангаа хийсэн. 0-3 насных. 3-5 насных гэж. Ахлах ангийх нь 12 сарын хэдэнд билээ дээ, мартчихаж. Тэгэхгүй бол цэцэрлэгийн заал бага сургуулийхийг бодвол жижигхэн. Үзэхээр ирсэн хүмүүс багталцахгүй. Хүүхдийнхээ тоглолтыг тухтай үзэж чадсангүй гээд гомдол их гардагаас үүдэлтэй.

Хөтөлбөрийг танилцуулахдаа ахлах ангийн сурагчид нь ээлжээр гарч ирж танилцуулж байсан. 
Тоглолтын төгсгөлд эрхлэгч багш үг хэлсэн.  Сэтгэлд их тод үлдэж. "Олон хоног бэлдсэн. Эхэндээ ичээд дуу нь ч гарахгүй хүүхэд байсан бол өнөөдөо их цоглог хэлж, дуулж байна. Мөн эсрэгээрээ давтлагын үед их цоглог байсан хүүхэд маань олон хүний өмнө  гараад ичээд биеэ барих ч тохиолдол байна. Ямартаа ч та бүхэн хариад хүүхдээ тэврээд, маш сайн байсан шүү гэж магтаж өгөөрэй. Хүүхдэд хоол хүсний тэжээлээс гадна зүрх сэтгэлийн тэжээл гэж хамгаас чухал шүү" гэсэн.
Ирээд 3-н том нь багыгаа тойрч суугаад л магтаж гарлаа хэхэ. Өнөөх минь их додьгор байсан.
-Уйлаад байсан хүүхэд байсан тэ? Би уйлаагүй тэ? гэж хөөрөөд л...

2 comments:

  1. Манай дүүгийн хүүхдийн цэцэрлэг нь урлагийн үзлэг гээд ээж ааваар нь баахан дуу дуулуулаад, номер бэлдүүлээд байсан шд. Ээж аав нь л урлагийн үзлэгт орсон. Дүүгийн хүүхэд бас жоохон магтангуут яг ийм хөөрөлтийн байдалтай би цэцэрлэгтээ явахдаа уйлдаггүй, тэр уйлаад байдаг би хоолоо өөрөө иддэг нтр гээл явж өгч байгаам чинь

    ReplyDelete
  2. хэхэ. монголд уу?
    монголд биднийг бага байхад хэдхэн хүүхдийн тоонд эргэлддэг байсан урлагийн үзлэг. Одоо яасныг мэдэхгүй л байна.

    хүүхдийг ер нь хөөргөж магтайх сайн гэж үзэх юм энэ гадаад оронд чинь.

    ReplyDelete