За одооны хүүхдүүд тоглодог эсэхийг бүү мэд. Бага байхад ангийн банди нар, байрны хөвгүүд их тоглодог байж. Хичээлдээ тааруу нь бүр ч мундаг. Хэ хэ. За тэр ч яахав.
Энэ нь хятад, солонгост бас байна аа байна. Өдтэй нь хятад, гялгар саглагар нь солонгос. Би бага сургуульд эх орноо танилцуулахдаа шагайгаа авч явдаг шиг эдгээр орны хүмүүс энэ тэвгээ бас авч явна. Манайд бас байдаг наадах чинь, гэхдээ хонины нэхийгээр хийдэг гээд л ярина. Аль ч улсад өдгөө тоглодог хүүхдүүд цөөрсөн гэсэн. Цагийн урсгалаар.
Дандаа шагай авч явахаар, тэвэг захьдаг юм билүү гэж бодлоо бас. Гэхдээ чийглэг газар монголоос ирсэн эсгий гэх мэт эдлэл үнэр танар ихтэй байдаг юм. Тэрий нь бодохоор ярьшиг ч юм уу эргэлзээд л байна.
Нээрээ бага сургуулийн хүүхдүүдэд ямар тоглоом байвал зүгээр талаар санал байвал хэлээрэй. Анги эсвэл зааландаа тоглочихоор шүү. Гадаа бол дэмий. Цаг бага байдаг учраас эхлээд яриа хийнэ. Дараа нь орж гарч байх цаггүй тул. Хэдэн жилийн өмнө шүү дээ, гагнасан гинжийг таслагтун гэдгийг тоглосон чинь туяхан согоонууд чинь уйлж энэ тэр. Яасан? гэсэн чинь гар нь өвдсөн гэнэ ээ. Хэ хэ. Тэрнээс хойш больсон. Төвөг зүгээр. Эцэг эх нь ирээд бла бла болно зүгээр.
Дундаа орох, муур хулгана болох гээд тоглоом бусад оронд ч байдаг юм билээ.
Резин хятадад бас байна аа байна. Одоо би нь өөрөө үсэрч заах болохоор бас түнтэгнээд нас намба тохирохгүй болчих гээд ккк.
Тийм болохоор бусдаас тэс ондоо шагай маань л шалгарч үлдээд байгаа биз?
Hairt egch min, shagai l hamgiin sodon uvurmuts, setgeld honogshihuits, bas deerees n tsag hemneh geed olon davuu tal bnaa bn haha
ReplyDelete