Ажил дээр сонирхолтой ном их орж ирэх юм. Тэр бүр унших зав гарахгүй юм.
"Юмсаа хаяад дэлхийн өнцөг булан бүрт гарцгаая" гэдэг ном уншаад. Зохиогч уг номдоо сүүлийн үед гадагш дотогш явахгүй байгаа япон хүмүүст зориулан бичсэн байна. Такаширо Цүёши зохиолч өөрөө сүүлийн хэдэн жил тувт гадаад дотоодоор явж, ажиллаж амьдарч байгаа хүн юм байна. Ингэснээр тухайн орны тухай мэдэж авахаас гадна өөрийн улсыг гадныхны нүдээр олж харах, арай өөр өнцгөөс харах гээд олон давуу талтайг өгүүлсэн байна. Тэгээд ажиллаж амьдрахад тохиромжтой гэж үзсэн улс, хотуудаас танилцуулсан. Мэдээж хувь хүний үзэл учраас энэ дундаас өөрийн боловсрол, сонирхол, авъяас, чадвар зэргээс шалтгаалаад сонгох нь зүйтэй.
Мэйжи шинэчлэлийн үеэр олон сайхан түүхт япон хүмүүс гадагш гарч галуу шувууны мах идсэнээр аливаа зүйлсийг өөрөөр харах болсон, улсынхаа сайн муу талыг олж харж чадсанаар өнөөгийн япон оршиж байгаа гэх мэт.
Ер нь улсаасаа багахан ч хугацаанд ч болох нээ гараад үзсэн нь дээр байдаг гэнэ шүү.
Тэгэхэд манайхан яаж байна? Гадаадад байсан ганц нэгийгээ бөөрөлхдөг болсон гэсэн. Би нь одоохондоо өөрийн биеэр амсаагүй ч ганц нэг хүнээс сонссон. Гадаадад байсан гэдгээрээ түрий барилаа. Энэний гадаадад төгссөн нь тэндээ л юм байгааз энэ тэр гэж.
Манай ажил гэхэд л гадаадад байсан, гадаад хэлтэй хүмүүсийг их хүндэтгэж хүлээн авдаг. Үзсэн харсан туршлага, хэлийг нь
No comments:
Post a Comment