Thursday, December 05, 2013

Бодууштай

Өнөөдөр бага сургууль ороод. 1, 2 дугаар ангийн хүүхдүүдэд монголоо танилцуулж, шагайгаа тоглоод ирсэн. Нясалж чадахгүй, хуруу нь өвдөөд байна багшаа гэсэн. Хэ хэ.
Уг нь эднийд бас нясалдаг тоглоом байдаг юм. Яг ч шагай биш. Дунд зэргийн товч шиг хэлбэртэй шилэн зүйл байдаг юм. Сүүлийн үед янзан онлайн тоглоом тоглоод уламжлалт наадгайгаа тоглохоо байсан, чадахаа байсан.
Манай монголд яаж байна хүмүүс минь ээ? Шагайгаа тоглож байгаарай гэж хэлмээр байна. Би ч охидоо тогло гээд ажил дээр байсан шагайгаа аваад ирлээ.
Эдний нясалж мэдэхгүй чадахгүй хүүхдүүдийг хараад чухам л та нар үндэснийхээ тоглоомыг тоглож бай гэж том том ярьж байгаад л ирдэг юм. Манай монгол хүүхдүүд бол тэс ондоо. Няслахдаа мундаг гэж ирээд л магтана. Үнэндээ ямарыг мэдэхгүй л байна шүү. Өөрийхөө хүүхдүүдэд заахаас эхлэе дээ гэж ккк
Хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулна. Гар хуруу хөдөлж байх тусам тархи ажиллаж байдаг гэж цуг явсан орос хүүхэн хэлсэн. Үнэний хувьтай.  Би нь жаахандаа их тоглодог байлаа. Хажуу айлынхаа ах эгч нартай. Шартай ч үзнэ. Дэлхий тойрохгүй шүү гэж хатуу дүрэм гаргаж байгаад л...

2 comments:

  1. Манайх 20 ширхэг шагай монголоос захиж авчруулаад, охиндоо зааж өгөөд шагайдна, морь уралдуулна. Заримдаа завгүй үед тоглоё гээд гуйгаад шалаад суучихдаг нь жоохон хэцүү.

    ReplyDelete
  2. Hehe. Bnga togloy geed unana aa. Manaihan bas kk.

    ReplyDelete