өнөө айхтар цүнамигийн 3 жилийн ой.
Бага зулзагын минь төрсөн өдөр үүнээс хэдхэн өдрийн дараа. Энд мэдээллийн хэрэгслээр гамшгийн талаар дурсаж бичээд л. Одоо хүртэл олдоогүй хүмүүсийн ар гэрийнхний тухай гарахаар өөрийн эрхгүй сэтгэл сонин болж байгаам.
Тухайн үедээ харьж ир гээд санаа тавьсан ээж аав, дүү нар, хамаатан садныгаа сүртэй шд гэж бодож байснаа нуух юун. Эргээд бодох нээ, хэрэв тэр айхтар цүнами миний амьдарч буй хотод тохиолдсон бол? Хэрэв, хэрэв гээд л зөндөө олон хэрвээ гэж бодохоор аймшигтай.
Дөнгөж сая, цүнамид багш сурагч нийлээд 80 хэдэн хүн үрэгдсэн бага сургуулийн эцэг эхчүүд хотын захиргаандаа гомдолтой гэдгээ шүүхэд мэдэгдэж хохирлыг барагдуулахыг шаардаж буй тухай мэдээ үзээд, хэцүү ч юм даа гэж бодов. Хэнийх нь зөв бурууг хэлж мэдэхгүй ч, шүүхэд хандаж буй эцэг эхийн холбоо нь сургуулийн удирдлага хоргодох шийдвэрийг буруу? оройтож? гаргасан гэж үзэж буй бололтой юм.
Гэх мэт олон шийдэгдээгүй асуудал байна энд. Өнгөц харахад сэргээн байгуулалт өрнөөд, ямар ч асуудалгүй мэт харагдаж болох ч...
Ямартай ч цүнамид өртсөн олон олон иргэдэд, тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна аа.
Би бүр тв үзмээргүй санагдаад байгаа, үзэхээр л нээх хэцүү, яах ч аргагүй хэцүү байгаа хүмүүс, шийдэхэд маш хэцүү асуудлууд гараад. Ямар ч нэмэр болж чадахгүйгээс хойш гээд аль болох үзэхгүй байгаа.
ReplyDeleteheleed yuhvee, gehdee medee sonschood bhiimaa, setgel aygui evguitej bgaaz, guij ochood tuslachmaar ch yum shig...
ReplyDeleteХөөрхий цаана нь тийм олон асуудал, хэл ам үүсэж байгааг энд байгаа бид мэт хүмүүс бол мэдэхгүй л өнгөрч байдаг юм байна.
ReplyDeleteБайгалийн гамшигт хайртай хүмүүсээ алдсан олон зуун мянган хүмүүсийн тухай уншихаар сэтгэл эмтэрдэг юм чинь яг болсон улсад нь нийгэмийнх нь дуу хоолойг сонсон суугаа та бүхэнд бүр л хэцүү байхаас яахав.
Би л гэхэд сүүлийн хэд хоног, алга болсон МН-370 онгоц, тэнд зорчиж бас ажиллаж явсан хүмүүс, хүмүүсийн гэр бүлийг бодохоор л сэтгэл өвдөөд нэг л тийм зовиуртай л сууна. Өглөө босоод хамгийн түрүүнд л нөгөө онгоц яасан бол сураг гараа болов уу л гэж хамгийн түрүүнд бодсоор сэрэх...
Хайртай хүмүүс минь хэзээ ч биднийг эсвэл бид өөрсдөө хайртай хүмүүс ээ хэзээ ч орхиж мэдэх юм гэж бодохоор одоо байгаа цаг үеэ сайхан дурсамж, сайхан хайраар л үдэж өнгөрүүлмээр.
Erhtsas: Heleed yuhev. end tend yanz buriin osol, gamshig bolloo geheer l herev nadad iim zuil tohioldson bol gej bodood bh yum. hetsuu shu te...
ReplyDelete