Friday, March 14, 2014

Хүчирхэг байцгаая

Манай улсад ч түгээмэл байдаг тэр нэгэн гэмт хэргийн тухай.
Domestic Voilence буюу гэр бүл дэх хүчирхийлэл. Хойшид DV гэж товчлох болно.
Энэ үзэгдэл японд бас байна аа.
Дэлхийд энэ нь их олон жилийн хугацаг туулж байж өнөө үед гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон. Урьд нь эхнэр нөхрийн хоорондын хэрүүл маргаан, эхнэрийг 2-3 удаа цохих бол байх л зүйл, үүнийг би тэжээж байгаа юм чинь хэл амаар доромжилж болно, хайртай бол хартай гэх мэтээр үздэг тохиолдол аль ч оронд байсан. Эдгээрийг олон олон хүүхнүүд тэвчээд, тэсээд ирсэн.
1980-д оноос эмэгтэйчүүд тэмцэж, дуу хоолойгоо гаргах болсон. 1993 онд НҮБ-н хурал дээр эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тунхаг гаргасан. Үүнээс үүдээд олон орон сэхэээ авч, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, гэр бүл дэх хүчирхийлэл зэрэг асуудлыг хуульчилж эхэлсэн. 2001 онд япон энэ тухай холбогдох хуулийг баталсан.
Чамайг өөрийн хүссэнээрээ байлгах гэж шаардах, цохих, өшиглөх, юм шидэх, хэл яриагаарааа айлган сүрдүүлэх, дагах мөшгөх, байнга утасдах, утасдах тоолонд тэр дор нь утсаа авч байхыг шаардах, хэт хардах, хийж буй зүйлийг нь боож хаах гээд л сэтгэл санааны таагүй байдал оруулах, эрүүл мэндийн зүгээс гэмтэл бэртэл учруулах зэрэг нь бүгд DV-д тооцогдоно.
Хүнтэй үерхэхдээ дараах зүйлийг санаж байх хэрэгтэй. 1-т Эр эмийн харилцаанд нэгнийгээ захирах, дээд доод гэсэн зааг байх ёсгүй. 2-т Харилцан бие биенийгээ хүндэтгэн, эрх тэгш харилцаатай байх. 3-т Чамд таалагдаагүй зүйлээ таалагдахгүй байна гэж хэлж чаддаг байх.
Хэрэв DV-д өртөж байвал найздаа хэлэх биш, мэргэжлийн хүнд ханд. Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь ямар нэгэн байдлаар энэхүү DV-д өртсөн байдаг гэж НҮБ-н судалгаа байдаг. Зөвхөн надад л тохиолдож байна гэж үзэлгүй, мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө хүсвэл их олон жишээн дээр ажиллаж ирсэн тэхайн мэргэжилтэн танд асуудлыг шийдэхэнд илүү ойр дөт зам гарцыг хэлж чадна.

гэж бичсэн байна даа. Монголд ч сүүлийн үед их сонсогдох болсон доо. Тэр тэгж нөхөртөө алуулав, зодуулав. Найз залуу нь найз охиноо хардаад тэгэв ингэв гээд л аймар. Охидоо бодохоор бас хүнд сэдэв.

Жич: DV- д өртөөд байгаа юм биш биз?  гэж урьдчилан сэргийлэх хэд хэдэн асуултнаас сонирхолтой санагдсанаа бичих үү?
Бэлгэвч хэрэглэхийг цааргалах, сална гэхээр амиа хорлоно гэж сүрдүүлэх, утсаараа байнга мессэж бичих, утасдах- хариуг нь дор нь өгөхгүй бол уурлах, ямар нэгэн чухал шийдвэр гаргах болохоор чи л шийд гэж бүгдийг хариуцуулах...

2 comments:

  1. Anonymous6:18 PM

    Манай найз залуу /одоо хамт амьдрана гээд ярилцаад л байгаа/ бас хүчирхийлэгч юм шигээ,Утасдаад авахгүй бол уурлана,уурлахаараа гарт ойр юмаа шиднэ,заримдаа юмаа эвддэг,уурлахаараа аймар хашгирнахартай намайг найзуудтай уулзахад дургүйцдэг,уулзана гэвэл өрөө хамт очно гэдэг...их бухимдуу таалагдахгүй бол юм болгонд уурлана. түргэн ууртай надад би чамд хайртай хэзээч гар хүрэхгүйгэдэг ч би сүүлийн үед маш их бодож байналдаа харилцааныхаа талаар, Ер нь нэг айдастай ч юм шиг яг тэрнийхээр байж уурыг нь хүргэхгүй байх ёстой ч юм шиг.. ийм байж болохгүй гэж л бодоод байна. Мэдэхгүй өөрөө дасаад хайртай болчихсон ч эртхэн дээрээ болимоор ч юм шиг. Сайн талууд ч зөндөө байгаалдаа.

    ReplyDelete
  2. hetsuu l asuudal bna.
    uurtai hun bas jaahan hetsuu shuu, jaahan yuman deer buhimdaad l ergen toirniihoo uur amisgalgiig sonin bolgood l.
    sain bodoj uzsen ni deer dee. enhnaasaa uurt chin taalagddaggui zan chanarig ni heleh heregtei bhaa...

    ReplyDelete