- Бүх зүйлийг ойлгодог болсон. Мэдэхгүй үг, хэлэхгүй үг гэж байхгүй болсон.
- Уруул өнгөлөгчийг минь өөрийн юм шиг хэрэглэнэ. Нэхэж ирээд л будна. Өнөөх нь гялалздаг юм.
- Уруулаа будаад, гоё даашинз өмсөөд аавтайгаа гэрлэнэ гэж аавыгаа том панаалдана.
- Гоё чамин зүйлд нүд нь гялалзаж ирээд л сонирхдог болсон.
- I love you гэдэг бичигтэй цамцаа өмсөнө , зүрхтэй ягаан гаагаа өмсөнө гэж өглөөд өмсөх хувцсаа захиална.
- Оройд унтахынхаа өмнө албаар хамгийн зузаан номоо барьж ирж зөвхөн ээжээр уншуулна.
- Албанаасаа тарахдаа ээждээ чулуун, навчин, цэцэгний дэлбээн бэлэг өгдөг хэвээрээ.
- Эмчдээ үзүүлэхдээ уйлдагаа больсон. Би хичээсэн, ээж ээ гэж онгирно. Аниагаа үзүүлэхэд нь аниа уйлж болохгүй шүү, хичээгээрэй гэж томроно.
- Чоно, үнэг, май гэх зэрэг монгол үг хэлдэг болсон. Мэдээж дуудлага нь гадаад.
Wednesday, March 26, 2014
Бага зулзага
Ойрд гаргаж буй ааш, сурсан эрдмийнх нь талаар бичээгүй юм байна. Энэ сард 3 хүрсэн болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment