Бүтэн сайнд олон улсын арга хэмжээ боллоо. Орон орны хүмүүс нутгаа танилцуулна. Ингэхдээ а б-гүй дуржиганатал яриад байхгүй. Аль болох улсынхаа өвөрмөц, онцлог зүйлийг танилцуулна. Жишээ нь Канадын нэг иргэн кофегоо, Солонгос залуу тэвэг, Япончууд ятга, уран бичлэг, Бразил залуу шоколад, Монголоос би нь шагайгаа гэх мэт.
Шагай минь од болсоон. Би ч өөрөө бас. Сонингийхон, телевизийнхэн гээд л шавж өгсөн. Ярилцлага хүртэл өгөөд амжсан гэж байгаа.
Няслахыг заагаад байхад ингэж өрж тоглоод байгаа улсыг яалтай ч билээ. Хэ хэ. Нэгэн япон жаалын бүтээл.
Танилцуулах зүйл ихтэй оронд төрснөөрөө бахархнам зээ.
Гэм нь өөрөө энэ тэрүүгээр сайхан зугаалаад, улс орны сонин сайхантай танилцаж чадахгүй нь тиймхэн. Өөрийнхөө хариуцсан газраа л хадаастай, ядаж байхад үнэнч амьтан чинь яахав, хар халуунд дээлтэй монгол хүүхэн гунхсанаас хамаг хөлс цуваастай.
Ямартай ч арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Олон ч хүн цуглав. Дараа дараагийн арга хэмжээнд ч гандан буурахгүй,хөл хөнгөрөөд л гүйнэ шүү дээ би ч.
Tuesday, July 29, 2014
Saturday, July 26, 2014
Үглэнээ эрчүүддээ
Яасан гэхээр байна шүү дээ.
Танил минь цуг ажилладаг хэдэн залуусынхаа төлөө ... газарт ажилладаг амтан хүн хайгаад хавийн таньдаг хүн лүүгээ утасдаад явна. Хаа байгаа над руу хүртэл утасдсан.
Сая наадмаар хэсэг залуус олон хоног амарч байхаар хэдий үндсэн ажил нь амарчихсан ч хөдөө нэг газар халтуур хийхээр явж л дээ. Тэгсэн мөрөөрөө ажлаа хийгээд байж байсан чинь нутгийн индианчууд гээд морьтой хэсэг бүлэг залуучууд давхиад ирж л дээ. Тэд наадам тэмдэглээд нэлээд халамцуу явсан юм байх. Ууж идсэнээ шингээж чадахгүй улс жаал дөвчигнөсөн гэнэ. Сүүлдээ хоорондоо тэсэхээ байгаад зодолдсон юм уу даа. Тэгээд л хэрэг мандах нь тэр. Нутгийн индианы нэг нь гомдол мэдүүлээдхэж. Тэгсэн ажил хийж явсан залуус хэрэгт уналгүй хаачихав. Ингээд л хаа хаанаа хэн бүхний сэтгэл санааг зовоосон үйл явдал болоод байгаан байх аа.
Иймэрхүү зүйл гарвал зугатаачихаж байгаачээ, араа бодоод гэж хэлэх гээд л. Хүүхнүүд ихэвчлэн уншдаг гэж боддог ч ганц нэг эр хүн уншдаг л байх. Бас ууж идсэнээ зөв шингээж сураачээ. Дөнгөж амьдралтайгаа золгож буй 20 хэдхэн настай залуучууд иймэрхүү зүйлээс болоод хичнээн нь буруу зам руу ордгийг хэлж барах биш.
Юм л бол зодоон цохиондоо тулаад, хөөрцгөөгөөд. Үр дүнг нь хар. Хөдөөнийхөн чинь уухаараа их хөөрүү байдаг гэж сонссон. Хотынхон ч адилхан л даа. Ер нь энэ эрэгтэй хүмүүс энэ хөөрүү зангаа жаахан татаж баймаар юм аа.
Одоо танил минь яасан юм бүү мэд. Ойрд чимээгүй л байна. Би сонсчихоод бас сэтгэл санаа сонин болоод, яаж туслах аргаа мэдэхгүй л байна.
Нутгийн индиан гэснээс би бас таарч байсан шүү дээ. Аймар аймар. Аз болоход тэндхийн хэсгийн төлөөлөгчийг таньдаг, ойрхон байрлаж байсан тулдаа амьд гарсан гэхгүй юу. 4 билүү 5 залуус хурдтай гэгч давхиж ирснээ бүчээд.
-Хэн гэдгийн?
-Хэнийд ирсийн?
Ёо ёо. Бодсон айчихлаа. Орчуулгаар хөдөө явж байсан юм л даа. Өглөө байрнаас минь жаахан зайтай байдаг модон жорлон орчихоод буцаж явсан чинь таарчихдаг юм даа. Дөнгөж сургууль төгссөн үе. Тухайн үедээ нэг их юм бодоогүй хэрнээ, сүүлд ингээд бодохоор бас л аймаар. Морьтой залуус шүүрээд л аваад давхичихсан бол яана?
За за үглэх гэсэн чинь өөрөө элдэв зүйл ургуулж бодоод нервтэх нь, ингээд дуусгах минь. ккк

Гоймон урсгаж идэх
заншил байна аа энд. Хулс модоо ингэж тайраад, голоор нь хуваана. Тэгээд энэ зураг дээрх шиг байрлуулж байгаад л ус урсгаад хажуугаар нь гоймонгоо урсгачихаж байгаа юм. Тэрийг нь хүмүүс 2 талд нь зогсож байгаад л савхдаж гарна даа. Савхдаж бараагүй бол доор нь төмпөн тосно. Бүр савхдаж чадахааргүй жаахан хүүхэд энэ тэр бол төмпөнд орсноос л савхдаж иднэ дээ. Урсаж буй зүйлийг савдах тийм амаргүй бөлгөө. Мөн дан гоймон урсгах сонирхолгүй тул улаан лооль, сосиск гэх мэтээр хүссэн зүйлээ урсгана.
Төгсгөлд нь хүүхдүүдэд сонирхолтой байлгах зорилгоор жижиг цэлцэгнүүр урсгасан. Хөгжилтэй л юм билээ.
Уг арга хэмжээг хүүхдүүдэд зориулан хорооноос зохиогоод. Хэд хоногийн өмнөөс бүртгэл нь явагдсан. Сургуульд ороогүй бол асран хамгаалагчийнхаа хэн нэгтэй ирэх. Хэд хэдэн аавууд харагдсан. Сүүлийн үед аавууд их идэвхитэй болоод байх шиг энд. Өмнө нь бол иймэрхүү хүүхдийн арга хэмжээнд ээжүүд л хүүхдээ дагуулж ирдэг байлаа.
Эхлээд хүүхдүүдэд зориулсан зурагт ном уншиж сонирхуулав. Мөн нэг удаагийн цаасан тавган дээр зураг зуруулаад ар талд нь нэг удаагийн модон савхыг скочоор наалгаж дэвүүр хийлгэсэн. Үдийн хоолны цаг дөхсөн, гоймонгоо урсгаж идэхээр гадагш гарав. Угтаа бага зулзагатаа сонирхуулах журмаар оролцсон чинь гадаа учиргүй халаад, нэг их ач холбогдол өгсөнгүй бага минь. Халууцаад, хөлс нь урсаад уцаартай байлаа гэж.
Хүүхдүүдэд ном уншиж өгч байх хооронд хорооны бусад гишүүд доор гал тогоонд гоймонгоо чанаад л, улаан лоолио угаагаад л гээд түмэн завгүй гүйлдэж харагдсан. Ихэвчлэн настай хүмүүс, сайн дураараа тусалдаг юм.
Би нь амралтын өдрүүдээ далимдуулж блогоо хашрааж байна аа. Хэ хэ. Аждын өдөр зав гарахгүй юм. Дээрээс нь өнөөдөр орой айлд уригдсан. Оройн хоолоо айлд идэхээр болсон хүн чинь түмэн завтай байна биз дээ. Ккк. Тэгээгүй бол өнөөдөр ямар хоол хийх үү? гээд л тэрэндээ түүртээд сууж байдаг хүн чинь. Бөөн аз жаргал амтагдаад блогоо бичээд сууж байна. хэхэ.

Friday, July 25, 2014
Сэрүүцэх баяр болон күүл залуу
гэдэг баяр болноо энд. Албан газар, цэцэрлэг, хороо гээд л зохион байгуулдаг юм миний мэдэхийн.
Яг яадаг баяр вэ гэхээр хар халууныг арга ухаан, заль мэхээ уралдуулан давж гарахыг хэлнэ.
Компаниуд хаа нэгтээ очиж хүйтэн шар айраг залгилна.
Хорооныхон хүүхдэд хөгшдөд зориулсан арга хэмжээ голлоно. Жишээ нь хөнгөн чанарын хоол зарах, амттан зарах гэх мэт.
Цэцэрлэг ёстой хөөрхөн арга хэмжээ зохион байгуулна. Бид очих дуртай. 3-5 настангууд нэг нэг урлагийн дугаар бэлдэнэ. Бас эцэг эхийн зөвлөлийнхөн төгсгөлд нэг дугаар үзүүлнэ. Сүүлийн хэдэн жил хэсэг галзуу аавууд эмэгтэй хувцас өмчихөөд өнөө эдний AKB48, өөр юу билээ дээ тухайн жилдээ тэргүүлээд байгаа хамтлагийн дуун дээр бүжиглэдэг болсон. Хөөрхөн хөгжөөж дөнгөөд байгаа юм цугласан олныг. Цэцэрлэгийн хүүхдүүд хаппи, юката гэсэн зуныхаа кимоног өмсөж ирнэ. Ганц нэг сургуулийн эгч нар нь бас өмсөнө. Том зулзага нэг найзтайгаа ханиндаа өмсөнө гээд ээжийн уртаашаа өргөөшөө ганц юкатаг өмсөөд түрүүлээд гарч өгсөн. Гунхаад л байна лээ хэхэ. Дунд нь энд тэнд багш нар, эцэг эхийн зөвлөлийнхөн хэд хэдээрээ нэг нэг хөгжөөнт тоглоом тоглуулах, урьдчилан захиалга авсан төрөл бүрийн амтат талх ундаа зарах зэрэг арга хэмжээг хариуцна. Хаалтын арга хэмжээ нь галын буудлага. Харихад нь бүх хүүхдүүдэд бяцхан бэлэгтэй.
Энэ жил бага зулзага минь уйлж унжилгүй тайзан дээр гарч дуулав. Бас л нэг дэвшилт. Түрүү жил ээжээсээ зүүгдээд газар буухгүй байсан хүн.
Өө тийм, дурлалт хархүүгийн нэрээ байнга хэлээстэй шүү дээ. Кооки(анги жавынх нь нэр) күн каккой, Кооки күн каккой. Энэ юу гэж байгаа вэ гэхээр Кооки бол күүл, Кооки бол күүл. Аниа нь тэр чинь күүл биш гээд хэлчихсэн чинь бөөн уйлаан майлаан. Аавыгаа харьж ирэхэд аниагаа ховлоод байсан.
-Миний харж явдаг бандийг күүл биш гэсэн энэ аниа.
-Тийм үү? Яадаг аниа вэ? аав хошуугаа дэвсээд л ккк
Яг цаг нь ирээд хоёр охин ньнэг нэг хар юм дагуулаад ирэхээр яах бол доо тэ? ккк

Яг цаг нь ирээд хоёр охин нь
"Өлсөхүй"
нь их таалагдлаа. "Хоёрхон алдаа" нь ч бас хөөрхөн. Коюкигийн блогоос олж уншаад тэмдэглэж авсан байлаа. Аз болоход нэг найз минь ном өгөх гээд, захьсан ном минь олдохгүй болохоор нь шууд л захилаа. "Хотын үлгэрүүд" нэгийг бодогдуулах зүйл ихтэй ном байв.
Өлсөхүй-д өгүүлдэг амьдралын утга учир...
Би нь бас энд ирчихээд монголд минь бөртийгөөд хоцорсон ээж аав, алаг хөөрхөн үрээ (том зулзага) их санадаг байлаа. Утсаар ярихад нь уйлна, зургийг нь хараад уйлна. 1 жилийн дараа охин минь ирж, элгээрээ бэтгэрчихсэн байсан охин минь цагаар өссөн юм даг.
Дүүдээ сургалтынх нь төлбөрийг явуулдаг байлаа. Хоёр ээж аавдаа бага сага илүүчлэнэ.
Харин монголд байгаа улсууд гадаадад ер нь мөнгийг "хүүлдэг" л гэсэн ойлголттой. Тийм биш л дээ. Энд бид чинь хоёр идэхээ нэг болгож, дэлгүүрийн хямдрал энэ тэрийг анадаж танадаж байж ганц нэг юм илүүчилж авна. Түүнийгээ ар гэр лүүгээ шуудангаар, хүнд дайх гэх янз бүрийн арга хэрэглэж явуулна. Үүнээс ондоо бэрхшээл ч ихтэй шүү.
Коюки-г дуурайгаад хоёрхон алдаагаа засчихаар хайсан, одоогоор олоогүй. Хэ хэ Үгүй ээ, олчихлоо. 1. Бага ангидаа бүжгийн дугуйланд явдаг байсныгаа хаялгүй үргэлжлүүлэх. 2дахийг нь өөртөө үлдээлээ...

Tuesday, July 22, 2014
Дайчин бүсгүйчүүд
Нэгэн "мундаг" хүн тааруухан ном гэсэн л дээ. Би нь гэхдээ их олзуурхан уншлаа. Дандаа л тэр хаан, энэ хаан гэж байхаар хааяа ч гэсэн эмэгтэйчүүдийн тухай унших чинь сайхан байлгүй яахав. Тэгээд ч аз хийморьтой, гялалзаж яваа эрийн ар талд найдвартай гэр бүл, чадварлаг эмэгтэй байдаг гэж их ярьдаг, бичдэг болсон биз дээ.
Мэддэгээс Өүлэн, Бөртэ, Дөрөгэнэ. Мандухай гээд л байна...
Инээдтэй нь нэлээд сүүл хэсэгт гарч ирэх Эсэн тайш, Мандуул хаан. Баянмөнх жонон, Батмөнх даян хаан гээд л уншсан чинь киноных нь дүрүүд нүдэнд харагдаад л байлаа. Хэ хэ. Хүн чинь хальт мэддэг зүйлээ уншихаар тухайн уншиж буй зүйл чинь бас л хальт сонирхолтой болдог юм байна шд.
Атаа жөтөө ихтэй, эрх мэдэлд дуртай хатад ч байсан байна. Гэхдээ сайн нь муугаасаа олон байж бид өдийд ингээд амар амгалан, баян тансаг газар нутагт төрж өсөн, одоо ингээд дураараа дургиж байна гэж.
Бүсгүйчүүд бид ийм л дайчин удамтай учраас л гадныханд бас тэр л чанараараа үнэлэгддэг юм байна шүү дээ. Яагаад вэ гэвэл монгол охид, хүүхнүүд маш идэвхитэй, хичээнгүй, суралцах юмсан гэсэн чин хүсэлтэй байдаг. Харин эрчүүд нь наазгай, тэмүүлэлгүй гэж монголыг а б-гүй мэддэг хүн хэлсэн шүү.
Найз нөхөд дотроос ч мундаг, дайчин охид хүүхнүүд их байна л даа.
Номын хувьд өмнө уншиж байсан түүх ч, уншиж байгаагүй түүх ч байсан. Нэг уншаад үзсэн байхад илүүдэхгүй шүү. Түүхэндээ бүсгүйчүүд ихээхэн үүрэг нөлөөтэйгөөр улс төрийн хэрэгт оролцдог байсан тул өнөө үед ч дутахааргүй улс төрд оролцдог болох нь зүйтэй юм шиг...

Жич: Номыг бэлэглэсэн ах эгч, дүү нартаа баярлалаа. Дараа бас ном захина шүү. Хэ хэ
Friday, July 18, 2014
Инээдтэй
Сүхбаатар гээд нэг өвөө байдаг даа, санаж байна уу? Монголын минь улаан фен япон хүн. 70 гарчихсан. Хөнгөн шингэх гэж юүх вэ. Тэр яасан гээч, монгол явчихсан. Сүүлийн 1 билүү 2 жил явж чадаагүй юм. Түрүү жил Баян-Өлгий явах гэсэн чинь шүлхий гараад чадаагүй. Тэгээд ойрын хугацаанд монгол явах гээд л самганыгаа нэг аргадаж панаалдаад л, нэг загнаж үзээд л, явахаар болсон. Намайг орчуулагч олж өг гээд. Оюутан байсан ч болно гэсэн. Би нь "манай тал"-ын нэг хүн олж өгөөд, тэр хоёр минь их л хөгжилтэй байгаа бололтой.
Эд нар их сонин шалтгаанаар монгол явна шүү. Олоон жилийн өмнө хөдөө явж байхдаа зураг авч л дээ. Хөөрхөн хөөрхөн халтайсан жаалуудын зураг үзүүлснээ, эд нартай уулзана л гэнэ.
-Та тэгээд холбоо барьсан уу?
-Үгүй шдээ. Очоод л уулзчихъя. Байхгүй бол яахав яахав.
гэнэ ээ. Би болохоор нэгэнт холоос зорьж очиж байж ядаж нэгтэй нь ч болтугай уулзуул гэж бодоод байгаа юм өөрийн эрхгүй. Хэ хэ. Одоо тэр жаалууд нь зөндөө том болсон, танигдахгүй дээ.
Инээдтэй зүйл их сонссоон. Орчуулагчид, бинзений гээд өгөх мөнгөө нээх хөөрхөн жижиг жижиг дугтуйнд хийгээд бэлдчихсэн байна гэнэ. Арга ч үгүй байх даа. 70 гарчихсөн хөгшин ингээд аялаад гүйгээд байх. Очоод будилж байхаар гээд эндээ их л бэлдэж явсан байх даа. Бодохоор л нүдэнд харагдаад хэхэ.
Болоогүй ээ, хөдөө явчихсан байгаа. Дотоодын нислэгээр. Хөдөөнөөс ирэхээр нь эндээс бас нэг өвөө очно. Тэр нь гэхдээ арай залуухан өвөө. Ккк. Тэр хоёрын Улаанбаатар хотод уулзах шалтаг юу гээч. Сонсоод татаж унасан, би болон манай ажлынхан. Нэлээд хэдэн жилийн өмнө хамтдаа хоолонд орж байсан ресторандаа дахин хооллох. Ха ха.
Мэдээж хотод орж гарах ганц нэг газар бий л дээ. Тэр нь гэхдээ зүгээр л сүүлд бодож олсон газрууд. Инээдтэй өвөө нар байна уу?
Би нь хааяа уулзаж жаал инээж авдаг юм. Ккк
Жич: Дээр манай талын хүн гэж бичсэн дээ. Тэр байна шүү дээ, эргээд хүнээ тосож авлаа шүү, сайн явж байгаа шүү гээд дор бүр нь мэдээлэл өгөөд, хайр хүргээд байгаа манай коохай байгаа юм аа. Найзын минь дүү л дээ. Хэ хэ.
Коохай гэж нэг сургууль болон ажилд сүүлд орсон хүнийг хэлнэ.

Thursday, July 10, 2014
Баярын мэнд
Юуны өмнө наадмын мэнд шүү. Энд тэнд ах дүү, хамаатан садан, найз нөхөд бөөнөөрөө зугаалаад байхаар бяцхан атаархал төрөөд байна аа. Дунд нь ороод л шаагимаар байх юм. Нэг найзыгаа "жийчихийн байна дөө" гэж жаахан үгээр идэв. Хэ хэ.
Энд тэгтэл ямар ч баярын уур амьсгал алга. Халж байна гэдэг ч жигтэйхэн. 50 жилд нэг тохиолддог хар салхи ирэх гэж байна гээд айлгаад байсан, биднийг холуур тойрлоо. Том зулзага харин сургууль нь амраагүй гээд жаахан гонсгор байх шиг байна.
Гэхдээ яаж зүв зүгээр суухав, хэдэн хүн цуглаж хуушуур хийж иднэ. 13-ны бүтэн сайнд. Гадаад оюутан, хүмүүст зориулж үнэ төлбөргүйгээр зээлдэг гал тогоог эзэмшинхэн хуушуур хайрна даа, бөөнөөрөө.
Бас нэг сонин гэвэл монголоос хэдэн хүүхэд ирсэн. Нэлээд хэд хононо. Япон айлд байрлана. 2 өдөр эндхийн бага, дунд, ахлах сургуулиудад очиж, хичээлд сууна. Энэ жил дан охидууд, хэлэндээ ч сайн байна. Унаагаар үйлчилж буй өвөө "Нэг дуугүй байхгүй, шаагилдаж өгөх юм" гэсэн.
Цаг агаар нь өөрчлөгдөөд насаар арай бага нэг нь машинд суухаар дотор нь эвгүйрхээд, мөн цахилгаан шатанд хүртэл дотор нь муухайраад л хэцүү байх шиг байсан. Халуунд ам нь цангаад автоматыг өнөөгийн хэллэгээр хашрааж байна гэж.
Нэг ажигласан зүйл гэвэл ганган гэж юүхэв. Үнэтэй үнэтэй гар утастай явна лээ. Өөрийнхөө охинтой харьцуулж хараад л явав би нь. Энд гар утсыг ахлах анги хүртлээ барьж болохгүй гэж бага дунд сургуульд дүрэмддэг болохоор амар ч юм дөө гэж бодсон шиг.
Хариуцаж буй япон эмээ сургуульд явахдаа ээмэг, зүүлтээ тайлж гэртээ орхино шүү гэсэн охидууд "өө яасан сонин юм бэ?" гэж гайхаад л.
Айлдаа хонож ирчихээд л маргааш нь айлынхаа тухай хоорондоо ам булаацалдаад ярьж гарна. Манайх тийм хоол хийгээд, би идэж чадсан, чадаагүй гээд л. Халуун рашаан явсан, аалзтай байсан аймаар, нэг өрөөнд ганцаараа унтсан чинь айгаад гээд л.
Япон сүнс ихтэй гэсэн, та таарч байсан уу? гэж ирсэн хүн болгон асуух юм. Яагаад тийм цуурхал тарсан юм бол? Томчууд хүртэл тэгж асуудаг.
Одоогоор ирээд 3 л хонож байна. Сургууль соёлд нь яваад ирэхээрээ шаагиж гарах зүйл их л гарна даа. Тэрийг нь олоод сонсчих юмсан хэхэ. Байнга цугтаа явахгүй тул тэдэнд сонин содон санагдсан зүйлсийг бүгдийг нь сонсож чадахгүй. Уг нь өдөр бүр уулзаад чагнаад явбал хүүхэд болсон хойно хөгжөөнтэй зүйл их ярих юм.

Saturday, July 05, 2014
Хорооноос
зохиодог ээлжит арга хэмжээ.
Гадаах цэцэрлэгт хүрээлэндээ цуглаад гал унтраах сургуулилалт хийх. Гал командаас мэргэжлийн хүмүүсийг гал командынхаа машинтай нь урьж оролцуулна. Зориулалтын галын хор авчирч дадлага хийлгэнэ. Энэ нь хор биш усаар шүршинэ. Энэ удаад жаахан хүүхдээ дагуулсан ээжүүд их харагдсан. Хэрэв гал гарсан тохиолдолд хамгийн их үүрэг гүйцэтгэхээрээ аавууд мөн идэвхийлэн оролцов.
1. Галын хорыг хэрхэн ашиглах талаарх сургалт. Тайлбарласны дараагаар цугласан хүмүүс бүгд шүршиж үзнэ. Жинхэнэ галын үед ашиглах хор биш, усаар шүршиж буй тул жаахан хүүхдүүд ээжтэйгээ цуг сургуулилалт хийв.
2. Хоёр дахь зурган дээр байгаа газар доорх шахуурганы тагийг онгойлгоно.
3. Шахуургыг хэрхэн нээх, усаа яаж гоожуулах, 20 метрийн хоолойгоо хэрхэн холбох гэх мэт нарийн тайлбарлаж өгнө. Ингэсний дараагаар өөрсдөө хийж үзүүлнэ.
4. Оролцсон иргэд гурав гурваараа баг болон сургуулилалт хийнэ.
Энэ өнөө тагийг нээхэд дотор нь байсан шахуурга. Үүнд тусгай түлхүүр, цорго? залгана. Яг энэ зурагт нэг гозгой төмөр хальт орсон байна аа даа. Тэр бол шахуургыг нээх түлхүүр нь. Харагдаж байгаа гурвалжин төмрөнд тааруулж хийнэ. Эхлээд бага шиг эргүүлж нээнэ. Тэгэхгүй бол их даралттай ус гарч ирэх тул шүрших хүн нь дийлэхгүй усаа ийш тийш нь шүрших, бэртэл гэмтэл авах аюултай.
За энэ улаан өнгөтэй зүйл бол шахуурганд залгах цорго. Хоолой шахуурга хоёрыг холбогчийн үүрэгтэй. Хоолойгоо залгахаас өмнө усаа зэвийг нь арилтал бага зэрэг гоожуулж өгнө. Ингэх нь мөн жижиг чулуу гэх мэт зүйлс хоолойн аманд очоод бөглөрөө үүсэхээс сэргийлнэ.
Галаа унтраахаар шахуургаа нээж буй байдал.
Хороон дарга хаалтын үг хэлэхдээ "Жил бүр оролцож сургуулилалт хийж байж, тэр бүр сайн тогтоож аваагүй зүйл байлаа. Ер нь жилд ганцхан удаагийнх болохоор мартчихаад байх юм. Тэгэхээр ядаж жилдээ ганц ийм сургуулилалт хийж байя. Иргэд та бүхэн ч гэсэн идэвхитэй оролцож байгаарай. Юмыг яаж мэдэхэв, ойр хавьд гал гарвал гал команд иртэл өөрсдийн хийж чадах зүйлээ хийх нь иргэн бидний үүрэг билээ. " гэж хэлсэн нь сэтгэл хоногшжээ.
Тарахад нь бүх оролцсон хүүхэд хөгшид гэлтгүй бүх хүмүүстээ ундаа, цай, кофе тарааж өгнө. Нэг хөөрхөн нь тоглож байсан жаахан хүүхдүүдэд хүртэл өгнө. Бага зулзага сургалтанд оролцоогүй, хорхойгоор тоглож тоглож байснаа тарах үед нь ундаа авчихаад додигор гэгч нь алхаад байгаа юмаа.Ккк

Жич: Зарим нэг үгийн мэргэжлийн хэллэгийг хэлж мэдэхгүй байна аа. Хэ хэ
Tuesday, July 01, 2014
Цаана чинь
Японд өнөөдрөөс эхлэн шоколад, гурил, хиамны үнэ нэмэгдэж байна гэж сонслоо. Өглөө бага зулзагатайгаа албандаа явах гээд мунгинахдаа мэдээ сонсдог юм. Тэгсэн дээрх 3-ын үнэ нэмэгдэж байна гэнэ дээ. Бид байнгын хэрэглэгчид нь шүү дээ. 3 бүсгүйчүүд нь шоколаднаас гараад, ганц залуу нь хиамнаас гарахаас хэхэ.
Шалтгаан нь: Хятадын шоколадны хэрэглээ нэмэгдсэн. Хятад хүнээс ярилцлага авсан байна. Юу вэ? Оройдоо л 600 грамм чёко иддэг гэж авдаг гэнэ ээ. Какао нийлүүлэлт японд багасаад, ховрын бараа болоод байна гэнэ шүү. Америкт нэг хэсэг тоорой олноороо үхсэн нь хиамны үнийн өсөлтөд нөлөөлж байна гэнэ. Гурилыг харин юунаас болсныг нь сонсож чадсангүй.
Өнөөдөр чинь бас монголд тэврэлтийн өдөр гэнэ. Багыгаа ч тусгай өдөртэй өдөргүй тэврэлдээд нялуурдаг юм. Орой том зулзага, хань ижил хоёроо барьж авч чангаас чанга тэврэхээс хэхэ.

Subscribe to:
Posts (Atom)