Tuesday, July 29, 2014

Од болоод л гаарч байна аа

Бүтэн сайнд олон улсын арга хэмжээ боллоо. Орон орны хүмүүс нутгаа танилцуулна. Ингэхдээ а б-гүй дуржиганатал яриад байхгүй. Аль болох улсынхаа өвөрмөц, онцлог зүйлийг танилцуулна. Жишээ нь Канадын нэг иргэн кофегоо, Солонгос залуу тэвэг, Япончууд ятга, уран бичлэг, Бразил залуу шоколад, Монголоос би нь шагайгаа гэх мэт.
Шагай минь од болсоон. Би ч өөрөө бас. Сонингийхон, телевизийнхэн гээд л шавж өгсөн. Ярилцлага хүртэл өгөөд амжсан гэж байгаа.
Няслахыг заагаад байхад ингэж өрж тоглоод байгаа улсыг яалтай ч билээ. Хэ хэ. Нэгэн япон жаалын бүтээл.
Танилцуулах зүйл ихтэй оронд төрснөөрөө бахархнам зээ.

Гэм нь өөрөө энэ тэрүүгээр сайхан зугаалаад, улс орны сонин сайхантай танилцаж чадахгүй нь тиймхэн. Өөрийнхөө хариуцсан газраа л хадаастай, ядаж байхад үнэнч амьтан чинь яахав, хар халуунд дээлтэй монгол хүүхэн гунхсанаас хамаг хөлс цуваастай.

Ямартай ч арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Олон ч хүн цуглав. Дараа дараагийн арга хэмжээнд ч гандан буурахгүй,хөл хөнгөрөөд л гүйнэ шүү дээ би ч.

2 comments:

  1. Ямар мундаг идэвхтэй юм бэ. Би бол хойшоо л суугаад байна шүү дээ иймэрхүү юман дээр хэхэ.

    ReplyDelete
  2. Хэ хэ, мундагтаа биш ээ. Дуртайдаа л ккк.

    Хүн монголыг минь тоогоод оролцож өгөөч гэхээр нь үгүй гэж хэлж чадахгүй юм аа.

    ReplyDelete